Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй
Яагаад шинэ долоо хоногоо амжилттай эхлүүлж чадахгүй байна вэ? Яагаад нэг дэх өдөр санаснаар өнгөрөхгүй байна вэ?
Шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлж чаддаггүйн шадлтгаан нь юу вэ гэвэл бид хагас, бүтэн сайн өдрүүдийг (амралтынхаа өдрүүдийг) сахилга батгүй өнгөрүүлсэнтэй шууд холбоотой.
Та тав дахийн орой өөрийгөө аваачдаа.
Тав дахийн орой болохоор бид амралтын өдөр болж байгаагаа тэмдэглэдэг. Найз нөхөдтэйгээ гарч орно, архи дарс хэрэглэнэ, хагас сайны өглөө оройтож босно, эрт унтдаг байсан бол бүүр оройтож унтана, юу дуртайгаа хийнэ, хоолны дэглэм алдагдана, дасгалаа алгасна гээд л… Тэгээд л бүтэн сайны орой яадаг вэ гэвэл өөртөө хэлдэг. “За наргиж ханалаа! Маргаашнаас ажлаа сайн хийнэ, хичээлээ сайн давтана, бизнес дээрээ илүү их анхаарна гээд л олон зүйлийг өөртөө амладаг.”
Гэв ч нэг дэх өдөр санаснаар болдоггүй. Бид хичнээн их төлөвлөж бодсон ч, нэг дэхийн өглөө бидний бие ядарсан, шартсан, эрч хүчгүй болсон байдаг учраас хамаг төлөвлөгөө талаар өнгөрдөг. Хоёр дахь өдөр бас л үр бүтээлгүйтааруухан өнгөрдөг. Гурав дахь өдөр арай гэж нэг ажлаа хиймээр аядаж байхад долоо хоног нөгөө талдаа гарч Дөрөв дэх болж амралтын өдри йн уур амьсгал орж ирнэ. Тав дахь өдөр болно ахиад л хагас бүтэн сайн болно. Үүнийгээ бид олон удаа давтдаг.
Яагаад шинэ долоо хоногоо амжилттай эхлүүлж чадахгүй байна вэ?
Тиймээс хэрвээ та шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлж төлөвлөгөөнийхөө дагуу үр бүтээлтэй байхыг хүсвэл хагас бүтэн сайнд ч гэсэн сахилга баттай байхыг санал болгож байна.
Магадгүй 100% сахилга баттай өнгөрүүлж чадахгүй ч ядаж л 60-70%-тай байх. Тэгж чадвал та шинэ долоо хоногоо амжилттай эхлүүлж чадна.
Тиймээс энэ хагас бүтэн сайнд сахилга баттай өнгөрүүлэхийг хичээгээрэй. Эрт босдог бол хагас бүтэн сайндаа ч гэсэн эрт босоорой. Эрт унтдаг бол хагас бүтэн сайндаа ч гэсэн хэт оройтохгүй орондоо орох, архи дарсаа бага хэрэглэх, дасгалаа хийдгээрээ хийгээрэй. Тэгээд хэрхэн өнгөрүүлэх вэ, хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа надтай доор хуваалцаарай.