Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Л.Болд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцож, “Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ” сэдвийн хүрээнд ярилцав.

 

Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн: Энэ Үндсэн хуулийн төсөл Монголын нийгмийг гажуудалд  хүргэнэ

 

-Одоогийн нийгэм бол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм биш. Энэ бол олигархи засаглалтай зэрлэг капиталист нийгэм. Тэр утгаараа хүмүүсийнхээ амьдралыг, амьдрах эрхийг баталгаажуулж чадахгүй байгаа. Энэ л өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан юм.

-Монголын нийгмийн сэтгэхүй хайрцаглагдчихаад байна. Нэг талаас УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гэж яриад үүнийгээ нийгэмд тулгаад байна.  Уг нь Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг тухайн улс үндэсний төрт ёсны оюун ухаан сэтгэлгээний оргил дээж нь байх ёстой.

-Монголын нийгэм бол өвөрмөц нийгэм. Дорны нийгэм гэж ярина.  Дорнын төрт ёсны соёл гэдэг бол европ, барууныхаас өөр. Үүнд тохирсон, соёл иргэншил, амьдралд нь тохирсон хууль байж амьдрах чадвартай болно. Энэ бол Монголын төрт ёсны онцлог. Энэ л  онцлогт тохирсон хууль байх хэрэгтэй:.

 

-Одоо явж байгаа Үндсэн хуулийн төслийг зохиогчдийн  нэг саяхан телевизээр ярьж байна.  УИХ бол Монголын төрийн аав нь юм гэнэ.  Миний нүд харанхуйлж, чих дүлийрэх шиг болсон. Төрийг бүтээж, төрүүлэгч нь ард түмэн.  Төр ард түмнээс бүрддэг. Тэрнээс биш УИХ-ын гишүүдийг  “Би төрийн аав нь” гэж хэлээд   суу гэж сонгоогүй юм шүү дээ.

-Ийм төсөл санаачлагчдын сэтгэхүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм бол хол явахгүй. Түүнээс гадна Монголын нийгмийг гажуудалд хүргэж болно. Манай төр өөрийн түүх, үнэлэмж, төрт ёсны өвөрмөц онцлогуудтай. Үүнийгээ олж харах хэрэгтэй.

-Гэхдээ би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. 1992 оны Үндсэн хуульд том ололт, үсрэлт, утга агуулгын чанартай зүйл олон байгаа. Гэхдээ түүн дотор жинхэнэ Монголынхоо онцлог түүхэн цаг үеийн шаардлагад тэр бүр тохироогүй зүйл орсон. Тухайлбал, намуудыг хэт өөд нь гаргаад ирсэн.  Нэг танхимтай хяналтгүй парламент, хэт хамгаалалттай  эрхтэн дархтануудыг гаргаад ирсэн нь энэ Үндсэн хуулийн гажуудал юм.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлт хийж байгаа хүмүүс хариуцлагын дээд туйлыг харуулах ёстой.  Энэ нь хариуцлага гэдэг оношлогооноос эхэлнэ. Яагаад бид ийм байдалд оров гэхээр төрийн тэнцвэр алдагдсан. Түүнийгээ засчихвал бүгд сайхан болно гэж яриад байдаг. Би үүнийг гайхдаг. Одоо сайдуудаа томилохоо болиод, шүүхээ жаахан янзалчихвал болох юм шиг яриад байна. Гэтэл өнөөдөр төрийн дээд байгууллага гэх УИХ маань ямар байдалтай байна.

 

-Нийгмийн бухимдал тэсрэлтийн төвшинд хүрчээ. Өнгөрсөн өвлийн үйл явдлууд олон түмэн тэсрэхэд, босоход бэлэн байна гэдгийг харуулсан. Үүнийг өнгөц өөрчлөлтөөр аргацааж, намжаахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг тулгаж байна.

-УИХ-ын төвшинд ярих, шийдэх маш олон төвөгтэй асуудал байна. 60 тэрбумын асуудал, ЖДҮ гээд цаашаагаа хөврөөд явна. Тэгэхээр энэ асуудлуудаас аргацааж олон түмний анхаарлыг Үндсэн хууль руу чиглүүлэхийн тулд  өнөөдөр улайран хөөцөлдөж байна.

-УИХ-ын гишүүдийн дунд янз бүрийн хүмүүс бий. Ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлээд төрдөө өргөсөн тангарагаа сахиад явж байгаа хүн байна. Гэвч хажууд нь өргөсөн тангаргаасаа няцсан нь олонхи. Парламент аргагүй, чадваргүй болоод тарсан нөхцөлд маргааш нь энэ хүмүүсийн  олонх нь шүүхийн хаалга татна.

-УИХ-ын чуулганаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тэгэж байгаад гэнэт холби үсрээд Үндсэн хууль ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголд шинэ колончлолын бодлого хэрэгжүүлж байгаа цаад эзэд нь зандрахад л манай төр чичрээд явчихлаа шүү дээ. Ээлжит чуулганаа өөр зүйл рүү шилжүүлээд хэлэлцэж байсан асуудлаа орхиод явчихсан. Иймэрхүү хүчин зүйлээс болоод өнөөдөр тэд өрөөсгөл Үндсэн хуулийг тулгаж байна.

 

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: Яагаад Монголын ард түмнийг хэн ч биш гэж үзээд байгаа юм бэ?

 

-Өнгөрсөн гучин жилийн хугацаанд монгол хүний амьдрал сайжирсан уу.  Баялаг хэний гарт очив.  Яагаад Монгол Улсын баялагийг  гуч гаруйхан гэр бүл завшиж Монгол хүн болгон өрөнд оров. Хууль шүүхийн байгууллага яагаад завхарчихав.  Нэг хүний гар хөл болж, сөрөг хүчнээ, өөрт таалагдаагүй бүхнээ харгис хатуугаар шийтгэж хүний эрхийг зөрчиж байдаг юм, ийм тогтолцоо бий болчихсон нь үнэн.  Энэ Үндсэн хуультай холбоотой.

-Одоо үүнээс гарах гарц хэрэгтэй.  Харин гарцыг яаж хийх вэ гэдэг дээр том маргаан гарч ирж байгаа юм. Монгол хүн цаашдаа ядуугаараа, олонх нь ажилгүй байсаар байх уу. Хүн амын эрүүл мэнд, өвчлөл асар өндөрт тулсан ийм нөхцөлд Үндсэн хуулийн шинэчлэлийг зоримог  хийх шаардлагатай.

-Гэхдээ өнгө заслын өөрчлөлтийг нэг улс төрийн нам гаргаж ирж байна. Ард түмний саналыг худалдаж авсан, луйвардсан,  60 тэрбумаас эхлээд олон хэрэгт холбогдсон ийм хүмүүс хуулийн өөрчлөлт ярьж эхэлсэн нь утгагүй юм.

-Хамгийн эхний алхам бол ард түмнээсээ асуух.  Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг. Яагаад Монголын ард түмнийг хэн ч биш гэж яагаад үзэж байгаа юм бэ. Улс төрийн намууд, иргэний нийгэм энэ иргэдээсээ асуухгүй зөвхөн өөрсдийнхөө санаа бодолд буусан өөрчлөлтийг тулгаад байгаа юм.

-Муу нэртэй луу данстай,  бизнесийн бохир мөнгөөр төрийн эрхэнд гарч ирсэн 76 гишүүн өнөөдөр 108 болохоороо сайжирчих юм уу, гарц нь хаана байна.  Ерөөсөө олонх болсон нэг намын даргад бүх эрх мэдлийг төвлөрүүлэхээр сайхан болчих юм уу.  Тэгвэл өнөөдөр төвлөрчихсөн л байж байна шүү дээ. Сайхан байгаа нь хаана байна.

-Бид Шинэ дээд үндсэн хуулийн төсөл санаачлаад 21 аймаг 330 сумаар явсан. 500 мянган хүнд төслөө хүргэж, 250 мянган хүний гарын үсэг дэмжлэгийг авсан. Энийг яагаад өнөөдөр ярихгүй байгаа юм.

 

-Монгол Улс бидний эх орон.  Гурван сая хүн амтай.  Бүгдээрээ ярилцъя.  Үндсэн хуулиа Монголын төрт ёсны уламжлал, орчин үеийн төрт ёсны эрх зүйн онол талаас нь хэлэлцэж өөрчилье.

-Тэгэхгүйгээр өнөөдөр бизнес эрхэлсэн, эрх зүйн боловсролоор дутуу дульмаг хэдхэн хүн хууль оруулж ирж, бие биенийхээ амыг харж, гар өргөөд юу өөрчлөгдөхгүй. Харин завхрал,  луйвар, хэлмэгдүүлэлт  үргэлжилнэ.  Бидний баялаг гадагшаа урссаар л байх болно.

 

-Ард түмэн өнөөдөр байгалийн  баялагаас хүртэж чадаж байна уу гэвэл  үгүй л байгаа байхгүй юу. Цөөхөн хэдэн олигархи бүлэглэл завшиж байна.  Авлигаар албан тушаалаа худалдан авч гарч ирсэн төрийн албан тушаалтнууд нь  баялагаа лиценз болгоод худалдчихаж байна.

 

-Харин монгол хүн өнөөдөр ядуу үлдсэн. Энэ газар доорх баялаг бол нийтийн өмч биш. Төрийн өмчид байж болохгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд тов тодорхой болсон.

-Харин энэ баялаг бол ард түмний дундын өмч.  Бүр тодорхой хэлбэл монголын нийт иргэдийн дундын өмч.  Тэд нараас асуухгүйгээр шийдэх бололцоо байхгүй.  51 хувийг мэдэх үү, 34 хувийг мэдэх үү гэдгийг ард түмнээсээ асуучих.

-Хоёр шатны парламентыг орон нутагт ихэнхи аймгууд дэмжсэн байгаа юм. Гэхдээ дээд шатны парламент бол ард түмнээсээ сонгогдоод ард түмэн дотроо ажиллаад жилдээ 3-4 удаа хуралддаг байх хэрэгтэй. Энэ санааг дэмжинэ.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: МАНАН бүлэглэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөрсдийгөө татчихлаа

 

-Бидний 1990-1992 оны хамгийн том бүтээл бол Үндсэн хууль байсан. Энэ Үндсэн хууль дэлхийд үлгэр жишээ болсон чадамжтай хууль. Харамсалтай нь Үндсэн хуулийн эсрэг том дайралтыг даваагүй, өнөөдөр хохирогч болоод халдлагад өртчихлөө.

-Үндсэн хуулийг бусниулан сүйтгэх ажиллагаа 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдгээр хийгдсэн. Тэр үед бид юмыг дутуу ойлгодог байж, Үндсэн хуулийн эсрэг хуйвалдааныг яаж хийснийг нүдээрээ харсан.

-Өнөөдрийн Үндсэн хуулийн төсөл нь ард түмэнд хааллтай байдлаар эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаашнаас ярьж эхэлсэн. Ерөнхийлөгчөө алдангуут хууль санаачлах эрхийг нь халъя, пропорцианаль сонгуулийг хийе, хоёр танхимтай парламенттай болъё гээд л эхэлсэн байдаг.

-Яг энэ цаг үед МАНАН гэх бүлэглэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөрсдийгөө татчихлаа. Яагаад гэвэл үүний цаана олон шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Баялгийн асуудал ороод ирсэн, мөн Б.Хурцын шүүх хурлаас эхлээд МАНАН-гийн олон шүүх хурал явж байна.  Үүндээ наймааны хэрэгсэл болгох гэж өнөөдрийн Үндсэн хуулийн ашиглаж байсан.  Тэр нь жаахан бүтэлгүй болоод ирэнгүүт Үндсэн хуулийн шийдвэр гарахгүй гэдэг нь тодорхой болчихлоо.

-Үндсэн хуулийн өөрчлөлт дээр баялгийн асуудлыг хэн хэн дэмжиж байна. Үүнээс шалтгаалаад Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдах найдвар тасарч байна. Үнэхээр Үндсэн хуульд бүрхэг байгаа заалт бол баялгийн заалт. 30 жилийн зовлонгийн эх үүсвэр нь энэ л байгаа юм .

-Ганцхан шалтгаан нь булаалцалддаг байхгүй юу. “Эрдэнэт”-ийг булаацалдаж 1996-2000 онд 3-4 Засгийн газар сольсон. Үүний дараа “Оюутолгой”-гоос болж Засгаа солиж байсан. Энэ өвлийн хувьсгал бол баялаг, шударга ёсны төлөө хувьсгал байсан.

 

-Бид Үндсэн хуулиндаа баялаг ард түмний мэдэлд,төрийн хамгаалалтад байна гээд заасан.  Үүнийгээ хэрэгжүүлчихсэн бол ямар ч ийм зодоон гарахгүй. Тэр хүмүүс дахин сонгогдох, ард түмэндээ сайн юм хийх, түүхэнд бичигдэхээ бодно. Одоо тэр хүмүүс юу бодож байна гэвэл сонгогдоод гарсан л бол бүлэглэлдээ хамгийн том эрх мэдэл, баялгийг авч өгөхийн төлөө амиа тавьж байна.

 

-Одоо яаж Үндсэн хуулийнхаа тогтолцоог зөв болгох вэ ард түмэнд яаж илүү их эрх мэдэл очих вэ гэдгийг ярих ёстой. Гэтэл гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа нь дөрөв үү, тав  гэж цусаа гартал маргалдаж байна. Ийм маргаан байж болохгүй л дээ.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: дарангуйллын тогтолцоо руу гулсаж байна

 

-1992 онд төрсөн, 27 настай залуучууд маань өнөөдөр яг хаана амьдарч байна, ямар боловсролтой, ямар төрийн хамгаалалтад байна гэдгийг тодруулчихвал энэ Үндсэн хууль үүргээ биелүүлсэн үү үгүй юу гэдэг дээр хариулт гарна.

-Монгол залуучуудад эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрх чөлөө байхгүй учраас  ирээдүйн 20 жилийн амьдрал нь одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар бол сайхан харагдахгүй байна. Энэ хуулийн үйлчлэлд мэдээж сайн юм байгаа.  Гэхдээ сул тал ч олон байна.

-Өнөөдөр гурван Ерөнхий сайд нь шүүхэд дуудагдсан, хэрэг үүсгэгдсэн, УИХ-ын гишүүдийн 40 гаруй хувь нь гэмт хэрэгт шууд холбогдсон. Үүнийг бид ч хэлээд байгаа юм биш. Прокурорын даргаар ажиллаж байгаа хүн нь чуулганы танхимд хэлсэн.  Шударга ёс хаана байгаа юм гэвэл энэ их хурлын гишүүдтэй хариуцлага тооцохоос эхлэх юм шүү дээ уг нь.

-МАН-ын зүгээс санал болгож байгаа 64 заалттай Үндсэн хуулийн төслийг харахлаар ард түмэнд наалдах зүйл юу ч алга. Харин бүлэглэл хоорондын баялагийн төлөөх зодооныг аль нэг талдаа ашигтай болгох гэсэн заалтууд л байна.

-Монголын байгалийн баялгийг хамгаалах, Монголд нь хадгалах, гурван сая иргэдэд хүртээх тухай ч алга.  Тэгсэн мөртлөө Монголын хамгийн том баялаг болсон  залуучуудыг мянга мянгаар нь гадаад руу боолын хөдөлмөр эрхлэх нөхцлийг бий болгосон, хүүхдүүдийн сурах эрхийг боосон, ахмадуудын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх бололцоог хаасан ийм үйлдлүүдийг засах заалт байх хэрэгтэй байлаа.

 

-Одоо мөрдөж байгаа хуулиар бол Монгол Улсын Ерөнхий сайдыг гадны компанийн  эзний юм уу албан тушаалтны гал тогоонд шийдэж байгаа шүү дээ. Ийм байдлаас  гарахын тулд монголчууд маань дотроо ярьж шинэ Үндсэн хуулийг баталмаар байна.

-Хоёр танхимтай парламент байх нь зөв л дөө. Дээр нь бүх ард түмнээс сонгогдсон бол Гүйцэтгэх засаглалаа удирддаг байх хэрэгтэй.

-Монгол Улсын ямар ч хууль, ямар ч баялгыг хэнд ч өгөх үнэмлэхүй дарангуйллын тогтолцоо руу гулсаж орох гээд байна. УИХ-ын гишүүн  төсөв ярих эрхгүй гэж байгаа юм.  Засгийн газрын гишүүд зөвхөн Сангийн яамнаас буюу Ерөнхий сайдаас зөвшөөрсөн төсвийг баталж аваад гарна гэж байгаа юм. Тэгэхээр энэ нь ерөөсөө цэвэр нэг намын дор нөгөө гүйцэтгэх засаглал, УИХ, Шүүхийг томилох эрх мэдлийг аваачиж байна.   Энэ бол цэвэр дарангуйллын хэлбэр юм.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419