Тост, Тосон бумбын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар бухимдалтай байна
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн батлах тогтоол гарчээ.
Уг тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газраар өргөтгөн нийт 896540,37 га газрыг байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болов.
Мөн энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгосон байна.
Тост тосон бумбын нуруунд Өмнөговь аймгийн Засаг дарга байсан Б.Бадраа гэгч хүртэл лиценз эзэмшдэг байсан нь илэрчээ. Одоо бүхэлд нь тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ажил үлдээд байгаа юм.