Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм
Элэг бүтэн амьдралын минь голоор орох гэсэн
Эр хүн та жаахан цаашаа
Эсгий хайчилж үнэг урлах үрийн минь эцэг
Энгэртээ нааж намайг тэврэх эр нөхөр
Ихэс дээдэстээ хүндлэл үзүүлэх өрхийн тэргүүн
Эгэл асартаа ханхайн суух гэрийн эзэн
Манайд бүх юм байгаа...
Нар мандахад үнсэж сэрээдэг хань минь
Нартад биднийг баясгасан үрс минь байгаа
Нааш цааш холхих он цагийн цадигт
Насаараа хайрлана гэсэн амлалт минь байгаа
Том жижиг дунд 3 аяга гэрт минь байгаа
Тоглоом наадгай хаа сайгүй өрөөстэй байгаа
Ханийгаа ирэхэд эрхэлж жаргадаг мөчүүд байгаа
Хаанаас ч дахин эрэхгүй хайр бидний дунд байгаа
Алт мөнгө үнэт эдлэлийн цэнээс илүү "Аав" нь хүүтэйгээ тоглох дуу нь гэрийг минь чимдэг
Алдар нэр гоо үзэсгэлэнгийн хэмжүүрээс илүү анхны босгосон амьдрал минь намайг чимдэг юм аа.