Хятад улс Киргизэд цэргээ оруулж магадгүй нөхцөл байдал үүсээд байна!
Киргиз улсад онц ноцтой нөхцөл байдал үүсэв. Энэ нь тус улсад хятадууд уул уурхайн хөрөнгө оруулалт хийснээс үүдэлтэй ажээ. Киргиз дэх хятадуудын уул уурхайн үйл ажиллагаа нь Киргизийг Монгол улс лугаа адил Хятадын колони болгож, байгаль орчин ба киргизүүдийн эрх ашигт аюул учруулах болсон байна. Энэ байдлаас болж Даваа гарагт 300 орчим нутгийн иргэн Хятадын Зон Жи Майнинг гэх компанийн алтны уурхай руу жагсан очиж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсанаар, хятад ажилчид, киргизүүдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Мөргөлдөөний үеэр Хятадын талаас 28 хүн бэртэж гэмтсэн аж. Харин энэ үйл явдлаас болж Хятад Киргизийн нутаг дэвсгэрт ноцтой арга хэмжээ авч болзошгүй нөхцөл үүсжээ.
Хятадын элчин сайдын яам дээрх асуудлаар ноцтой мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд “Хятадын компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангахыг киргизийн засгийн газраас хатуу шаардаж байна” гээд киргизийн жагсагчдыг шийтгэхийг хүссэн байна. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол Хятадын тал хатуу арга хэмжээ авах, цаашилбал Киргизэд цэргээ оруулж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Учир нь Хятадын хуулинд гадаад улсад буй Хятад улсын хөрөнгө халдлагад өртвөл Хятад улс өмчөө хамгаалж цэрэг оруулж болно гэсэн заалттай аж. Одоо Киргиз улс хоёр сонголтын өмнө ирээд байна. Хятадын эсрэг тэмцэгчдээ барьж шоронд хатаах, эсвэл Хятадын цэрэг Киргизийн нутагт орох.
Монгол улсын хувьд ч аль хэдийн ийм байдал үүссэн ба тус улсын уул уурхайн лицензийн 70-80%-ийг хятадууд эзэмшдэг болжээ. Одоо хятадын хөрөнгө оруулалтыг даган олон мянган хятад ажилчин Монголд суурьшаад байна. Ялангуяа өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын Бээжин дэх айлчлалын үеэр олон гэрээ хэлэлцээ хийгдэж, Хятадын хөрөнгө оруулалт зээл тусламж Монголд УЛАМ ИХ цутган орж ирэх нь тодорхой болсон билээ. 2010 онд АНУ-ын судлаач Параг Ханна Монголыг ХЯТАДЫН КОЛОНИ болж буй улсын жишээ болгон олон улсад танилцуулсан нь ийнхүү биелэлээ олж байна.