Ааваа би Том болмооргүй байна...

Ааваа би Том болмооргүй байна...

"Хонгорхон Эмили"

Хан мөрний эрэг дээр элсээр овоохой хийж, далайн түрлэгээс зугтан дэггүйтэн гүйж өссөн ганц охиноо, аав ээж хоёр Эмээтэй нь булаацалдах шахам болж байж монголдоо авч ирэв. Өлгийтэй нялхаасаа л эмээгийнхээ гар дээр өссөн энэ бяцхан охины хувьд бүхий л амьдралын хэвшил бүх зүйлс нь солигдож хэсэгтээ л хүнд байдалд байсан сан. Харин одоо бол зүгээр. Эмили дорхноо л дасаж орхижээ.

Аав ээж хоёртоо л охин болохоос биш одоо тэр хорин нэгтэй бүсгүй юм шүү дээ. Түүний аавыг Мягмар гэдэг насаараа уул уурхайн хүнд машин механизмын жолооч хийж амьдралаа залгуулж байгаа эгэл жирийн гүндүүгүй дөч гарч буй эр юм. Түүний хажууд үе үе нудран өглөө болгон цагтаа дүнгэнэх сэрүүлэг шиг бүсгүйг Цацрал гэдэг, мэдээж тэр Эмилигийн ээж бас л багаасаа гадны оронд төрж өссөн бөгөөд өнөөг хүртэл нөхөртөө эрх нялх хэвээрээ нэгэн аж. Түүний энэ зан араншин өссөн орчинтой бус өөртэй нь холбоотой юм шүү.

Одоо тэдний хувьд охиноо монголд нутагшуулж өөрийн гэсэн хамт олон найз нөхөдтэй болгох л зорилготой байлаа. Гэвч Эмилид тэдний хэрэг үнэндээ байсангүй бололтой, нэг л мэдэхэд байрныхаа гадаа хэсэг бужигнах залуус дунд ярианд нь орон инээд алдан сууна. Гэхдээ тэр зарим нэг үйлдлүүдийг нь ойлгохгүй байгаа бололтой, нарны өөдөөс гараа саравчлан үл ялиг уруулаа унжуулна. Үүнийг харсан Ээж нь охиноо өхөөрдөн ганцаараа баахан инээд алдахад, зурагт үзэн суусан нөхөр нь гайхан ирж харвал үнэхээр л охин нь өхөөрдөм ижлээ хайн төөрсөн унага шиг үзэгдэнэ.

-Яаанаа ойлгож байгаа болов уу? Манай энэ. Гэж Цацрал амаа даран хэлэхэд..

-Хэхэ яаахнуу дээ, миний гүнж чин сэргэлэн юм болохоор дорхноо уусаж байна. Гэж хошуугаа унжуулан цонхны цаанаас охиноо эрхлүүлнэ.

Удалгүй хаалганы хонх жингэнэж Эмили гаднаас дуу хөөртэй орж ирэв.
За яасан миний охин шинэ найзуудтай болсон уу. Гэхэд Эмили инээд алдан.

-Тиймээ гэхдээ тэдний ярианы өнгө аяс нэг л өөр шүү.

-Ямар байна. Гэж аав нь улам сониучирхан хөлөө ачин охиндоо ойртон суув.

-Хэтэрхий их хараал хэлж байна, за хараал нь ч өнгөрчээ, охидууд нь ёстой тамхийг иддэг юм байнаа ааваа. Гэж ярвайн хэлэхэд Мягмарт хэлэх хариулт олдсонгүй толгой дохин хойш буйдангаа налан суув.

Эмили ирсэн сүүлийн хоёр сар гэрт болжмор ороод ирчихсэн юм шиг чимээ шуугиантай, өнгө өнгийн гэрэл өрөө өрөөнд гэрэлтэж үе үе хөгжим чангарч суларна. Хальт харахаар хааяа Цацрал охинтойгоо нийлчихсэн бүжиглэж байх жишээний, ийм л галзуу цоглог охин нь гэртээ ирсэнээр тэдний амьдралын өнгө охиноо даган гэрэлтэнэ.

Эмили бол 156 см өндөртэй, богино хар үстэй, барихад гулгам зөөлөн цагаан арьстай буйдангаас буйдангийн хооронд алхаж үзээгүй үргэлж дэвхэцдэг ёстой л нэг хээрийн болжмор шиг дэггүй амьтан байлаа. Үе үе аавруугаа шрекийн муур шиг гэрэлтсэн өхөөрдөм харцаараа нүдээ ирмэн толгойгоо хөдөлгөж аавыгаа аз жаргалд уруу татна. Охиноо харах тоолонд хичнээн үзэсгэлэнтэй бүсгүй болж буйг харан салхинаас хүртэл харамлам санагдана.

Эмили өөрийн өссөн хотдоо мэргэжил эзэмшсэн бөгөөд хувцас загвар зохион бүтээгчээр тун чадварлаг нэгэн аж, гэхдээ тэр энэ ажлаа хийх тийм ч дуртай бишээ учир нь түүний төрөлхийн нэгэн авьяас нь бол усан будгаар зурах юм. Өнгийг хэтэрхий сайн ялгаж түүний зохицлыг бусдын харцыг булаамаар тун сайн хийдэг нь Эмилид дурлах шалтгаан гэлтэй. Бүсгүй гэртээ ирсэн цагаасаа эхэлж өдрийн ихэнх цагийг өрөөндөө өөртэй нь төстэй ааштай будагнуудтайгаа ноцолдон өнгөрөөдөг болжээ.
Үргэлж биш ч ээж нь хааяа нэг өнгийхдөө охиныхоо сэтгэл татам зурагнуудыг өөрөөр нь тайлбарлуулах тун дуртай байдаг болов, Цацрал нэгэн удаа бүр зорьж зорьж охиноо асуув.
-Эмили чи зурж байхдаа ихэнхдээ юу боддог вэ? Гэхэд охин бүлтийтэл гайхаж харснаа..

-Wow Mum та анх удаа надаас ингэж асууж байна, хэмээн нүдэнд гэрэл гийн үргэлжлүүлэн. Ямар гоё асуулт вэ?
Бурхан минь ээжээ би зүгээр л эргэн тойрноо төсөөлдөг, намайг тэврэхээс илүү намайг харж байгаа Аавын харц, өчүүхэн жижиг үйлдлүүдийг би хайр гэж төсөөлөн зурдаг. Гэхдээ бүгд өөр өөрийн гэсэн өнгөтэй, гэсэн ч би бүх өнгөнд хайртай байхыг хичээдэг. Гэж хоёр гараа цээжиндээ нааж чин сэтгэлээсээ хариулав.

Хэзээ ч уйтгартай байсангүй, Эмили зургаа зурах хэсэг минут л гэр чимээгүй болохоос биш бусад үед балетчин, жүжигчин, алиалагч хэдэн дүрийг тэр аав ээждээ залхтал харуулна. Заримдаа алга ташихаас залхсан үзэгч шиг аав нь хараагүй мөртлөө толгой дохидог болов.

Нэгэн өдөр Эмили гаднаас учир зүггүй хашгичин орж ирлээ, Айж сандарсан аав ээж нь яаав ийв болон асуутал түүнд гайхалтай ажлын санал орж ирсэныг дуулгав. Төрүүлсэн хоёртоо л нялх болохоос бусдын нүдэнд нас бие гүйцсэн харц унагам бүсгүй дороо дэвхцэн бүжиглэн баярлана.
Эмилид хувцас дизайнерын ажлын байрыг санал болгожээ, бүсгүй өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан өөрийн зурагнуудаа ил болгон үзэгчдэд хүргэдэг бөгөөд энэ нь ч гэсэн сүүлийн гурван сарын хугацаанд чамлахааргүй их хандалтыг авчээ.
Тэрээр Эмили саналыг хүлээн зөвшөөрч шууд ажиллаж эхлэхээр болсон сон.
Монголдоо дээгүүр орох Central tower н 12 давхарт байрлаж эргэн тойрон нь гэрэлтэх шилэн барилга саруулхан бөгөөд амар тайван харагдана.
Эхний өдөр үүдээр ороход түүнийг нүдний шилтэй нэгэн залуу тосож аван захиралынхаа өрөөнд орууллаа. 30 эргэм насны ааваас нь царай зүсний хувьд нэг их ялгагдахгүй гүзээ нь унжсан сахалтай залуу угтан авав. Эмилиг ороход.

-За сайнуу? Ингэж нэг юм мундаг уран бүтээлчийг харах хувь тохиодог юм байжээ. Гэхэд.

-Сайн байна уу? Хэхэ мундаг нь ч юу байхав, харин өчүүхэн намайг үнэлсэн таньд талархлаа..

-Зүгээр дээ, манай компанид чи л хэрэгтэй байна. Цалингийн дээд хэмжээг ах нь өгнө. Ингээд ажилдаа тавтай морил, хэрэгтэй зүйл байвал хэлж байгаарай. Гэж нүүр дүүрэн инээмсэглэсээр түүний ажлын ширээг танилцуулав.
Бүсгүй тэр дорхноо л байр сууриа олж, хамт олонтойгоо уусан нэгдэв. Шинэ хамт олон дунд нь Хулан хэмээх даруухан бор охин түүнтэй ихэд дотно болсонж, Хулангийн хувьд гоёж гойдох онцын зүйлгүй нэгэн бөгөөд дааж авсан ажлаа тултал хийдэг нь энэхүү компанид байх нэгэн шалтгаан байж болох юм.

Тэрээр бүтэн сарын хугацаа нүд ирмэхийн зуур шинэ загварын хувцас гаргах хооронд л нисээд өнгөрөв. Эмилийн захиралынхаа итгэлийг огт алдалгүй ажиллаж, түүний хайр хүндэтгэлийг хүлээв. Захирал залууг Саруул гэх бөгөөд сүүлийн үед Эмилиг юм л болбол өрөөндөө дуудах болжээ, ингэхдээ нэг их онц юм ярихгүй ямар урамшуулал авмаар байна гэж үе үе хэлэх нь талархмаар ч нөгөө талаараа Эмилид эвгүй санагдсан сан.

Эмили ажлыхандаа уусан шингэж ёстой л тэр дундах ганц гал ус нь болжээ, өдөрт Эмили өрөөнөөсөө зухуйх юм бол инээд түгдэг нь жам гэж ярих болсон нь түүний залуу насны давалгааг улам бадраана.

Энэ их хугацаанд ажлынх нь хоёр гурван залуу түүнд хайртай гэдгээ хэлээд амжжээ, тэглээ ч хаа явсан газар нь тийм зүйлс дагаж явдаг бөгөөд энэ нь бүсгүйд тийм ач холбогдол өгөх зүйл биш байлаа.

Өндөр өндөр барилгын цаанаас өнгийн далд орох нар үдшийн бүрийг улам гэрлтүүлж, залуус эхнээсээ цүнхээ үүрэн ум хумгүй гэрийн зүг яаарна. Эмили энэ үдэш шинэ загварын хувцасны дизайн гаргах байсан бөгөөд тэр суудал дээрээ халууцаад байхаар нь гэртээ өмсдөг байсан нимгэхэн плажаа өмсөөд тухтай гэгч ажлаа хийж байв. Гэтэл гэнэт гаднаас Оргил хэмээх инженер залуу орж ирэн хэсэг зогссоноо..

-Уучлаарай Эмили чи юм идсэн үү? Гэж сандрах шарам асуухад Бүсгүй инээд алдан..

-Баярлалаа Оргилоо би идчихсээн, чи эртхэн харьдаа гэж. Эелдэгээр хэлэхэд залуу ч үгийн зөрүүгүй харц дундуур гаран явав. Эмили ээжрүүгээ залган оройтно гэдгээ дуулгачихаад дуртай дуугаа чихэвчиндээ чангалан дороо дэвхцэн бүжиглэнэ, бүжиглэх хооронд нь түүний богино плажны хормой үл ялиг сөхөгдөж хөлөрсөн цагаан бие тос даан улам амтлаг харагдана. Үе үе хоёр тийш тонтогнох түүний бумбан цагаан өгзөг өөр эр хүн харвал базаад авмаар аазгай хөдөлгөх аж. Шугамаа барин дуртай дуугаа даган дуулан зогстол өрөөний гэрэл унтарч орхив. Гайхаж цочин эргэн хартал Саруул захирал үүдэнд зогсож байлаа..

-Өө захиралаа та юу хийж байгаа юм бэ? Гэтэл Саруулын нүд нь Эмилиг дороос нь дээш гүйлгэн харж..

-Чамайг хүлээгээд л гэж. Инээд алдан хэлэх нь бүсгүйд эвгүй санагджээ..

-Би болоогүй ээ захиралаа, та эртхэн яв. Гэж хэлээд эргэж харан ажлаа хийхэд.
Саруул араас нь тэвэрнэ гэж санаагүй аж. Гэнэт түүнд зөвшөөрөлгүй ойртон хүзүүгээр нь үнсэж гарав, айж сандарсан бүсгүй.
-Бурхан минь та чин яаж байнаа. Гэж уул шиг том эрийг түлхэх гэсэн хүчирсэнгүй,
Саруул Эмилигийн булбарай гуяийг хүчлэн базаж тачаадна. Гэтэл гаднаас Эмили хэмээн дуудсаар хэн нэгэн орж ирэв. Энэ бол захиралын нарийг бичиг Цэцгээ байлаа, харсандаа гайхаж мэлэрсэн бүсгүй..

-Та хоёр бүр ингэж байдан болоо юу. Гэж хариулахын завдалгүй гараад гүйчихэв. Хожим хойно мэдэхэд Цэцгээ Саруулын эхнэр байсанж.
Эмилигийн нүдэнд нулимс цийлэгнэж Саруулыг нүүрэн дундуур нь тас хийтэл алгадахад, Саруул битгий яваач хэмээн гуйж эхлэв.
Эмили үгийн зөрүүгүй Аавруугаа аж сандран залгахад...

Зохиолыг бичсэн: Я. Доньдсүрэн

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419