Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 99 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү. Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. |
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()