Төрийн байгууллагын 15 албан тушаалтныг яллагдагчаар татжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 13 хэрэг шинээр нээн, зургаан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал Гааль, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, нутгийн захиргаа, төрийн өмчит зэрэг байгууллагын нэр бүхий 15 албан тушаалтныг яллагдагчаар татсан байна. Одоо ажиллагаанд 413 хэрэг шалгагдаж байгаа аж.
Авлига, албан тушаалын гэмт хэргийг хэрхэн шалгаж шийдвэрлэж байгаа талаарх долоо хоног тутмын тоон мэдээллүүдийг график, харьцуулсан үзүүлэлтүүдтэй ЭНД дарж танилцах боломжтой.