Г.Доржзодовыг шалгаж байсан ТЕГ-ын мөрдөгч Н.Цэнджаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ!
Г.Доржзодовыг "шалгаж" байгаа нэрээр хилс хэрэгт оруулах гэсэн зохиол бичиж хэлмэгдүүлсэн ТЕГ-ын мөрдөгч болсон гэмт этгээд Н.Цэнджаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Доржзодов энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Надад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэж, хуурамч нотлох баримтыг миний эд зүйлд шургуулж, чухал ач холбогдол бухий баримтыг хавтаст хэргээс устгаж, #60тэрбум эд мөрийн баримт болох iPhone утсыг эвдэн суйтгэж, Сандуйгийн найз хар Ганбаатартай үгсэж, гарын үсгийг минь хүртэл хуурамчаар үйлдсэн зэрэг олон ноцтой гэмт үйлдлээр нь Тагнуулын мөрдөгч н.Цэнджаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ” хэмээн мэдэгдсэн байна.