Ийм нэгэн хайр... /Өгүүллэг/

Ийм нэгэн хайр... /Өгүүллэг/

Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л... Машины шил арчигч жагсаалын цэрэг шиг ярс ярс хөдлөхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нэлээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав. Хурдаа хасаад хажуугаар нь гарахад машины нь дугуй хагарчихсан,дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа. 

Тулгаа, энэ усан бороонд тусгүй л юм болж дээ хөөрхий тусалсан дээр байх гэж бодоод дохио өгөн замаас гарснаа нөгөөх машины урдхан талд очиж зогсов. 
Тулгаа машин уруу ойртсоноо Do you need help? гэж хашхирахад анивчиж буй гэрэлд сайн харагдахгүй байсан эмэгтэй хэсэг дуугүй харж байснаа та Монгол хүн биш биз гэж асуухад Тулгаа нэлээд гайхсанаа тийм гэхэд нөгөөх эмэгтэй өө ямар сайн юм бэ энэ хотод Mонгол хүн байдаг гэж бодоогүй шүү гэснээ дугуй хагарчихаад баларч байна,яаж сольдгийг нь мэддэггүй гэж хэлэхэд эрүү ам нь чичирч байгаа нь мэдэгдэв. 

Тулгаа за за би солиод өгье гээд машинаа эргүүлж гэрлээ нөгөө машин дээр тусгав. Бүсгүйг миний машинд дулаахан сууж бай гэчихээд дугуйг нь сольж эхлэв. Бороо шаагин орсоор л... Тулгаа дугуйг нь сольж тавьчихаад машиндаа орж суув. Хувцас нь норж,үснээс нь ус дусална. 

Сая л хоёр биенээ тогтоож харцгаалаа. Тулгаа,дугуйгаа өөрөө сольж сурахгүй бол би дандаа ингэж дайралдаад байхгүй шүү гэхэд бүсгүй ойлголоо гээд инээснээ их даарч байна шүү! Энэ ойролцоо "Starbucks" кофены газар харагдсан хоёулаа халуун кофе уувал яасан юм бэ? гэхэд Тулгаад кофены аагтай үнэр сэн хийтэл үнэртэх шиг болоход толгой дохилоо. Гадаа бороо орсоор л.. 

Кофены газар хүн цөөнтэй ,дулаахан агаад тохилог ,хөгжим намуухан эгшиглэх ажээ. Тэд ширээнд өөдөөсөө харан тухлан сууцгаав. Намайг Болороо гэдэг би энэ Orlando хотод амьдардаг харин өөрөө хаана байдаг бэ? гэхэд Тулгаа "Sanford"- амьдардаг гэснээр тэд танилцав.Хөөрхөн нүдтэй юм байна гэж Тулгаа бүсгүйг ажиглаж суулаа.Болороо ч гэсэн Тулгааг нэлээд ажиглан харах ажээ. 

Тэд ажил төрөл,энээ тэрийг ярьсаар нэлээд сууцгаав. Болороо би өглөө коллежид сурдаг оройн цагаар дэлгүүрт ажилладаг юм манай ажил дээр очоорой гээд дэлгүүрээ зааж өгөв. Энэ явдлаас хойш нэлээд хэд хоногийн дараа Тулгаа Болороогийн ажил уруу явлаа. Заасан хаягаар нь очиход том үйлчилгээний төв дотор олон дэлгүүр байх бөгөөд арайхийж Болороогийн дэлгүүрийг олов. 

Болороо хувцас өлгөж байснаа Тулгааг харангуут хурдан алхалсаар ирснээ өөрийг чинь ирэхгүй юм байх гэж бодлоо шүү гээд инээмсэглэснээ хүлээж байгаарай миний цайны цаг ч болох гэж байна гээд эргэв. Тэд кофе ууцгаан элдвийг хүүрнэн сууцгаав.Болороог гоё дэгжин бас ч үгүй царайлаг бүсгүй болохыг Тулгаа ажаад авлаа. Болороогийн яриа голдуу хөгжилтэй уйдахааргүй байсан тул цаг хугацаа өнгөрөхийг ч анзаарсангүй цайны цаг нь дороо л дуусчихлаа. Болороо,миний цайны цаг 7-гоос 7:30 хүртэл байдаг юм ирж байгаарай гээд нөгөөх гоё нүдээрээ инээвхийлчихээд цаашаа товор товор алхав. Тулгаа хэсэг явснаа яагаад ч юм сэтгэл нь нэг л хоргодон, өөрийн эрхгүй эргэн хархад Болороо мөн эргэж харсан нь таарч санаа нь зовсон бололтой бушуухан цааш алхав.Үүнээс хойш Тулгаа өдөр бүр ажлаасаа ирэнгүүт усанд орж xувцасаа сольж аваад Болороогийн дэлгүүрийн дэргэдэх номын дэлгүүрт ном, сэтгүүл үзэж суудаг болсон бөгөөд Болороо цайны цагаараа инээмсэглэсээр орж ирнэ. 

Тэр хоёр элдэв зүйл хаман ярьж, голдуу бие биендээ тохиолдсон хөгжилтэй зүйлүүдийг ярилцаж элгээ хөштөл хөхрөлдөн байхад Болороогийн цайны цаг дороо л дуусчихна. Тулгаа ч номын санд хүлээгээд сууж байдаг, Болороо яарсаар гүйж орж ирдэг нь тэр хоёрын өдөр тутмын хийх ёстой ажил болсон байлаа. 

Нэгэн амралтын өдөр тэр хоёр далайн эргээр зугаалав. Гутлаа үдээсээр нь холбож үүрчихээд далайн элсэн дээгүүр хөл нүцгэн баяр хөөртэйгээр алхалцгаав. Далайн ус ууртай гэгч түрхрэн цагаан хөөс цахруулан давлагаалж эрэг уруу тэмүүлснээ тэр дороо ааш нь дарагдаж элсэн дээгүүр жирэлзэн тэр хоёрын хөлд хүрээд буцна. 

Энэ өдөр намуун, тэнгэрт бөртийх ч үүлгүй сайхан өдөр байлаа. Далайн мандал дээр яваа олон жижиг дарвуулт завинууд өнгө алаглан уран зураг шиг гоё харагдаж нүд баясгана.Зэрэгцээд алхаад л баймаар авч буцах цаг, нар гэж бас бий тул буцаж алхалцгаалаа. 

Болороо ядарсан бололтой Тулгаагийн мөрийг налан унтжээ. Тулгаа жолоогоо аль болох зөөлөн эргүүлж сэрээхгүйг хичээн хаазаа гишгэнэ.Болороогийн байрны гадаа ирсэн боловч Тулгаа сэрээж төвдөлгүй хэсэг суув. 

Хэсэг хугацааны дараа Болороо сэрснээ ингээд налаад унтаад л баймаар юм байна шүү дээ гээд инээмсэглэснээ гараа далласаар шатаар өгслөө. 
Болороогийн машин нь цав цагаан өнгөтэй, өөрөө голдуу цайвар өнгийн хувцас өмсдөг, учир Тулгаа би чамайг Цасан Охин гэж дуудаж байя гэхэд Болороо инээж надад таалагдаж байна, яагаад ийм нэр өгснийг асуухгүй ээ гэхдээ энэ нэр өөрт чинь таалагдаж байгаа бол надад таалагдлаа л гэсэн үг гээд нүдээ ирмэв. Үүнээс хойш Тулгаа Болороог Цасан Охин гэж дууддаг болов. 

Удалгүй Тулгаа ажлаа дагаж "Tampa" хот уруу шилжлээ. Болороотой байнга уулзаж чадахаа болив. 
Нэг уулзахаараа хэн хэнтэйгээ уулзахыг их хүссэн нь харцнаасаа мэдэрцгээдэг байлаа. 
Уулзахаараа дэвэн дэлхийн юм хаман ярьж өөрсдийнхөө тухай асууж, ярьж чадалгүй өнгөрнө. 
Гэхдээ л хоёр биенийхээ юу ч хамаагүй ярьж байгааг харж, сонсох нь тэр хоёрт жаргал байлаа. 

Өөдөөс нь ширтэж буй энэ хоёр дүрлэгэр нүд Тулгаагийн зүрхэнд нэгэн зулыг аль хэдийн асаасан байлаа. Харин Болороогийн дотоод ертөнцөд өөрийнхөө зулыг асааж чадсан эсэх ээ мэдэхгүй хий дэмий л шаналах ажээ. Хайр гэдэг энхрийхэн, ариухан, аугаа их ертөнц мөртлөө заримдаа үл ойлгогдох нууцлаг зүйлсээр элбэг байдаг нь түүний мөн чанар болов уу. яагаа ч үгүй байхад хамаагүй юм хэлээд хүн гомдоочих болов уу? гэж заримдаа бодно. Гэвч тэр нэгэн өдөр үнэхээр хар өдөр байлаа. Амралтын өдөр Тулгаа Болороогийн ажилладаг хот уруу давхилаа. Бороо мөн орсоор л..... 
Машинаа зогсоолд тавьчихаад Болороогийн дэлгүүр уруу алхаж явтал Болороо дэлгүүрээсээ гарч ирснээ цаахна зогсож буй өндөр залуу руу гүйв. Тулгаа гайхан байрандаа зогсоод хартал Болороо гүйсээр нөгөө залууд тэврүүлснээ тэд цааш эргэн цахилгаан шатаар уруудав. Нөгөөх залуу Болороогийн хүзүүн дээр гараа тавьж их л дотно яваа нь харагдав. 

Хорвоо хөмрөх шиг хамаг амьсгаа нь зогсчих шиг болж Тулгаа алмайран хэсэг зогссоноо буцаж аажуухан гэлдрэв. Нэг мэдэхэд машин дээрээ ирсэн байв. 

Болороо нөгөөх залуутай хэсэг алхсанаа Тулгаатай уулздаг кофены газар уруу оров. 
Болороо, ахаа та сууж бай би кофе аваад ирье гээд цааш алхав. Төдөлгүй хоёр аяга кофе барьж ирснээ ахаа Та аав, ээж хоёр уруу утсаар ярьж байхад яадаг юм бэ! гэж зэмлэнгүй дуугарахад өндөр залуу, ах нь ярина аа, Нараа эгчийг чинь одоо сургууль төгсөхөөр Virginia нүүдэг юм уу? гэж бодож байна гээд кофегоо уув. 

Бороо бас л асгарсаар. Тулгаа машиныхаа хаазыг нэлээд гишгэн хурдална. Түүний оюун ухаан төвлөрөхгүй л байлаа. Сэтгэл нь нэг нь хоосон оргино. 
Нарийн замаар ортол чингэлэг тээврийн том машин гэнэт урдуур нь дарж орж ирэхэд Тулгаа сандран машинаа буруу тийш нь дартал машин нь шарван өндөр далан уруу шидэгдэв. Үүнээс хойш юу болсныг хэдий хир хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүй. Эмнэлгийн орон дээр ухаан оржээ. 
Тулгаа эмнэлэгт сар орчим хэвтэхдээ зөвхөн Болороогийн тухай л бодож байв. Гэвч яагаад ч юм бэ? түүнд гомдоод ч байх шиг. 

Сарын дараа хөл дээрээ явж чадах болж эмнэлгээс гарлаа. 

Гэвч яагаад ч тэссэнгүй такси аваад Болороогийн ажил уруу давхилаа. Болороотой уулзаад юу гэж хэлэх, Болороо юу гэж асуухыг бодсоор явлаа.Эзэн авгайн Болороогийн ээж нь нас бараад Монгол уруугаа буцаад хоёр долоо хонож байна шүү дээ! гэсэн үг Тулгыг лантуудаад газарт хадчих шиг болгожээ. 
Болороод сэтгэлээ нээсэн ямар нэгэн үг хэлж чадаагүйгээ бодохоор нэг л уйтгартай. 
Амралтын өдөр болохоор ёс юм шиг Болороогийн ажил дээр очих боловч Болороо ирээгүй л байдаг байв. 
Тулгаа удалгүй ажлаа дагаж Чикаго хотоос баруун хойш байх Rockford хот уруу шилжлээ. 
Дэлхий эргэдгээрээ эргэж амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр л. 
Цаг хугацаа хурдан галт тэрэг шиг шунгинан өнгөрч нэг жил өнгөрсөн байв. Тулгаа энд жил илүү ажиллаад "Florida" руугаа буцахаар болж хэдэн хувцсаа цүнхэндээ хийж машиндаа хийчихээд замдаа гарав. 
Цасанд дарагдсан байшингууд түүний өмнөх гудамжаар цас арилгагч машинууд зөрөлдөн давхина. "Chicago" дайрч Гансүхийн хэдэн багажийг нь өгчихөөд цааш хөдлөе дээ гэж бодон хаазаа нэмэн хурдлав. 

Тулгаа хоёр давхар нийтийн байрны өмнөх машины зогсоолд тэргээ тавьчихаад орц уруу ороход хүмүүсийн шуугилдах нь сонсогдож баяр ёслол тэмдэглэж байгаа бололтой. Гансүхийн хажуугийн л айл шинэ жил тэмдэглэж байна даа гэж бодсоор Гансүхийн хонхыг дарав. Хэд дарсан боловч хариу алга. Хүн байхгүй л юм байх даа гэж бодсоноо хажуу айлд нь үлдээе-дээ гээд 105 тоотын хонхыг дарав. 
Удалгүй улаа бутарсан залуу хаалга онгойлгоход түүнтэй хамт дуу чимээ, хоолны үнэр зэрэг гарч ирэх шиг болов. Энэ багажийг 103-тоотын Гансүхэд өгчихгүй юу? гэртээ алга байх шиг байна гэхэд нөгөөх залуу за за гээд багажийг авч хаалгаа хаав. 
Шинэ жилийн ширээний ард олон хүмүүс сууцгааж, ид халцгааж, улаа бутарцгаасан харагдана. 
Том шилэн цонхны цаана цас малгайлан зөөлөн гэгч нь бууна. 

Үсээ гөлийтөл тосолсон ганган залуу өөдөөсөө харан суугаа бүсгүйг түрүүнээс хойш жоготойгоор харж байснаа хундагатай архи барьж энэ дагина чинь хаанаас ирсэн хүн бэ? Түрүүнээс хойш юм уухгүй байсан, энэ аяны дугараа, дуу дуулна аа гэхэд нөгөөх бүсгүйн нүүр нь улайж зовсон бололтой босов. 
Ганган залуу нэрээ хэлээрэй гэж шахахад аманцар байрын цагаан бүсгүй өмнөөс нь Миний найз Болороо, Florida-д сургуульд сурдаг, өвлийн амралтаараа манайд ирсэн юм, гэхдээ бас нэг залууг хайж яваа юмаа гэхэд хүмүүс алга ташин хашхирахад Болороо найз уруугаа янзгүй харснаа нэлээд ичсэн бололтой хацар нь улайв. Ямар дуу дуулахаа тэрээр бодон цонхоор гадагш харлаа. Гэтэл цаашаа алхаж яваа хүний дүрс нүдэнд нь тодров. Нэг л танил алхалт.... 

Гэнэт Болороо дуу алдан нүд нь томроход хундагатай архи гараас нь гулган хивсэн дээр уналаа. Тулга машиныхаа дэргэд ирснээ халаасаа уудлан түлхүүрээ гаргатал ард талд нь эмэгтэй хүний, гэхдээ маш танил дотно эмэгтэй хүний Тулгаа гэж хашхирах нь сонсогдоход эргэн харвал, байрны өмнөх талбайн голд нэгэн эмэгтэй зогсож байлаа. 

Энэ бол өөр хэн ч биш хэзээд түүний сэтгэлээс гардаггүй Цасан Охин нь дүрээрээ байлаа. Болороо хар эрчээрээ гүйсээр Тулгаагийн өмнө ирснээ ямар нэгэн юм хэлэх гэснээ уруул нь өмөлзөхөд хацрыг нь даган халуухан нулимс задгай урсахад цасан ширхгүүд түүн дээр нь бууж хайлан урслаа. 
Болороо Тулгаа руу нулимс дүүрэн нүдээрээ харсан хэвээр Би чамайгаа ямар их хайв аа, ямар их хүлээв ээ гээд Тулгаагийн цээжинд нүүрээ нааж нүдээ зугуухан анихад, будрах цасан ширхгүүд тэр хоёрыг тойрон бүжих шиг эргэлдэн байлаа. 
Цас малгайлан зөөлөн гэгч нь тэр хоёр дээр орсоор л.... 
Талбайн голд цасан хүмүүс зогссоор л....

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419