УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 29-31 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст хална.
2019 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Алтайн өвөр говь, говь болон зүүн аймгуудын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.