Г.Батхүү агсанг гадны нөлөөгүй амиа алдсан гэж үзэн, хэргийг хаах санал гаргажээ
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай явдал болсон билээ.
Засгийн газрын хуралдааны танхимын үүдний дэргэдэх гонхноос доош унасан түүнийг гаднын нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэсэн таамаг их байв.
Харин уг хэргийг Нийслэлийн Цагдаагийн Газрын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад, Г.Батхүү агсанг гаднын нөлөөгүй, золгүйгээр амиа алдсан гэж үзэн, хэргийг хаах саналаа Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурорт удахгүй шилжүүлэхээр болсон байна.