Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүмжлэлд өртөөд буй ярилцлагыг орчуулан хүргэж байна

2019-08-01, 14:42 Улс төр 34,896 52
Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүмжлэлд өртөөд буй ярилцлагыг орчуулан хүргэж байна

Монгол улсын 5-р ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь 2019 оны 7-р сарын 30-нд АНУ-ын Вашингтон хотод албан ёсны айлчлалаа хийжээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт хийж 2 орны ирээдүйн худалдаа, эдийн засгийн харилцааны талаар ярилцсан байна. Мөн Стратеги, олон улсын судалгааны төвөөр зочилж, судлаач, сэтгүүлчид болон АНУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй нээлттэй харилцан яриа, хэлэлцүүлэг хийжээ. Ингээд ерөнхийлөгч Х.Баттулгын шүүмжлэлд өртөөд буй ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Стратеги, олон улсын судалгааны төв нь олон улс хоорондын эдийн засаг, хил, газар нутаг болон эдийн засгийн төрөл бүрийн судалгааг хийж, анализ гаргадаг томоохон судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм. Мөн ерөнхийлөгч Х. Баттулга 2 улсын хоорондын ирээдүйн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар илүү мэдээлэл өгөх зорилготойгоор “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр эрдэмтэд, судлаач, сэтгүүлчидтэй сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

АСУУЛТ, ХАРИУЛТУУД

Стратеги, олон улсын судалгааны төвийн дэд захирал Майкл Грийн: Монгол улсад 1990 онд болсон арчилсан хувьсгалын үеэр олон зуун хүн ардчилсан нийгмийг бүтээхээр өлсгөлөн зарлаж талаар түүхэнд тэмдэглэсэн байдаг. Монгол улс шиг байгалийн баялаг ихтэй улс орнууд арчилсан нийгэмд шилжихэд хамгийн хүнд хэцүү байдаг гэж олон судлаачид үздэг бөгөөд Монгол улсын хувьсгалын түүх ч үүний нэг тод жишээ юм. Хэдий ардчилсан хувьсгалаас хойш олон жил өнгөрсөн боловч шинэ нийгэм олон сайн болон муу талуудыг Монгол улсад авчирсан. Харин таны хувьд Монголын одоогийн нийгмийн нөхцөл байдалд болж байгаа сайн болоод муу талууд юу вэ?

Ерөнхийлөгч X.Баттулга: Энэхүү төвд хүрэлцэн ирж лекц уншиж, асуултуудад хариулах болсондоо баяртай байна. Та 1990 онд анх удаа АНУ-ын ерөнхийлөгч ассан Бушын хамтаар Монголд ирж байсан болохоор улсын маань хөгжлийн өөрчлөлтийг нүдээрээ харж авсан байх. Мөн 2 долоо хоногийн дараа дахин Монголд очих гэж байна. Тийм учир та өөрөө Монгол улсын сүүлийн 30 жилийн ардчилсан нийгмийн замналыг дүгнэж чадах болов уу гэж бодож байна. Миний хувьд таны асуусан асуултад нэг үгээр хариулахад хэцүү байна. Яагаад гэвэл бид 30 жилийн турш шинэ нийгмийг авч явахын төлөө маш олон хүнд, хэцүү үеүдийг туулсан. Гэхдээ алдаанаасаа ололт нь их байгаа гэж боддог. 

Жишээ нь, тухайн үед цахилгаан дэд бүтэц байхгүй байсан. Одоо бол сая таван зуун мянган хавтгай авто газар нутаг болон 21 аймгаа авто замаар холбож чадсан. Хэдийгээр энэ нь ашиггүй бизнес боловч ард түмэнд зориулагдсан дэд бүтэц юм. Мөн 330 сум эрчим хүчээр хангагдсан. Монгол улсад 170 мянган малчин өрх байдаг бөгөөд малчин айлууд өөрсдийн нарны зай хураагууртай болж хэрэгцээний эрчим хүчээ авч хангадаг. Мөн 100-250 өргөн дэлгэцийн сувгуудыг олон хэл дээр үзэх боломжтой. Энэ нь бидний өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ололтуудын нэг нь юм. Өмнө би илтгэлдээ хэлсэн, бидний дутагдалтай тал нь боловсруулах үйлдвэрлэл дээр тун хойрго хандсан явдал юм. Мөн нөгөө талдаа Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч миний бие үндсэн хууль дээр гараа тавьж ардчиллыг дэмжинэ хэмээн тангараг өргөсөн байдаг. Мөн үндсэн хуульд ардчилал хүний эрхийг дэмжсэн томоохон заалтууд бий. Сайн болон муу тал гэж хэлж болох бас нэгэн зүйл нь "Facebook", "Twitter" хэрэглэгчдийн тоогоороо бид Азидаа тэргүүлдэг (инээв). 

 

Стратеги, олон улсын судалгааны төвийн дэд захирал Майкл Грийн: Монгол улс мэдээж Хятад улстай урт удаан хугацааны түүхэн харилцаа, уялдаатай билээ. Дэлхийн бүхий л улс орнууд Хятад улстай ямар нэгэн байдлаар холбогдож харилцдаг. Тэр тусмаа АНУ-ын хувьд бид олон салбарт хамтран ажилладаг ч олон салбарт өрсөлдөж, өөрсдийн байр сууриа тогтоохыг эрмэлздэг. Тэр тусмаа чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгэмд Монгол улс нь Хятадтай эдийн засаг, газар нутгийн нарийн төвөгтэй харилцаатай гэдэгт итгэлтэй байна. Таны хувьд Хятад улсыг юу гэж боддог вэ? Мөн эмзэг сэдэв хэдий ч Орос улсын талаарх таны байр суурь юу вэ?

Ерөнхийлөгч X.Баттулга: Монгол, Хятад улсын харилцааг маш богиноор хэлбэл, манай эриний өмнөөс буюу Чин гүрний үеэс тэд Монголчуудаас айж цагаан хэрмийг барьж байсан. Мөн би АНУ-ын ерөнхийлөгч Клинтоныг их том алдаа гаргасан гэж боддог. Тухайн үед Хятад улсыг дэлхийн худалдааны байгууллагад оруулах олон ажил хийгддэг байсан шүү дээ. Харин хэрэв биднээс асуусан бол өнөөгийн худалдааны дайн үүсэхгүй байх байсан гэж бодож байна. Мөн Хятадтай харилцах харилцааг зөвхөн та ч биш, надтай уулзсан бүх л хүмүүс асуудаг. Тэд яаж энэ 2 хөршийн дунд том газар нутагтай, цөөхөн хүн амтай Монгол улс эдийн засаг, ардчилсан нийгмээ хадгалан авч оршин тогтнож байгааг гайхдаг юм.

 

Стратеги, олон улсын судалгааны төвийн дэд захирал Майкл Грийн: АНУ, Япон гээд олон улс Монголын гуравдагч хөрш хэмээн нэрлэгддэг. Үүний талаар та тайлбарлаж өгнө үү.

Ерөнхийлөгч X.Баттулга:  Бид нар далайд гарцгүй Орос, Хятад 2 улстай хиллэдэг онцлогтой. Тиймээс бусад улсуудтай тэр тусмаа бүс нутагтаа тэргүүлж буй олон улсуудтай гуравдагч хөршийн харилцааг үүсгэдэг. 

 

"Voice of America"-ын Сэтгүүлч: Сайн байна уу. Би "Voice of America" хэвлэлийн Солонгос мэдээний албаны сэтгүүлч байна. Миний ойлгосноор та энх тайван, аюулгүй байдлыг дэмждэг. Тэр тусмаа Солонгосын хойгийн асуудлыг тайван замаар шийдэхийг урт хугацааны турш дэмжиж ирсэн. Миний танд тавих эхний асуулт нь: АНУ, Япон эсвэл өөр нэгэн улсаас Солонгосын хойгийн асуудалд оролцох санал тавигдаж байсан уу? Мөн хоёр дахь асуулт нь: АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Уны 3 дахь уулзалт Монгол улсад болох боломжтой юу?

Ерөнхийлөгч X.Баттулга:  Солонгосын хойгийн асуудал нь зөвхөн 2 Солонгос болон Япон, АНУ-ын асуудал биш дэлхийн хэмжээний асуудал. Тэр тусмаа Монгол улс оршин тогтнодог Зүүн Азийн бүсийн асуудал юм. Тиймээс Солонгосын хойгийн асуудал дээр бид маш их анхаарал хандуулж санаа тавьдаг, тавьсаар ч байх болно. Өнгөрсөн жил Монгол, Хойд Солонгос 2 улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болсон. Энэ нь 2 улсын хооронд олон жилийн харилцааны түүх байгааг илэрхийлж буй юм. Түүнчлэн өмнө нь 2 Солонгос улсын дайны үед өнчирч үлдсэн хүүхдүүдийг Монголд авчирч, харж хандах гэх мэт олон бодит ажлууд хийгдэж байсан. Миний хувьд Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны сайд байх хугацаандаа Хойд Солонгос улсад 6 удаа албан ёсны айлчлалаар очиж үзсэн. Одоогоор бидний анхаарлаа хандуулж буй зүйл бол 2 Солонгос улсын асуудлыг энх тайван замаар, хэрхэн үр дүнтэйгээр шийдэхэд нь тусалж чадах вэ гэдэг л байна. Үүнд мөн эрчим хүч хүнсний асуудал байгаа. Хойд Солонгос улс эрчим хүчний дутагдалтай бөгөөд маш өндөр үнэтэй байдаг. Хэрэв 2 Солонгос улс нэгдсэн тохиолдолд эрчим хүчний дутагдалтай бүс нутгийг хямд эрчим хүчээр хангах боломжтой болох бөгөөд энэхүү асуудлыг бид өөр дээрээ ч авах боломжтой. Мөн хүнсний асуудлыг яагаад ярьж байна вэ гэхээр Монгол улс хэдий 3 сая хүн амтай боловч 80 сая ам толгой малтай ба энгийн фермийн аж ахуйтай харьцуулахад байгальд өөрсдөө бэлчиж зэрлэг өвс ургамал иддэгээрээ Монгол мал онцлогтой байдаг.

2 дахь асуудлын хувьд бол өмнө нь Сингапур, Вьетнам улсуудад том хэмжээний уулзалтууд болж байсан. Энэ хооронд Хятад улсын удирдагч Хойд Солонгосын удирдагчтай нэг сарын дотор 3 удаа уулзсан гэх мэт олон жишээнүүдийг харж болно. Мөн Сингапурт болсон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Уны уулзалтаар Сингапур улсын хөгжил болон нэг намын удирдлага доор хэрхэн Вьетнам улс өөрийн үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжүүлж чадсан гэх мэт олон зүйлийг дэлхий нийт ажигласан байх. Тиймдээ ч үүний нэгэн адил ард иргэдийн сонгосон, ардчилсан нийгмээр бие даан хөгжиж буй Монгол улсын жишээг харуулсан уулзалт болох боломжтой гэж бодож байна.

 

Анжелита: Сайн байна уу. Намайг Анжелита гэдэг.  Монгол улсын талаар уншиж судалж үзэхэд Монгол улс Хятад улстай он удаан жилийн эдийн засаг, түүх, соёлын хамааралтай байж ирсэн. Мэдээж Орос, Хятад хоёртой харьцуулахад Монгол улс жижиг хэдий ч Монгол улс олон улсын хэмжээнд геополитикийн харилцаанд ороход бэлэн үү? Хэрэв АНУ-тай хамтарч Монгол улсын геополитикийн 3 хүслийг биелүүлье гэвэл ямар 3 хүсэл байх вэ?

Ерөнхийлөгч X.Баттулга: Хятад улстай харьцуулахад бусад бүх улс орон жижиг байх. Гэхдээ бид өөрсдийгөө жижиг орон гэдэггүй. Монгол улс Хятад улстай 47506 километр газар нутгаар хиллэдэг. Энэ үгээр би юуг илэрхийлэхийг хүссэн бэ гэхээр Монгол улс нь жижиг улс биш юмаа. Мөн Орос Хятад улстай хилийн маргааны асуудал байдаггүй. Үүгээр та бүхэн нэг зүйл ойлгоно биз ээ. 3 хүслийн талаар гэвэл би 3 хүсэл бодож ирээгүй. Учир нь би бурхантай уулзаагүй. Мөн нийтэд хэлэхгүй зүйлс олон байгаа. Манай албанаас ийм үүрэг даалгавар өгсөн. Мөн бид хоёрын (АНУ ерөнхийлөгч Доналд Трамп) ганцаарчилсан уулзалтаар ярилцах олон зүйлс байна.

 

Пенсильваны Их Сургуулийн Кристофер Адлер: Монгол улсын өмнөх олон ерөнхийлөгчид гадаад оронд Монгол судлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч олон ажлуудыг хийж байсан. Харин таны хувьд энэ салбарт ямар өөрчлөлт шинэчлэл хийгдэж, ирээдүйд хэрхэн хөгжих бол гэж бодож байна вэ?

Ерөнхийлөгч X.Баттулга: Ерөнхийлөгчид нэр дэвшихээс өмнө би Монгол судлалыг анхаарч зарим тал дээр ажиллаж байсан. Жил бүр Монгол судлаач эрдэмтдийн хийсэн өгүүллэг бүтээлүүдийг өөрийн сангаасаа санхүүжүүлж байгаа. Цаашдаа үүн дээр илүү анхаарахыг төлөвлөж байна. 

Бай Атлантик Их Сургуулийн Павлов Ширак: Боловсролын талаар дурдсан тул асуулт асуух бус талархлаа илэрхийлэх гэсэн юм.  АНУ-д буй Монгол улсын элчин сайдын газар болон Монгол улсын Гадаад Харилцааны яамны тусламжтайгаар олон Монгол оюутнууд Бай Атлантик Их сургуульд суралцаж байна. Хамгийн ойрын жишээг дурдвал саяхан Улаанбаатар хотод тэтгэлэгт хамрагдах шалгалтыг зохион байгуулсан явдал юм. Мөн манай их сургууль Монгол улсын гаргаж буй хичээл зүтгэл, туслалцаанд гүнээ талархаж байна. 

 

Хөрөнгө оруулагч: Сайн байна уу. Би АНУ-д суурилсан хөрөнгө оруулалтын байгууллагад ажилладаг. Та өөрийн илтгэлдээ ядуурлын талаар ярьсан. Таны засаглалын төр хоол хүнсний гачигдал, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах болон ядуурлыг бууруулах үйл ажиллагаа хийдэг үү? Энэхүү асуудал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

Ерөнхийлөгч X.Баттулга: Би маш товчхон хариулья. Манайд ажлын байрыг массаар нь бий болгодог аж үйлдвэржилт маань хоцрогдсон юмаа. Гэхдээ хувь компаниуд ялангуяа худалдааны болон үйлчилгээний компаниуд амжилттай явж байна. Боловсруулах үйлдвэрийн салбар маань л хоцрогдсон юм. Үүнийг бий болговол 3-ны 1 гэдэг тоо алга болно. Түүний нэг нь энэ гуравдагч хөршийн бодлоготой хамаатай. Өмнө би хэлсэн 40-50 мянган хүн малчдаас зөвхөн ноос ноолуур, түүхий эдээ аваад боловсруулаад экспортлоход 3/1-ын тал нь алга болох болно. Энэ нь бидний гол зорилго.  Мөн түүхэндээ бид нарт өлсгөлөн тохиож байгаагүй. Тиймээс энэ асуудлыг төрөөс аж үйлдвэрийн бодлого гаргаад өгөхөд асуудал шийдэгдэх болно. Нэмж хэлэхэд, манай улсын хүн ам одоо 3.2 сая байгаа. Гэхдээ 3 хүн тутмын 1 гэж байгаа нь 1 сая ядуурлыг хэлж байгаа юм биш харин 16 хүртэлх насанд хүрээгүй болон тэтгэврийн насны хүмүүсийг оруулалгүй зөвхөн ажил эрхлэх боломжтой хүмүүсийн статистик тоо юм. 

Ярилцлага бүрэн эхээрээ

166
таалагдаж байна

30
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419