Р.Эмүжин: Зика, Мика хоёрт базуулж, Эрээний наймаачинд худалдагддаг төрөөр яах юм, шүүлтүүрээ нэмье

Р.Эмүжин: Зика, Мика хоёрт базуулж, Эрээний наймаачинд худалдагддаг төрөөр яах юм, шүүлтүүрээ нэмье

Зөвшилцсөн нэртэй зөв буруу гуядсаар байтал тэртэй тэргүй тулж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөх үүрэг дараагийн парламентад оноогдох янзтай. 2020 оны парламентад хаанахын ямар бор халзан хонь, галуу хэрээ гуагчаад майлаад ороод ирэхийг таах аргагүй. Уг нь амжаад баталчихвал ардад тустай, ардчилсан парламентад ээлтэй л юмсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд хоёр л гялтайх гэрэл байгаа. Эхнийх нь сонгуулийн холимог тогтолцоо. Хоёр дахь нь УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал.

Харин Элбэгдорж, Энхбаяр хоёрын үед Ерөнхийлөгчийг хаан болгох төвшинд аваачсан шүүхийн хараат бус байдал зэрэг үндсэн өөрчлөлтөд манай Баттулга ХААН дурлачихаад дуугардаггүй дээ. Хааны суудал мөнх ч биш дээ, уг нь ард түмнийхээ талд ам ангайсан бол зөвшилцлийг илүү хурдасгах байлаа. Мань хүний гаргаж ирсэн 108 суудал хамгийн их шүүмжлэл дагууллаа. Парламентийн засаглалтай орнуудын сонгогчдын тоотой харьцуулахад Монголынх 114 байвал зохистой гэж хэлсэн үгэндээ дурдсан. Тэгээд яадгийн, хар массдаа таалагдаж, хамаг сэтгэлийг нь ханаруулах санаатай эрхиний тоогоор 108 гээд хэлчихсэн нь харин ч шүүмжлэлийн бай болгочихлоо. Би нэг юмыг гайхаад байдаг юм. Бид чинь цэвэр усаа 6-12 шүүлтүүрээр шүүн байж уудаг.

Тийм атлаа эргүү тэнэгийг нь гайхан байж 76 хүнд төрийн бодлогоо атгуулдаг. Нөгөө 76 нь З.Энхболдын шахаасаар цагаан сарын битүүний өдөр "Сентерра гоулд"-д Ноён уулаа өгөхөөр кноп дараад сууж л байдаг. Найр наадам, амралттай давхцуулан Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцээд хэлхэлдэж л байдаг. Үнэндээ бол 76 хүнийг хоёр хуваагаад, гурав салгаад, тал талаас нь худалдаж аваад, талцуулж муудалцуулаад байх амархан. Гол цөм гэж байхгүй, савлахад амархан, санжиганахад бүүр ч хялбархан бүтэц. Одоо бүр хадуурч давхиад өнөө 76-гаа цөөлье гэлцэх боллоо. Эрээний наймаачин ч худалдаад авчихмаар хөнгөн жингийн төртэй байж яах юм?

Тэгж яривал Японы парламентийн дээд, доод танхим нийтдээ 707 гишүүнтэй, Германы Бундестаг 709 гишүүнтэй. 1,3 сая хүн амтай Эстони 101 гишүүнтэй, 1,9 саяулаа латвичууд төрдөө 100 төлөөлөл сонгодог, Израйл 120 хууль тогтоогчтой. Манайх 76 гишүүнтэй нэртэй боловч сонгуулийн тогтолцооноосоо болж хоёрхон намын төлөөлөл сонгогддог. Энэ утгаараа хоёрхон намын дарга л бүх эрх мэдлийг атгадаг. Зика, Мика хоёр Энхболдын үед үйл лайг нь хангалттай үүрч, хор уршгийг нь харсан л баймаар юм. Сонгуулийн холимог тогтолцоотой болсноор нөгөө алдарт Буян Жагаагаас чинь эхлээд, зөв дуугарч зөв хөдөлдөг С.Оюунаар удаалаад олон намын төлөөлөл парламентад орж ирнэ. Гишүүдийн тоог 100-гаас давуулснаар төрийн бодлогын шүүлтүүр нэмэгдэнэ.

Монгол төрийг амархаан худалдаж аваад, хуйвалдаанд нэгтгэчихдэг гадаад дотоодын нохдын өмнөөс цор хийх басартай, жов гэх хасартай болно. Олны олон дунд шийртэй аавын хүү, шөрмөстэй ээжийн охин ороод ирж л таарна. Олуулаа байх тусмаа олом чангарна. Шударгаар хэлэхэд гайгүй шиг хүн ганц алхах аргагүй адгийн хуйвалдааны оромж чинь бие биедээ найр тавьж, бэл бэнчингээ нэгтгэчихсэн энэ 76 шүү дээ. Боловсролтой боломжийн залуус нэр дэвшихгүй зугтаж тойроод байхаас аргагүй. Тэнд очсон хэн бугайг ч тэртэй тэргүй хэн ч биш болгодог бүтэцтэй.

76 хоолны сав тэжээлээ, тэрнээс олныг тэжээхгүй л гэлцэж байна. Харамч хүн хоёр төлдөг ч гэж үг бий. Хуйвалдах боломж байх тусам хумслах нөхцөл бүрдэнэ. Энэ Жавхлан шиг хоёр олигарх намын өмнөөс хэг ёг гээд хэдэрлэчихдэг аавын хүү хааяа чимээ өгөөд сууж л байг л дээ. Уух усаа хэдэн давхар шүүлтүүрээр шүүж, өмсөх гутлаа хазаж, үнэрлэж, долоож байж авдаг атлаа төрийн бодлогоо 100-гаас дээш шүүлтүүртэй болгочихъё гэхээр ярвайж янцаглахаа болино уу, баярлалаа.

Р.Эмүжин

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419