Өнгөт чулуунд шунагчид Даланжаргалан сумын хөрсийг сэндийчиж байна

Өнгөт чулуунд шунагчид Даланжаргалан сумын хөрсийг сэндийчиж байна
Манай сурвалжлах баг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж  уул уурхайн олборлолт нутгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг өмнөх дугаартаа хөндсөн. Тэгвэл энэ удаад Даланжаргалан сумын нутаг дэвсгэрээс өнгөт чулуу түүж байгаа талаар сурвалжиллаа.
Даланжаргалан сум ховор, үнэтэй чулуугаараа хэзээнээс алдартай. Усан болон утаат болор, чүнчигноров, гартаам, мана, өнгөт чулуу, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс, хүрмэн чулуу, бал чулуу, шохойн чулуу, барилгын материалын түүхий эд гээд ашигт малтмал элбэг. Гэтэл байгалийн үнэт эдлэл, өв соёлыг агуулсан нутгийн чулууг урд хөрш рүү машинаар ачдаг болоод удаж байна.  Гэвч өнгөт чулуунд шунасан иргэдийн гар хүрээгүй үлдсэн жаахан газарт нь ч энд тэндээс ирсэн нинжанууд шургалжээ. Тэд өнгөт чулууг түүсээр  газрын хөрсийг 20-40 см сэндийчсэн байна.
 
Өнгөт чулуу нь байгалийн ус чийгийг тэнцвэржүүлж, ургамлын бүрхэвчийг хамгаалдаг. Гэтэл чулуу түүж байгаа иргэд Даланжаргалан сумын 16 га бэлчээрийн талбайг аль хэдийнэ сүйдчихээд  байгаа аж. Анх өнгөн хэсгийн чулууг түүдэг байсан бол одоо хүрз, молдок, жоотуугаар зэвсэглэж хөрсийг нь сэндийчих болсон харамсалтай дүр зураг харагдсан юм. Чулуу түүж байгаа иргэдийн ихэнх нь Улаанбаатар хотоос ирсэн бол нутгийн иргэд ч цөөнгүй байгааг харж болно.
Өнгөт чулуу түүж газар нутгийг нь сэндийчиж байгаа нинжа болон малчдын дунд газрын маргаан үргэлжилсээр байгаа. Бодит байдал ямар байгааг иргэдийн байр сууриар хүргэж байна.
 
Нэг сав чулууг 35 мянган төгрөгөөр худалддаг
 
Бидэнтэй таарсан эхний иргэн тэтгэвэртээ гарсан тул хийх зүйл байхгүй. Гэртээ сууснаас гээд чулуу түүдэг гэнэ. Тэрээр “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Сум орон нутгийн хүмүүс түүх эрхтэй гэж бодож байна. Багажтай иргэд үнэтэй чулууг ухаж хайдаг бол багажгүй иргэд хямд чулууг шуудай болон ундааны саванд хийж зардаг. Нэг сав нь 3-35 мянган төгрөгийн үнэтэй. Өдөрт 100 гаруй  мянган төгрөгийн орлого олдог. Мөн ойр хавийнхан нинжа нарт хоол унд авчирч зардаг” гэсэн юм.
 
Нинжа нарыг 200 мянган төгрөгөөр торгохоос өөр зүйл хийж чадахгүй байна
 
Өнгөт чулууг нинжа нараас хэрхэн хамгаалдаг талаар Даланжаргалан сумын байгаль хамгаалагч С.Дандарбаатараас тодруулахад “Сумаас нинжа нарын энэ үйлдлийг зогсооё гэдэг ч дийлддэггүй. Хуульдаа торгохоос өөр арга хэмжээ байдаггүй. Нэг удаа торгохдоо 200 мянган төгрөгөөр торгодог. Торгуулсан хүн нь маргааш нь шархаа нөхнө гээд чулуу түүдэг. Шалгалт хийх гэж очихоор өмнөөс хэл амаар доромжлох, зодох гэж дайрна. Эсвэл зугтана гээд бөөн асуудал үүсгэдэг. Нинжа нарт шаардлага тавиад гараа гэмтээсэн. Сумын зүгээс цагдаагийн газартай хамтарч ажилладаг ч үр дүн муутай байна. Сүүлдээ арга мухардсан. Тэр байтугай чулуу түүхийг нь зогсооё гээд очихоор эд хөрөнгө, бие мах бодиороо хохирдог” гэсэн юм. Нинжа нарыг торгосон мөнгө аймгийнх нь нэгдсэн санд ордог учраас нөхөн сэргээлт хийх болон унааны зардал, тухайн газрыг хамгаалалтад авахад хөрөнгө мөнгөний асуудал хэцүү байдаг юм байна.
 
Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газар нөхөн сэргээлтийн компанитай гэрээ байгуулж  олборлолт явуулж олсон мөнгөөрөө нөхөн сэргээлт хийнэ гэж тусгасан ч хуульд тийм заалт байдаггүй тул гэрээг цуцалжээ. Тиймээс гэрээг өөрчлөн сумын нэгдсэн сангийн мөнгөөр нөхөн сэр­гээлт хийлгэхээр болсон ч  аймгаас санхүүгийн асуудлыг шийдвэрлээгүй учраас мөн л компани нь гэрээгээ цуцалсан гэсэн юм.
 
Нөхөн сэргээлт хийхээр ирсэн компани олборлолт явуулдаг
 
Нөхөн сэргээлт хийхээр ирсэн компанийн талаар малчин Э ярихдаа “Нөхөн сэргээлт хийх нэрээр нэг компани ирсэн. Ирээд хоёр газрыг хашсан. Тэгээд өөрсдөө техникээр ухаж сандайчих болсон. Энэ талаар асуухад чулуу олборлож зардлаа олно. Дараа нь нөхөн сэргээлт хийнэ гэж хариулсан. Эцэст нь нөхөн сэргээлт нэрээр ирж олборлолт хийж байгаад явсан. Бидэнд ухсан хэдэн нүх л үлдэж байна. Гараар ухахдаа 40 см-ээс хэтрүүлдэггүй байсан бол техникээр ухаж газрын хэвлийг төнхөж байгаад явсан” гэсэн юм.
 
Хятадууд худалдаж авсан чулуугаараа юу хийдэг талаар нутгийн иргэдээс сонирхоход урд хөрш рүү гаргаж үнэт эдлэл хийдэг. Мөн газар нутгаа чийгшүүлж, ургамлын бүрхэвчээ хамгаалахын тулд нутагтаа аваачиж цацдаг. Мөнгө улаан, нүд цагаан гэгчээр шуудай шуудайгаар нь зөөсөөр эцэст нь гол горхи нь хатаж, ширгэж, ган гачиг нүүрлээд байна гэцгээж байв. Ийнхүү өнгөт чулууг худалдан авч буй улс нь өөрт хэрэгтэй байдлаар ашигладаг байна.
 
Гэвч хариуцсан сум орон нутаг, иргэдийн зүгээс арга нь мухардаад байгаа учир хамгийн зөв шийдэл бол хуулийг нь чангатгах гэнэ. Өмнө нь өнгөт чулуу түүсэн иргэнийг 50 мянган төргөөр торгодог байсан. Одоо Зөрчлийн шинэ хуулиар 200 мянган төгрөгөөр торгодог болжээ. Энэ нь чулуу түүдэг хүмүүсийн нэг өдрийн л орлого. Иймээс газар нутаг, байгалийн ховор эд зүйлсээ хамгаалахын тулд хуулиа чангатгах зайлшгүй шаардлагатайг хэлж байна. Өнгөт чулуу түүж байгаа хүмүүс цөөхөн хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх биш цагдан хорьдог, цаашлаад Даланжаргалан сумыг тусгай хамгаалалт авахгүйгээр энэ асуудал цэгцрэхгүй.  Дээрээ төртэй, дэргэдээ хуультай улс гэдгээ харуулах цаг болсон гэдгийг нутгийн иргэд төр, засагт дайлаа.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419