Тэсвэр хатуужлын спорт-Триатлоны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 2019 оны долдугаар сарын 26-27-ны баасан, бямба гарагт Архангай аймгийн Өгийнуурт болох гэж байна. Тэмцээнийг Монголын Триатлоны холбооноос зохион байгуулж явуулах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, БТСГ тус тус оролцох юм.
Тэмцээнийг ОУТрХ-ны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) спринт зайд явуулж, элит, өсвөр үе, сонирхогчдын Age group эрэгтэй, эмэгтэй төрлөөр, мөн багийн холимог буухиа, сонирхогчдын Try-Tri уралдаан (эрэгтэй, эмэгтэй) гэсэн төрлөөр явуулна.
Тэмцээний зай: Ø Элит, өсвөр үе U19 : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх Ø
Сонирхогчдын Age group : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх (20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас) Ø
Өсвөр үе U15 : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх Ø
Сонирхогчдын Try-Tri : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх
Энэ удаагийн УАШТ-д манай улсын шилдэг триатлончид бүгд оролцохоос гадна Иокохамагийн ДАШТ-ий цувралд өрсөлдсөн Ц.Цэрэнбат Японоос, 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдах гэж байна.
Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.