Ичиж амьдармаар юм аа...
Уг нь бол мань мэт нь энэ нүүр номд залуус хүүхдүүдэд санаа авах, хүмүүжил төлөвшилд нь хэрэг болох өгүүллэг тууж орчуулж тавиад л, ард түмнийхээ уламжлал зан заншлаас сурталчлаад л, аяллын сониноос бичээд л, гадаад улс орны сайхан жишээ татаад л сууж баймаар байна. Харин би сүүлийн үед шүүмжлэл их бичих боллоо, нас ч явж байна, бухимдал ч их байна...
УИХурал гээч газар хоёр гурав дөрөв тав зургаан...... удаа сууж байгаа, цаашдаа ч суугаад байх санаатай хэсэг ХАЧИН НӨХӨД байна аа... Хүүе ээ, бүгд эрдэмтэн доктор цолтой, бүгд гавъяат хуульч багш эмч юу юу гэнэ вэ цолтой, бүгд их дээд сургууль, банк, эмнэлэг, уул уурхай.... үл хөдлөх хөрөнгөтэй. Бүгд л ерөнхий сайд, шадар сайд, сайд, дэд сайд хийж үзэцгээсэн. Энэ нөхдийг харахаар сүүлийн үед үнэхээр дургүй хүрч байна.
Онгоцонд суулаа, сэтгүүл сонин авч үзлээ, нөгөөдүүл чинь... нээх гоё монгол дээл өмсчихсөн, эсвэл зохиж таараагүй гадаадын бренд өмсчихсөн, ард түмнээрээ бахархдаг л гэнэ, нутгаараа очихоор нүднээс нулимс гардаг л гэнэ, нухаж байгаад гадаад хэл сурлаа ч гэх шиг, шааал худлаа, .... баахан урт урт ярилцлага.... Арай гэж нэг юм суудлаасаа ховхорхоороо төрийн нэртэй компанид хэдэн арван сая төгрөгний цалинтай зөвлөх мөвлөх хийгээд л....!
Улаан сайд аа, Нямдорж гуай, олон Энхболдууд аа, Оюунхорол эгч ээ, Энхтүвшин дарга аа, хайрт аварга Бат-Эрдэнэ гуай, хорвоод хосгүй хуульч Лүндээжанцан гуай, өөр хэн хэн билээ? Олон нөхөд бий... Ардчилсан намынхан ч адилхан, Эрдэнэ гуай, Эрдэнэбат дарга.... гэх мэт олон архагууд бий... Одоо та нар больсон нь дээр байхоо. Би л хувьдаа эд нарыг ирэх парламентад хармааргүй байна..... ИЧИЖ АМЬДАРМААР ЮМ АА гэж залуучууд хэлээд байна ш дээ, цаана чинь!!!!!
Тэгээд л, улс орон ийм болчихоод байгаа нь өөрсдөөс нь биш, өөр бусад хүмүүсээс л шалгаалаад байгаа юм шиг л, одоо ингэх ёстой, гээд л.... царай нь хувирахгүй жүжиг тавьцгаагаад л... жирийн иргэд биднийг доромжилж ханахгүй байна уу? Энэ нөхдүүдээс үлгэр жишээ авсан ХАЧИН ЗАЛУУС олноороо төрөн гарч ирж байна. Зүгээр “идэж уугаад” явахгүй, ингэж ч хүүгүй зээл өгнө, тэгж ч сургууль соёлд зүгээр сургана, гээд л, иргэдийн хөдөлмөрлөх сурах тэмцэх зүтгэх хүсэл эрмэлзлэлийг устган хорлож байна...
Д.Төмөрбаатар