Б.Хурц нарын шүүх хурал наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшиллоо
С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн.
Шүүх хуралдаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан яллагдсан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар болж хурал 14.00 цаг хүртэл хойшилсон. Ц.Амгаланбаатарыг хорих ангиас авчирснаар шүүх хуралдаан үргэлжилсэн ч ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшиллоо.