С.Баяр бол сайн менежер, аугаа стратегич

С.Баяр бол сайн менежер, аугаа стратегич
Санжийн Баяраар жишээ татахад...
 
Хүн өндөр намхан хүзүүтэй хүзүүгүй нь хамаагүй хүн болгон л сайнтай муутай байдгийн адил өнөөдөр энэ амтай болгоны араа шүдэнд зажлагдаад байгаа Санжийн Баяраар жишээ татаад хэний ч гэсэн намтар түүхийг сайтар ухаад үзвэл сайн юм өчүүхэн ч гэсэн байж л таараа. Дал наяад оны ид хүйтэн дайны оргил үед маршал Устинов сайд манайд айлчилж арми өргөтгөн зохион байгуулалтанд орж цэргийн боловсон хүчнээ Оросод түлхүү бэлтгэж байсан тэр үед манай Улиастайн цэргийн каратин дээр Жанжин штабаас ой сайтай нэгэн шавилхан дэслэгч ирж шалгалт шүүлэг авч бидний гурав дөрвөн зуун хүний овог нэрийг цээжээр дуржигнатал дуудаж байсан нөхөр бол одоогийн энэ муу хэлүүлээд байгаа Санжийн Баяр байгаа юм.
Тэр үед Москвад МГУ-г улаан дипломтой онц төгсч ирсэн гавлуудыг бодлогоор Төв хороо Засгийн газар Жанжин штабт томилж шүүсийг нь шахдаг байсны нэг нь тэгэхэд Баяр байж таарчээ. Баярын аав ээж бага байхад нь л баруун зүүн тийшээ номын мөр хөөгөөд гадаад дотоод яваад алга болох тул Оросын цагаан хааны Эрхүүгийн гимнази төгссөн эрдэм боловсрол өндөртэй эмээ дээрээ голдуу өсч эмээтэйгээ уралдаж орос ном уншсаар байгаад арван хэдхэн настайдаа л хасах дөрвийн линз зүүдэг номын нөхөр байсан юм шиг санагдах ч яг гадаа гараад зодолдохоороо Бат-Үүл мэтийн дөчин мянгатын атамануудын нармайг нь нээгээд өгдөг байсныг бодоход тийм ч ноомой биш харин багаасаа зоригтой бас шийртэй нэгэн байсан гэж хэлж болно.
 
Дэлхийд дээгүүрт ордог Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуул /МГУ/-ийг хуульч мэргэжлээр төгсч ирээд хотын захиргаа, Жанжин штаб, МОНЦАМЭ, Новости Монголии, Монгол пресс, Радио телевизийн улсын хороо, Улсын бага хурлын гишүүн, Байнгын хороон дарга, БХЯ-ны Стратегийн хүрээлэнд захирал, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Намын генсек, дарга, Ерөнхий сайд, Орос Англид Элчин сайд гээд дээр доргүй зогсоо зайгүй хариуцлагатай алба хашиж байснаас харахад мэдлэг боловсрол туршлага гэж мундаг байнаа.
 
Тэрээр гараанаас хурдны морь тавих хамгийн сайхан үеийг монголчуудад санагдуулдаг Морьд эргэлээ хэмээх хоёрхон үгээр 2005 оны наадмын өмнөхөн ард түмний олонхийн саналыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ зүгт эргүүлж ялалтанд хүргэж чаддаг чадалтай мэдрэмж сайтай сайн менежер.
 
2008 оны сонгуулийн үр дүнд С.Баяр дангаараа засгаа бүрдүүлэх боломжтой байсан ч томоохон төслүүдээ хөдөлгөх зорилгоор Ардчилсан Намтай хамтран засгийн газраа байгуулсан нь нэг талаас үндэсний эв нэгдлийг хангах эхлэл тавьсан удирдагч нөгөө талаас өрсөлдөгчдийнхөө гараар зургаан жил гацсан Оюу толгой зэрэг том төслийн чулууг хөдөлгөсөн агуу стратегич. Энд Оюутолгойн гэрээний буруу зөрүүг ярих гэсэнгүй, харин удирдагч хүн стратегийн зорилгодоо хүрэхийн тулд дайснаа хүртэл ухаалгаар ашиглаад хаядаг агуу стратеги тактикийг хэлж байгаа юм.
Мөн Атрын гуравдугаар аяныг эхлүүлснээр сүүлийн 20 жилийн хамгийн өндөр ургацыг 2009 онд хураан авч гурил будаагаа дотооддоо бүрэн хангадаг болсон төдийгүй иргэдийн хадгаламжинд засгийн газраас баталгаа гаргасан оновчтой шийдвэр нь өнөөг хүртэл банк санхүүг тогтвортой байлгах үндсэн нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Авираа, Долгион гээд багын найзуудаа байнга дуртайяа дурсан ярихыг бодоход андын журмыг асар эрхэмлэдэг, хүн чанараар ёогүй эр бололтой ч дургүйгээ хүрвэл Элчин сайдын местийг ч Ерөнхий сайдын суудлыг ч за гээд өргөдлөө өөрөө өгөөд өгч чаддаг албан тушаалд тэгтлээ шунаад байдаггүй эрийн хугархай энэ хүний Авхиа Цэдэнбал нарын ард нь зогсоод хэлэх үгийг нь шигшиж шивнэж зогсдог тэр толгойг уг нь ард түмэн ахиад хэдэн жил ашиглах нь зүйтэй л байсан юм даа
 

Маршал Цэдэнбалын ард Санжийн Баяр дэслэгч цолтой

Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо, хуучин шинэ нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь цаанаа их нарийн учиртай. Монгол хүн тэнгэрээс заяасан хүчирхэг үндэстэн учраас найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх, Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа тэр нь зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн түүх удахгүй дахин давтагдах шинжтэй. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш.
 
Барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг одооноос дотоод хооронд нь алалцуулах, барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлогыг баримтлаж эхэлснийг удирдагч нар маань ухаараасай билээ.
 
Үүний наад захын жишээ гэхэд хоёрхон сая монголчууд дэлхийн бөх сумо мэргэжлийн бокс марафон зэрэг хүчний ертөнцөд эр эмгүй цахиур хагалж, оюуны ертөнцөд Оксфорд Харвардын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэргүүлж, олон улсын олиппиад тэмцээн медалийн 90 хувийг хамж, монгол оюуны хүч гадагшаа цуваад эхэлснээс харж болно. Саяхан Нью-Йоркт болсон арваад өдрийн дэлхийн аваргын хэт холын зайн мянга гаран км гүйлтийн тэмцээнд монголын Буджаргал, Батчимэг нар эрэгтэй эмэгтэй эхний байруудыг эзлэж алт хүртэж байгаа нь үүний нэг жишээ.
Тиймээс бид өөр хоорондоо тэрсэлдэх нь бүх хэл өстөн дайснаа ч өрөвдөж хайрлаж өрлөг жанждаа болгодог Эзэн хаанаасаа суралцаж эр эмгүй эвтэй найртай байж эрч хүчээ хямгадаж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дэлхийг дахин эзэмдэх тэр юманд нь тэр багтаж ядаад байгаа суу билэгээ зориулаач гэдгийг энэ уралцаад байгаа удирдагч нараас авхуулаад бүхий л монголчууддаа уриалах гэсэн юм.
 
Олимпийн аваргаа өлгийдсөн он цагийн тэр өдрүүдэд монгол үндэстэний эв нэгдэл дээр доргүй дээд цэгтээ хүрч тэр чигээрээ явсан бол тив дэлхийг дахиад эзлэх нь энүүхэнд байсан ч дахин тэмцэлдсээр тамир тэнхээгээ барах шахсан бид харин өнөөдрөөс эхлээд Үндсэн хуулиа үндэсний төвшинд тунгаан хэлэлцэхээр нам улс төр харгалзахгүйгээр төр түмнээрээ төрийн ордон хот хөдөөгүй хуран цуглаж санаа бодлоо нэгтгэж байгаа нь үндэсний эв нэгдэл үндэсний эвлэрэл сэргэн мандлын эхлэл мөн.
 
Би яахав, уйлсан нэгнээ өмөөрдөг багын зангаараа, унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа аавын хөвгүүдийг алагчилгүй Энхээ Баяраа гэлтгүй өнөөгийн өндөрлөгүүд ч бай өндөр дээрээс унаж үг үйлдлээр балбуулж мэдэх хэнбугайн ч сайн тал, өдий хүртлээ үзсэн харсан өчүүхэн ч гэсэн үнэнийг нь уншигч олондоо хүргэсээр л байх болно. Үнэнийг мэдэх нь түмний эрх, түүнийг хүргэх нь миний үүрэг болохоор гүтгүүлж чичлүүлж янзан бүрээр хэлүүлэхээс миний бие огтхон ч эмээхгүй. Учир нь хүн дуугай гүтгүүлэх тусам дов шиг ногоорч дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагдаж үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг Үнэний хуулинд үнэмшдэг нэгэн болохоор.
 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

19
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419