Японы зарим компани болон сургуулиудад бухимдлаа тайлахын тулд уйлж сурахыг сурагчид, ажилчдаасаа шаардах нь нэмэгдсэн гэж "The Japan Times" сонинд бичжээ.
Дунд сургуулийн багш Хидефүми Ёшида таван жилийн турш уйлах тухай хичээл зааж хэрхэн сэтгэлийн дарамтаас ангижрахыг бусдад сургаж байна. “Хэрэв та долоо хоногт нэг удаа уйлдаг бол стресст өртөхгүй” гэж Ёшида багш ярьж байна. Уйлах нь унтах, инээхээс ч чухал сэтгэлзүйн засал гэнэ.
Тохогийн Их сургуулийн мэргэжил нэгтнийхээ хамт тэрбээр улс орноороо явж уйлахын ашиг тусын талаар лекц уншдаг. Тэд 2015 онд компаниудын стрессийн түвшинг шалгах хөтөлбөр боловсруулсныг одоо Японд хэрэгжүүлж байна.