Гоё биетэй байх нь чухал биш, биеэ гоё авч явах нь чухал...
ЭДГЭЭР ӨГҮҮЛБЭРИЙГ УНШААД УРАМ ЗОРИГ ЧИНЬ СЭРГЭНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
1. Энэ хорвоо дээр аз жаргалтай, баян чинээлэг байгаа хүмүүс сайхан орчныг хайж олдоггүй, өөрөө тэр орчноо бүтээдэг
2. Өөрийгөө бүү хязгаарла. Олон хүмүүс өөрийн чадахгүй гэж бодсон зүйлээрээ сэтгэхүйгээ хязгаарладаг. Юунд итгэнэ, юуг хүснэ түүндээ л хүрэх болно
3. Үргэлж харц дээгүүр алх, энэ нь таны сэтгэл санааг өргөөд зогсохгүй итгэлтэй болгодог. Эмэгтэй хүний алхаанаас өөртөө итгэх итгэлийг нь хэмжиж болдог
4. Чи өөрийгөө чадна гэж бодсон ч, чадахгүй гэж бодсон ч аль аль нь чиний зөв
5. Хувь заяа чамд маш их зүйлийг бэлдсэн байдаг бөгөөд чи байгаасаа илүү болох боломж бүрэн бий
6. Хэн нэгнийг урмын үг хэлэхийг бүү хүлээ. Өөрөө өөрийгөө өдөр бүр урамшуул
7. Хэзээ ч өөрийгөө ганцаараа гэж бүү бод. Чамайг хайрладаг хүмүүс байсан, байгаа, байсаар ч байх болно
8. Бусдын чадсан бүхнийг би чадах учиртай гэж өөртөө итгүүл
9. Хүн бүр дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй байдаг
10. Гоё биетэй байх нь чухал биш. Биеэ гоё авч явах нь чухал
11. Өөрийгөө сайхан эмэгтэй, сайн хүн гэдэгт итгэлтэй бай. Энэ чиний оршихуйг бүтээж өгнө
12. Өөрийнхөө бүх талыг хайрлаж чаддаг хүн бусдад хүндлэгддэг
13. Өөрийн эрч хүчийг бусдад бүү булаалга.
14. Мөрөөдөлтэй бай. Түүндээ үнэн ч тууштай бай
15. Өөртөө итгэх итгэлийг чинь алдуулдаг хүнтэй бүү нөхөрлө
16. Бүх хүмүүст асуудал тулгардаг. Харин түүнийг давж чаддаг байх нь чухал
17. Боломж үргэлж байдаг. Гарц заавал олддог
18. Амьдралыг илүү хялбар байгаасай гэж биш өөрийгөө илүү мундаг болоосой гэж хүс
19. Бусдад аз жаргалтай харагдах бус, өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байх нь чухал юм шүү
ЧИНИЙ ТӨЛӨӨ ХАМГИЙН ТОМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХҮНИЙГ ЧИ ЗӨВХӨН ТОЛИНД Л ХАРАХ БОЛНО