Хэрвээ та хүү өсгөн хүмүүжүүлж байгаа бол эдгээр зүйлийг зайлшгүй мэдэж байх ёстой...
Эрэгтэй хүүхэд болгон энэ 3 үе шатыг дамжин өнгөрдөг
Өдөр ирэх тусам хүүхэд өснө, өөрөө бага багаар өөрчлөгдөнө – эрч хүч сууж сэтгэл санаа нь өөрчлөгдөнө. Хөгжлийн олон шатуудыг давж гарна. Охид, хөвгүүд хөгжлийн эдгээр шатуудын давж гарах явц харилцан адилгүй. Хүүхдэд чухам юу хэзээ хэрэгтэй байгааг ойлгож анзаарах нь эцэг эхийн үүрэг. Хөвгүүдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?
Эхний үе шат – төрснөөс хойш 6 нас хүртэл
Энэ үед хүүхдийн хүйс тийм ч их чухал биш, тэд балчир хүүхдээрээ л байцгаана. Тэдэнтэй тоглож, гараас нь хөтөлж байхад маш дуртай. Эргэн тойрныг тэд ажиглана, судлана. Энэ үед ээж нь тэдний хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эх хүн ч хүүхдийн хэрэгцээ шаардлагыг сайн ойлгож хангаж чаддаг байна. Эмэгтэй хүний ялгарах өөрийн даавар нь хүүхдэд бүх хайр халамжаа өгөхөд нь нөлөөлдөг байна. Хөвгүүдийг төлөв даруу хүмүүжүүлэхэд идэвхтэй харилцаа нэн чухал, хөгжлийн үе шатанд тэдэнд өндөр анхаарал, тусламж хэрэгтэй байх ажээ.
Хэрвээ ээж нь хүүгийнхээ хүмүүжилд анхааралтай хандаж байнга ярилцдаг бол нийгэмших, харилцах чадвар амархан сууна. Хэрвээ эх хүн хүүтэйгээ бага харьцах эсвэл өөрөө депресст байгаа бол хүү өөрийн мэдэлгүй уйтгар гунигт автах бөгөөд ээж надад хайртай юм болов уу гэж эргэлзэж эхэлдэг байна. Эх хүн хайр халамжийн эхний үлгэр жишээ болж өгдөг. Хүүхэд явж сурсан цагаас эхлээд эх хүн хоорондын харилцаанд тодорхой хязгаар тавьж эхэлнэ. Зөөлөн, хүүхдийг гомдоохгүйгээр хийж эхлэх нь чухал. Энэ үед эцэг хүн хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хүүхэд энэ үе дээрээ анхаарлын төвд байх ёстой, түүнд эцэг эх нь хайртай гэдгийг хүүхэд ойлгох ёстой байдаг. Ингэж байж тэр өөрийгөө аюулгүй орчинд өсөж байгаагаа мэдэрнэ, нийгэмших анхны мэдлэгээ эндээс олж авах ажээ. Хэрвээ боломж нь байдаг бол эцэг эхийн хэн нэг нь хүүгээ 3 нас хүртэл нь гэртээ хүмүүжүүлэх нь илүү сайн гэж судлаачид зөвлөж байна.
Хөвгүүд ойр дотны хүнээсээ хагацах мэдрэмжийг охидуудаас илүүтэй хүндээр тусгаж авдаг, тэд өөрсдийгөө хаягдсан мэт мэдрэмж төрж стресст орох нь илүүтэй. Үр дагавар нь хүүхэд хурц ширүүн ааштай болох ажээ. Энэ үе маш хурдан өнгөрдгийг бүү мартаарай, тиймээс хүүгийнхээ энэ үеийг бүрэн мэдэрч цуг өнгөрүүлэхийг хичээнэ. Илүү их хайрлаж халамжил, анхаарал хандуул. Тэр ганцаар биш гэдгийг ойлгуулахыг хичээ, түүнд хайртай гэдгийг мэдрүүл, энэ дэлхий ертөнц – амьдрахад сайхан газар юм гэдгийг хэлж өгөөрэй.
Хоёр дахь үе шат – 6-13 нас хүртэл
Хөвгүүд энэ л үедээ өөрчлөгдөж эхэлнэ. “Эрэгтэй” эд зүйлсийг сонирхож эхэлдэг: машин, буу зэвсэг, супер баатрууд гээд юу эс байх вэ. Энэ наснаас эхэлж хөвгүүд аав нартайгаа ойртоно эсвэл хажууд байгаа өөр бусад эрэгтэй хүнтэй дотносно. Эрчүүдтэй цуг байх хүсэл нь давамгайлж түүний үйлдэл болгоныг дагана, түүнээс суралцахыг хүсдэг. Энэ үе дээр нь эцэг хүн хүүдээ анхаарал бага хандуулбал муу зүйл сэдэж эхэлдэг. Тэд анхаарал татахын тулд хулгай хийх, зодоон цохионд оролцох, орондоо шээнэ. Эцэг хүн хүүдээ анхааралтай хандах ёстой, түүнтэй цагийг цугтаа өнгөрөөж амьдралыг нь идэвхтэй байлгахад анхаарна. Энэ үед эх хүн хөвгүүдэд огт хэрэггүй гэсэн үг биш юм.
Хүүгээ илүү эршүүд, хатуужилтай хүмүүжүүлэх гээд олон ээж нар хүмүүжүүлэх ажлаас гардаг. Энэ бол хүмүүжлийн буруу арга барил. Хүүхдийг энхрийлэл, хайр халамжаар дутааж болохгүй. Тэр ээжийнхээ халуун дулаан хайр халамжийг байнга мэдэрч байх ёстойг анхаараарай. Яг одоо хамгийн шилдэг үлгэр жишээ нь аав байгааг л ойлго. Хэрвээ ганц бие эх хүн бол яах вэ? Эр зоригтой эр хүн болгож өсгөсөн ганц бие эхчүүд маш олон бий, үүнийг хэдэн мянган жилийн түүх ч харуулж байгаа. Энэ тохиолдолд хүүхдэд үлгэр жишээ болох хүнийг олох хэрэгтэй. Магадгүй хамаатан садан эсвэл багш нь байж болно. Энэ үе дээрээ хүүхэд мэдлэг олж авдаг, дадал зуршил сууна (ялангуяа аав, өвөөгөөсөө), биеэ авч явах соёл сууна.
Хүүхдийг халамжаар дутааж болохгүй, тэр өөрөө шийдвэр гаргаж сураг – цаашид бие даахад нь тусална. Хүүхэдтэй илүү их цагийг өнгөрөөхийг хичээгээрэй, нас нэмэгдэх тусам л тэр таниас холдож сонирхох зүйл нь их болно. Найз нөхөд, хичээл сургууль, хайр дурлал. Энэ л үе дээр түүнд бага насны сайхан дурсамж үлдээ. Хүүхэд насыг нь баяр хөөрөөр өнгөрөөх боломж танд бий.
Гурав дахь үе шат – 14 наснаас дээш
Энэ наснаас эхэлж хүүхдийн өсөлт эрс мэдрэгдэнэ, бие махбодид нь огцом өөрчлөлтүүд гардаг. Бие махбодийн өөрчлөлтөөс гадна биеэ авч явах, үг хэллэгийн өөрчлөлтүүд ч илт мэдрэгддэг. Хүний хөгжил хувь хүнээс шалтгаалах нь мэдээж, гэхдээ түгээмэл өөрчлөлтүүдээс дурдвал хөвгүүд сэтгэл санааны тогтворгүй, уур уцаартай, зөрүүд болдог.
Эдгээр шинжүүдээр бүх зүйл муу тал руугаа явж байна гэж ойлгож болохгүй, зүгээр л тэр хувь хүн болж төлөвшсөөр л байгаа юм. Хөвгүүд энэ насан дээрээ олон асуултын хариултыг олж авахыг хичээнэ, дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харна, өөрийн зорилгыг тодорхойлно бас өөрийгөө хэн болохыг ойлгох гэж хичээнэ. Энэ наснаас нь эхэлж хөвгүүдээс сайн дүн олж ирэхийг бас гэрийн ажилд туслахыг эцэг эх шаардаж эхэлдэг. Харин тэд дэлхий ертөнцийг байлдан дагуулахыг хүснэ, өөрийгөө том болж байгааг мэдрэхийг хүсдэг. Харин эцэг эх балчир хүү хэвээрээ байгаасай гэж хүсдэг. Ингээд эндээс асуудал үүснэ. Хүүхдийн идэвхтэй байдал, сонирхлыг нь зөв урсгалд оруулах хэрэгтэй. Хүүхдийг сонирхоогүй зүйлээр нь хичээллүүлэхийг бүү хичээ. Хүүхэд өөрийн гэсэн үлгэр жишээгээ олоод авчихсан байгаа.
Энэ үед эцэг нь үлгэр жишээ нь байхаа больсон, тэр цаг хугацаа аль эрт ард хоцорчээ. Одоо түүний үлгэр жишээ нь багш эсвэл дасгалжуулагч нь болоо биз ээ. Тийм ээ, хүүхэд өөрийгөө олж нээх ёстой – үүнд нь эцэг эх тусална. Хүүхэд тусламж хэрэгтэй байгаагаа ил гаргахгүй ч гэлээ эцэг эх нь түүнд хэрэгтэй хэвээрээ. Дэмжлэг, сайшаал эсвэл зоригжуулах шүүмж – үүнгүйгээр тэр цааш хөгжихгүй. Хөвгүүддээ боломжоороо тусал, гэхдээ тавьж явуулах цаг болсныг ойлгох хэрэгтэй.
Мөн энэ үед анхны хайр, шохоорхол маш хүчтэй байр суурийг эзэлж эхэлнэ. Энэ үеэс бэлгийн бойжилт явагдаж эхэлсэн байх бөгөөд эцэг эх хүүхэдтэйгээ энэ сэдвээр илэн далангүй ярьж хариуцлагатай байдал, шохоорхол мөн бэлгийн амьдралын талаар зөв ойлголтыг өгөх хэрэгтэй. Хэрвээ та ярилцаж ойлгуулахгүй бол тэр өөр зүйлээс хайж судалж мэдэх л болно.
Эх сурвалж: Фэйсбүүк