"Сүнс" /богино өгүүллэг/

"Сүнс" /богино өгүүллэг/

Шөнө дунд өнгөрч байлаа. Энэхүү эмнэлгийн "Сэхээн амьдруулах" тасгийн нэгдүгээр өрөөнд эмнэлгийн өргөн орон дээр хиймэл амьсгалын аппарат залгаастай аль хэзээний ухаангүй болсон нэгэн охин хэвтэх  бөгөөд түүний царай зүс цаас мэт цайж, хүүхэн хараа нь худгийн ус лугаа адил гүн хар болоод хамар нь хавчийгаад тас хар хөмсөг нь улам ч тод болжээ.

Харин түүний намирсан урт үс нь орны урд руу унжих агаад гантиг шиг мөлчийсөн хүйтэн духыг нь богинохон хуруутай жижигхэн гараараа илбэн байсан сувилагч Туул их л доороос сүүрс алдан хиймэл амьсгалын аппаратын хүчилтөрөгч өгч буй хошуувчны завсраар цэвэрхэн самбай даавуу сурмаг гэгч оруулан түүний ам, хамрыг үе үе арчиж цэвэрлэн арга тасарсан байдалтай зогсоно. Эдний тасгийнхан энэхүү арван зургаахан настай Сувдаа охиныг бүтэн сар шахам асарч тойлохдоо "Торомгор" хэмээн өхөөрдцгөөж өвчнөөс нь ч болсон уу, угийн хүүдэрхүү гэнэн хөөрхөн занд нь ч автагдсан уу цөмөөрөө дотносон хайрладаг болжээ. Түүн дотроос сувилагч Туул яагаад ч юм бэ түүнийг дэндүү хайрлахыг яана. Туул эхлээд эмч нарынхаа хэлж ярьж байгаад нэг л итгэж чадахгүй байснаа сүүлдээ Сувдаагийн өвчний ноц гэмийг мэдэрч юухнаар ч болов тус дэм болох гэсэр түүнээс холдож чадахгүй нэгэн болсон юм санж.

Туул энэхүү уяхан сэтгэлдээ автан "Торомгорыгоо" асарч сувилсаар байгаад огтоос хөдөлж чадахгүй удаан хэвтсэн хүний ташаан толгой, ууц нурууны арьс хөрсийг гэмтээхгүй байх нэгэн арга олсон юмсанжээ. Энэ бол хонины сүүлний тос шингээсэн хөвөн жинтүү юм. Өдөрт “Торомгорынхоо" доор тавьсан энэхүү жинтүүг олонтаа эргүүлэн тойруулан, нус нулимсыг нь арчиж цэвэрлээд, хэвтэрт удсан зовлонг огт эдлүүлэхгүй санаатай жижиг сияан саванд юу л гарна ганцаараа асгаж гялалзтал угааж арчин санаа сэтгэл нь бага боловч амрана. Сүүлийн үеэс Сувдаагийн булчингийн саажилт улам бүр газар авч амьсгаа нь бачууран, зүрх нь зогсчих гээд байдаг болсноос хойш Туул бүр ч сэтгэл зовнин дэргэдээс нь холдож чадахгүй болов. Тэгэхэд Сувдаа "Эгч ээ! Би эдгэж босчихоод тан шиг сувилагч болно. Бурхан минь намайг өршөөж хайрла! Би олон хүнд Туул эгч шигээ тус болж чадна шүү Бурхан гуай" гэж амандаа ахин дахин үглэж савх шиг нарийхан хуруутай чөргөр гараараа залбиран духандаа хүргээд "бурхан намайг өршөөнө тийм ээ, эгч ээ" гэхэд Туул толгой дохин түүнд дуулдахааргүй гүнээ санаа алддаг байлаа. Ер нь ямар ч хүн энэ эцсийн мөч нь тулаад ирэхээр дотоод хүчтэй сэрлээсээ болдог ч юм уу өвчний ад гэмээр нэгэн иймэрхуү хүсэл мөрөөдөлд автдагийг сайн мэдэх Туулд энэхэн зуур орох байх газар олдохгүй болдог байв. Харин Сувдаа сүүлийн хэд хоног хөдөөнөөс ирэх ёстой ээжээ асуухаа болиод бурханаас өршөөл гуйх нь цөөрөн өрөөний адрыг ширтэн дуу шуугүй хэвтэх нь их болжээ.

Түүний ухаан дэн дун болж буйг хар зөнгөөрөө мэдсэн Туул яагаад ч юм бэ миний жижүүртэй үед "Торомгор" минь бурхан болоосой хэмээн үнэн сэтгэлээсээ бодох болжээ. Энэ бол түүнд эцсийн удаа туслах гэсэн нэгэн хүсэл байлаа. Туул Сувдаагийн цусны даралтыг нэгэнтээ үзэж, хурууныхаа өндгөөр хичнээн даравч судасны нь лугшилт баригдсангүй,

Туул иймэрхүү үед тэгтлээ их сандардаггүй атал энэ удаа сандчаад явчихав. Нэг мэдэхнээ жижүүрийн эмчийг дагуулаад ирчихсэн байлаа.

Эмч залуу зүрхний ажиллагааг хянаж буй аппаратын зүүг хөдлөхгүй болсныг харангуут мэдээд зүрхийг удтал чагнаснаа,

- Зүрх нь ажиллахгүй болчихжээ. Аппаратаа салга гэж хэлчихээд явчихав. Туул эмчийг гарсны дараа хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй, түүний хөрчихсөн духыг илбэн арга тасран хэсэг байв. Орны тушаах ханын бүдэг гэрэл охины хөшиж хөдөлгөөнгүй болсон нүүрийг гийгүүлнэ.

Туул бүх юм өнгерснийг мэдэж байсан ч хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй байлаа.  Тэгсээр үүр гэгээрсэн хойно ядарч туйлдсан Туул аппаратын хошуувчийг чичирч салганасан гараараа аваад, хөнжлийн даавуугаар охины нүүрийг эвтэйхэн бүтээж юунд ч юм хоргодосхийн том цонхны янз модыг түшин ганцаараа хэсэг зогсож тэнгэрийн хаяа ширтвээс дорноос алтан шаргал туяа татаж, эднийхний хайрыг булаасан гэнэн хонгорхон охины цогцсыг жигтэйхэн тод гийгүүлэв. Тэрбээр хар дарсан зүүднээсээ салж чадахгүй байгаа мэт болоод охиныг дэндүү хайрлаж өрөвдөж байлаа. Туулд ийнхүү эцсийн амьсгалаа хураах нь нэг бодоход зүүд шиг ч ... нөгөөтэйгүүр хорвоогийн мөнхийн ганц үнэн шиг. Тэгснээ "сүнс байдаг бол Сувдаагийн сүнс надад ирээсэй! Сувдаа шиг сайхан охинтой болох юмсан" гэх жигтэй бодол толгойд нь зурсхийх агшинд хэвлий рүү нь нэгэн зөөлөн увидас совин ч гэмээр ер бусын юм ороод ирэх шиг болж, хэвлий дэх таван сартай хүүхэд нь зөөлөн зөөлнөөр хөдлөх шиг болох нь тэр.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагжийн ВАНЧААРАЙ

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419