Казахстан улсын Нур-Султан хотод болж буй пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 107 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөж, 247 кг өргөснөөр алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.
Тэрээр өнгөрсөн жил Индонезийн Жакарта хотод болсон Азийн пара наадмаар 244 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоогоод байснаа ийнхүү ахиулж буй юм.
Энэ сарын 11-21-нд болох ДАШТ-нд 78 орны 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд улсаас паралимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ 107 кг жинд хүч сорилоо. Тус жинд найман тамирчин өрсөлдсөн бөгөөд Э.Содномпилжээ 247 кг өргөсөн бол мөнгөн медалийг Ираны тамирчин Алиакбар Гарибши 240 кг, хүрэл медалийг Мексикийн Хосе Кастилио 235 кг-ыг өргөсөн амжилтаар хүртжээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг