А.Давааням: Би 16-хан настайдаа улсын наадамд хоёр давсан. Сонин дурсамж шүү

2019-07-19, 09:46 Cпорт 1,026 0
А.Давааням: Би 16-хан настайдаа улсын наадамд хоёр давсан. Сонин дурсамж шүү
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд улсын начин болсон Алтангэрэлийн Даваанямыг бөхийн хүрээнийхэн лав андахгүй биз. Өөр ч олон хүн бас танина. Яагаад гэхээр тэр бөхийн хамгийн олон төрлөөр барилдсан монгол гэгддэг. Барилдах барилдахдаа тэр олон төрөл үндэсний бөхөөс бусдад нь аваргалсан гээд боддоо. Аль улс оронд бөхийн ямар төрөл байдгийг А.Давааням мэднэ. Түүнийг наадмын сэтгэл догдлолоо дарж амжаагүй, бараг л хөлсөө хатааж чадаагүй байхад нь уулзаж ярилцсан юм.
 
-Улсын начин болсонд чинь баяр хүргэе.
 
-За баярлалаа.
 
-Аймгийн арслан А.Даваанямыг олон хүн мэдэх ч уншигч бүр танихгүйн учир өөрийгөө танилцуулна уу гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү?
 
-За. Би Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул нэгэн л дээ. Эхээс тавуул. Би дөрөв дэх нь.
 
Аймгийнхаа хоёрдугаар арван жилийн сургуулийг дүүргэх үеэсээ бөхийн төрөлд сонирхож эхэлсэн. Аав маань ч намайг бөх болгоно гэж дандаа ярина. Энэ нь их нөлөөлсөн. Манай Галт сум чинь Хөвсгөлдөө төдийгүй сумууд дотроо улс, аймгийн олон цолтонтой гэгддэг. Улсын арслан нэг, улсын заан гурав гээд л явж өгнө. Нэрлээч гэвэл улсын арслан Ш.Төмөрбаатар гэж өрсөлдөгчөө хэмхчихээ шахдаг тэнхээлэг барилдаантай нэгэн байсан юм билээ.  “Пүг” С.Жамьян, С.Хүрэлбаатар, Д.Цэнд-Аюуш нарын улсын заан, Г.Ганхуяг харцага болон С.Ганзориг, Ч.Хөхчирэнгэр гээд 5-6 начин сүүлчийнх нь би болж байна даа.
 
-Аав ээж чинь юу хийдэг хүмүүс билээ?
 
-Миний аав Ч.Алтангэрэл уг нь лам маарамба хүн. 1990-ээд оноос өмнө Мөрөндөө түргэний машины жолооч байлаа.Тэгээд сүүлдээ Хөвсгөлдөө ардын уламжлалт эмнэлэг байгуулаад цөөнгүй жил олон түмнийхээ эрүүл мэндийн төлөө явсан. Одоо Зүүн хүрээ, Дашчойлон хийдэд зурхайч лам. Ижий минь насаараа оёдолчин байсан буурал бий.
 
-Бөхийн удам гэж ярьвал…
 
-Бараг л хоёр талын удамтай гэж хэлж болох болов уу. Аав залуудаа гайгүй барилдаж байсан том биетэй, бяртай нэгэн. Даанч барилдахаа гол болгоогүй юм билээ. Тэр улсын арслан Ш.Төмөрбаатартай их найз. Хоёул бөх ярих дуртай хоёр байж. Улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатар аавын арай холын хамаатан. Аавын төрсөн ах нь Лүндээ заан бас өөр ах нар нь ч барилддаг байсан гэх юм билээ. Ээжийн талд гэвэл цэргийн начин Далхсүрэн, сумын заан Жамсранжав гэж байдаг.
 
-Өөрөө чухам хэдийгээс барилдаж эхэлсэн билээ?
 
-Хүүхэд байхдаа хувцасныхаа товч шилбийг тэсгээхгүй, ээждээ зэмлүүлж л явлаа. Ер нь бөх болох хүсэлтэй. Тэгээд Улаанбаатарт ирээд Нарантуул зах зээр гутал авахуулах гээд аавайгаа явж байтал нэг бүдүүн бор нөхөр намайг бариад авсан.
 
Танилцлаа. Тэр хүн бол өнөөгийн гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв байв. Ингэж бөхийн багштайгаа учирсан даа. Багш маань намайг барилдуулах гэж сонин юм болж байлаа.
 
-Сонин юм гэнээ. Түүнийгээ яриач?
 
-Шийрэв багш намайг хөтлөөд 2000 оны улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд бүртгүүлэхээр очдог юм. Тэгсэн бүртгэдэггүй ээ. Чи насаа дарсан хүүхэд байна гээд. Уг нь би үнэндээ 16-тай. Бие хаа их том харагдсан шиг байгаа юм. Тэгэхлээр нь томчуулын аманд гарахаар бүртгүүлчихлээ. Улсын наадам гэж урьд нь үзсэн ч биш. Нэгийн даваанд аймгийн арслан цолтой нэг залуухан хүнтэй таарлаа. Давчихлаа. Хоёрын даваанд гарлаа. Улсын заан “морьт” Пүрвээ гэж хүнтэй барилдлаа. Жаахан харимал бөх юм байна гэж бодоод ширүүхэн дайрчихсан чинь сөхөрчихлөө. Тэгээд улсын наадамд хоёр давчихсан том амьтан явж байтал Улсын заан С.Хүрэлбаатар Хөвсгөл аймгийн Галт сумын залуу бөх Даваанямыг амлалаа юм болов.
 
Ингээд даваа дууслаа. Гэхдээ 16-хан настай хүүхэд улсын наадамд хоёр давна гэдэг сонин дурсамж шүү. Тийм нэг хүн бүрт тохиолдоод байгаагүй л байх. Эндээс л бөх болох хүсэл минь улам дэвэрсэн. Гэтэл би чинь тэр жилээ Шийрэв багшийн тусаар Японд сурахаар явсан.
 
-Ямар сургуульд…?
 
-Японы Гифү хотын Гипүдайчи ахлах сургуульд элссэн. Уг сургуулиа төгсөөд Токио хотын Дайто Бунка их сургуульд бизнес менежментийн чиглэлээр суралцаж Япон улсад яг арван жил болсон доо.
 
-Барилдахаа хойш тавьчихсан хэрэг үү?
 
-Үгүй л дээ. Үндэсний бөхөө л хэдэн жил орхичихсон доо. Сургуулийнхаа жүдо бөхийн сайн тамирчин байлаа. Японд чинь жүдочид Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэдэг том амжилтад тооцогддог юм. Би сургуулиасаа шалгарч тэр тэмцээнд нэг биш удаа оролцсон. Үүнийхээ хүчээр тусгай степендтэй оюутан байв. Сургалтын төлбөрөө барилдаж хаадаг мундаг байлаа. Тэр ч байтугай ахлах сургуулийн сурагч байхдаа хүртэл Бүх Японы аваргад барилдаж байсан юм шүү.
 
Японд суралцаж байхдаа Монголдоо ирж жүдогийн бэлтгэлд хамрагддаг. Жил жилд -100-д нэг удаа түрүүлж Японд болсон ДАШТ-д зодоглосон удаатай. 2006 оноос оролцсон тэмцээнүүдээсээ медаль авч эхэлсэн. 2007 онд Бүх ард түмний спартикиадаар -100-д Найдангийн Түвшинбаяртай нэг жинд хоёулаа хүрэл медаль авч байлаа. 2008 оны спартикиадаар мөн жиндээ Түвшээ бид хоёр үлдээд алтан медалийн төлөө барилдаж би ялагдсан. Тэгээд Түвшинбаяр Бээжингийн олимпод явж олимпийн аварга болоод ирж байлаа. Энэ үед өрсөлдөгч маань олимпийн аварга болоход би аварга болсон мэт сэтгэл догдолсон юмдаг. Гэхдээ том аваргатай цаашид нэг жинд өрсөлдөөд явах нь ирээдүй муутай санагдаж эхлээд өөр нэг зам сонгосон доо.
 
-За тэр чинь ямар зам билээ…?
 
-Дэлхийгээр нэг бөхийн төрлүүд байна. Тэдгээрээр хичээллэвэл яасан юм гэж бодоод зориглосон. Японоосоо ч ирлээ. Ямар зодоглож байгаа биш барилдах л юм чинь гээд бүстэй барилдаан кураш, шырым сонирхогчдын сүмо гээд л барилдаж эхэлсэн. Казахстан, Узбекистан, Киргизстан гээд орнууд чинь өөр өөрийн үндэсний бөхтэй. Гаднаас нь харахад адилавтар ч дүрэм нь өөр. Тэр бүхнээр барилдлаа. Туркийн биеэ тосолж байгаад барилддаг бөх бий. Якутын кавшгай гэж зөвхөн хөлөөр өшиглөлцдөг бөх байдаг. Өвөрмонголын монгол бөхөөс гадна Хятадын жунгаши гэдэг бөхийн нэг төрөл бий. Би тэр бүхнээр барилдалаа. Амжилт ч муугүй. Өнөөдөр бодоход бөхийн 12 төрөлд зорьж очсон тэмцээндээ аварга нь болсон юм байна. Бүстэй барилдаанаар дэлхийн аварга шалгаруулахад хоёр түрүүлчихэж. Казахстанд кураш бөхөөр таван ч удаа түрүүг нь авлаа.
 
-За тиймээ. Өөрийг чинь Казахстанд нэг удаа түрүүлж машины шагнал аваад ирэхэд уулзаж сурвалжилж байсан санагдана.
 
-Казах түмэн кураш бөхдөө их хайртай. Маш хүндэтгэлтэй ханддаг. Би нэг биш дөрвөн удаа түрүүлэхдээ дөрвөн машин шагналд авсан юм шүү дээ. Казахын бөх найзууд ч олон болсон. Алдарт бөх Кажмуханы мэндэлсний 140 жилийн ой гэж үнэхээр том барилдаан болоход жин бүрийн аваргад машин өгч байсан. Ерөнхийлөгч Назарбаев гуай ирж тэр шагналаа гардуулсан. Ер нь тэр том бөхийн нэрэмжит барилдаан жил бүр болдог. Би очих болгондоо л түрүүлсэн дээ.
 
-Бас ӨМӨЗО-ы Баяннуурт нэг том барилдаанд түрүүлсэн гэдгийг чинь санаж байна л даа?
 
-Өвөрмонголын Батжаргал, Алтанбагана, Цагаанзаан гээд аваргууд нь оролцсон 256 бөх барилдахад би Батжаргал аваргатай үлдэж түүнийг даваад түрүүлж байлаа. Бас Ордост болсон Жунгаши бас түрүү бөхийн шагнал хүртсэн. Ингээд яривал дурсамж ихээ. Японы сонирхогчдын сүмо, Солонгосын шырым гээд бүгдэд барилдлаа даа.
 
-Бөхийн 12 төрлөөр барилджээ. Монголд өөр ийм бөх бий юү?
 
-Тийм олонгүй. Улсын арслан Д.Ганхуяг лав 5-6 төрөлд барилдсан байх. Одоо улсын начин Б.Серик зарим төрөлд оролцож яваад байна. Эмэгтэйгээс жүдогийн гавьяат тамирчид Д.Цэрэнханд хэд хэдэн төрөлд барилдсан шиг санагдана.
 
-За тэгвэл Үндэсний бөх рүүгээ хэдийд оров доо?
 
-Японоос ирсэн жилээ Булган аймгийн наадамд зодоглож түрүүлээд аймгийн арслан болсон. Түүнээс хойш аймагт очоогүй дандаа улсын наадамд барилдлаа. 2-3 л давж ирлээ. Тэгээд энэ жил улсын баяр наадамд тав давж улсын цол хүртсэндээ баяртай байна. Гэхдээ би чинь сүүлийн гурван жил гэмтлийн улмаас барилдалгүй өнжлөө. 2006 оны наадмаар дөрвийн даваанд улсын харцага Ш.Уламбаярыг давахдаа хөлийнхөө дотор талын шөрмөсийг тасалсан. Шөрмөс гэмтэнэ гэдэг хэцүү. Сав л хийвэл сэдэрч, сэмэрчих гээд болохгүй. Миний дахиад барилдах ч дээ гэж бодох үе ч байсан. Гэхдээ бөхийн хүрээндээ гурван жил төрийн алба хаалаа.
 
-Ямар албанд байсан билээ?
 
-ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны даргаар гурван жил боллоо. Манай хороо тив, дэлхийд нэртэй тамирчин олонтой шилдэг байгууллага. Тэр дотор том бөхчүүдтэй Ц.Содномдорж, Н.Батсуурь гээд улсын наадмын түрүү бөх бий. Сая наадмын өмнөхөн улсын аварга Н.Батсуурьт спорт хорооны даргын албаа нэр төртэйгөөр хүлээлгэж өгсөн. Тэгээд улсын наадамдаа хийморьтой барилдаж начин боллоо. Хориод жил бөхийн төлөө зүтгэсний минь хөлс хөдөлмөрийн үр дүн ч гарлаа гэж бодож байна. Бөхдөө үнэнч явсныг минь бурхан ч харж ивээсэн байх.
 
-Энэ жил наадмын барилдааныхаа талаар тодруулж ярина уу даа?
 
-Хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Б.Баянмөнхтэй таарч давсан. Гурвын даваанд улсын арслан Д.Ганхуягийн аманд очиж давсан. Гэтэл дөрвийн давааны нугалаанд дөнгөж ноднин улсын харцага болсон түмний хайртай бөхийн нэг Ш.Мөнгөнбаатартай оноолт таарсан. Харгүй сайхан барилдлаа. Ш.Мөнгөнбаатар чинь гар, хөлийн мэх сайтай эвгүйхэн бол хөмөрчихнө. Хий багатай бөх. Бид хоёр 30 гаруй минут үзсээн. Дараа нь начны даваанд  улсын харцага М.Бадарчид амлуулсан. Бөхийн орон гэгддэг Архангай аймгаас төрсөн эр бяр нь ид жагсаж яваа мундаг бөх л дөө М.Бадарч бол. Түүнийг давж улсын цолтны эгнээнд орсон нь аз хийморь минь тэтгэлээ дээ гэж бодсон. Би давахгүй одоо өнгөрлөө гэж огт санаагүй ээ. Үзээд алдая гэж гээд өөрийгөө зоригжуулсан.
 
-М.Бадарч харцагад ямар мэх хийгээд давчихсан бэ. Нэг л мэдэхэд туг тойрч харагдсан?
 
-Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг дээ. Тийм л юм болсон. Олон жил жүдогоор барилдсныхаа хэргийг хийсэн ч гэж болно. Би жүдогийн “очикоми” гэдэг мэхийг сайн сурсан байсан. Түүнийгээ л ашигласан. Хөмрөх, давхар ачихын үндсэн суурь мэх л дээ. Ханцуй, энгэрийн барьц аваад хутгаагаас хөмрөө рүү шилждэг хувилбар нь. Барилдаан нэлээд удсан. Миний шийдсэн мэх ч тэр л болсон. Харцгыг давчихаад есөн хөлт цагаан туг руу гүйж явахдаа муу Давааням овоо шүү гэсэн бодол орж ирсэн шүү.
 
-Өөрөө ер нь хаанахын бөх гэж цоллуулж барилдаж байна даа?
 
-Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Цэвдэг” компанийн бөх. Энэ далимд хэлэхэд манай “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний тэргүүн чинь одоо “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү. Анх энэ дэвжээг 2008 онд улсын заан С.Хүрэлбаатар байгуулж багшласан юм. Хөвсгөлийн бөхчүүд гэсэн нэг цул нэгдлийг бий болгосон гэж болно. Дэвжээ байгуулснаас хойш улсын цолтон олон төрсөн дөө. Улсын начин А.Батмөнх, Ч.Хөхчирэнгэр гээд л нэрлэж болно.
 
-Энэ жилийн наадмын бөхийг ямар боллоо гэж дүгнэх вэ?
 
-Миний хувьд бодохдоо нэг уламжлалтай зүйл эргэж ирлээ гэж бодсон шүү. Сүүлийн найман бөх үлдэхэд гурван аварга, гурван арслан босоо байлаа. Хэдэн жилийн өмнө аварга, арслангууд ер нь ингэж үлддэг л байсан. Харин сүүлийн хэдэн жил энэ нь алдагдаж найраа гэдэг юм ч нөлөөлсөн байх хэн нэг нөхөр гарч ирээд л бужигнуулдаг. Түрүү бөхийг таахад ч бэрх ийм л байсан. Тэгэхлээр ард түмний хүсэн хүлээсэн наадам боллоо л гэж хэлэх байна. Улсын баяр наадмын бөх бол чансаа өндөр хоёр, гурвын даваанаасаа эхлээд л оноолт чангардаг. Энэ жил бүр тийм байсан. Тиймдээ ч цөөвтөр начин төрөх шиг болно лээ.
 
-Цаашдын зорилго чинь юу вэ?
 
-Мэдэж бөхийнхөө замыг хөөнө. Аятайхан шиг бэлтгэлээ хийгээд барилдаад явна. Эр хүний дотор юу багтдаг гэдэг билээ. Юм юм л бодогдох.
 
-За баярлалаа. Сүүлийн асуултыг өөрт чинь үлдээе?
 
-Танай сониноор дамжуулан нийт бөхчүүдтэйгээ начин болсны баяраа хуваалцаж баяр хүргэе. Аав, ээждээ, нутгийнхандаа, “Сүлд” спорт хорооны хамт олондоо бас “Цэвдэг” компанийн захирал Цогт-Эрдэнэдээ, “Ай-жи-эй” компанийн захирал Төв аймгийн Баян сумын Эрдэнэбат ах, Хөвсгөл аймаг, Галт сумын нутгийн зөвлөлийнхөн бүгдэд нь баярлалаа. Та бүхний бөхөө байнга дэмждэг учир амжилт арвин байна гэдгийг хэлье. Нэг онцгойлон баярлалаа гэж хэлэх хүн бол гэргий Ж.Учрал. Дөрвөн сайхан хүүхдийг минь төрүүлж өсгөсөн, олон жил ар гэрийн минь амьдралыг авч яваа ханьдаа хамгийн их баярлаж байна. Хэдэн хүүхдийн минь буян заяа ч намайг түшсэн байхаа.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419