Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

“Торгоны зам-2019” Авто ралли 10 дахь жилийнхээ босгон дээр анх удаа Монголын нутгаар дамжин өнгөрлөө. Дэлхийд алдартай энэ уралдаанд Монгол Улсын баг тамирчид анх удаа оролцов. Нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикль оролцсон нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Уралдаанд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажилласан бөгөөд манай улсын нутаг дэвсгэрт Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар зохиогдож, түр кэмпүүд ч тухайн орон нутгуудад байрлаж байв. Долдугаар сарын 6-ны өдөр ОХУ-аас гараагаа эхэлж, 13-ны өдөр Гашуунсухайт боомтоор нэвтрэн БНХАУ-ыг зорьсон “Торгоны зам-2019” Авто ралли өчигдөр хаалтаа хийлээ. Уралдааны Мотоциклийн ангилалд манай тамирчид 15, 18, 19, 20 дугаар байраар орж ирсэн бол ангиллынхаа эмэгтэй төрөлд спортын мастер Б.Бат-Ундрал хоёрдугаар байрт оржээ. Харин UTV open class ангилалд #252 дугаартай уралдсан спортын мастер С.Ариунболд, спортын мастер Г.Эрдэнэсүрэн нар түрүүлсэн бол Т2 ангилалд спортын дэд мастер Э.Оргил, олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх нарын баг гуравдугаар байрт орсон амжилтаар өндөрлөлөө.

“Silk way rally” буюу “Торгоны зам-2019” Монгол улсын хувьд анхных ч харин авто, мото спортын тамирчдын тухайд олон улсын чанартай уралдаануудад 1995 оноос эхлэн оролцсон байдаг юм. 1995 онд “Парис-Москва-Улаанбаатар-Бээжин” чиглэлээр зохиогдсон мастер раллид Монголоос ОУХМ Б.Гантулга оролцож IV байр, 1996 оны мөн раллид дахин оролцож ангилалдаа түрүүлж байв. Тэр үеэс эхлэн манай тамирчдын амжилтын буухиа өнөө хэр ийнхүү үргэлжилсээр байгаа юм.

“Торгоны зам-2019” авто раллиг Монголоор дайран өнгөрүүлэх эсэх дээр зохион байгуулагчид нэлээд эргэлзэж, тээнэгэлзсэний эцэст шийдсэн гэдэг. Шалтгаан нь мал ахуйгаас гадна монголын жолооч нар автозамын хөдөлгөөнд маш бүдүүлэг оролцдог гэх асуудал хүчтэй яригдсан гэж байгаа. Эргэлзээг нь батлах мэт орон нутгийн замд Приус маркийн автомашин зам дээр үүссэн нүх тойрохоор эсрэг урсгалд орон раллигийн арын албаны машинтай мөргөлдөн ноцтой осол гаргасан. Гэнэтийн эл ослыг эс тооцвол манайхан Олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо маш өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж чаддаг гэдгээ харуулсан гэхэд болно. Монголыг дайран өнгөрөх бүх замын турш мал ахуйгаа хариуцлагатай бэлчээх, үзэгч олныг болзошгүй эрсдлээс хамгаалах ажлыг орон нутгийн цагдаа, хууль сахиулахын ажилтнууд хангалттай сайн хийж гүйцэтгэж байлаа. Харин уралдааны үеийн ой гутмаар, жигшин зэвүүцмээр ганц явдал нь манай хурган дарга нар, тэдний халбалзсан эхнэр хүүхдүүдийн араншин байсныг хэлэх хэрэгтэй. Баг тамирчдын буудалласан кэмп, бивак руу монголын хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй хэмээн сүрийг үзүүлсэн монгол дарга нар тамирчдад зориулсан гал тогооноос өөрсдийн эхнэр хүүхэд, найз нөхөд, жолооч нараа дуудан хооллож, өнөөдүүл нь хооллоод ханахгүй ус ундаа, жимс жимсгэнийг хэдэн арваар нь тэвэрч, уутлан гүйлдэж нүдний булай болсон байгаа юм. Уралдааны туршид, буудаллаж хоноглох бүх цаг үед дуусаагүй байсан тансаг зэрэглэлийн хоол хүнс Улаанбаатарт ирээд тамирчдадаа ч хүрэлцэхгүй дуусчихсан тул зохион байгуулагчдын зүгээс хоол унд, ундаа жимсний хэсгээ лацдахад хүрсэн нь даанч ичгэвтэр. Ямартаа зочин гэсэн баахан мандат, бугуйвч зүүсэн нөхөд түрүүлж орон хооллосноос очёр үүсч тамирчид хоолоо хүлээн 15 минут болсон гэж байгаа. Дэлхийн өөр оронд зохиогдсон өмнөх болоод бусад раллигийн үеэр хоол хүлээх минут ихдээ л 2 минут болдог гэнэ.

Түүнчлэн Дундговь аймаг болон Улаанбаатарт байрлах үед тамирчдад зориулан бэлтгэсэн урлагийн тоглолтын үеэр үзэгчийн цөөхөн хэдэн суудлыг мөнөөх хурган дарга нар, халбилзсан хэдэн эхнэр хүүхдийнхээ хамт дүүргэж, гадна дотны тамирчид бүгд зогсож үзсэн байна. Гэтэл ОХУ болон БНХАУ-ын нутаг дэвсгэрт орон нутаг, мужийн болоод цагдаагийн дарга нар нь кэмп, бивак руу орж ирэх ч зөвхөн тамирчдынхаа хоол хүнс, ус ундааны хангамж, чанарыг шалган, тамирчдадаа амжилт хүсээд тавтай, тухтай хооллохыг хүсээд гарч байсан байдаг. Тэдэнд дагуулж чирсэн нэг ч эхнэр хүүхэд, найз нөхөд байгаагүй гэж байгаа. Үнэндээ арай ч дээ гэмээр өлөн, даанч дээ гэмээр далбилзсан дарга, тэдний эхнэр хүүхдийн давилуун баг бүрэлдэхүүн аливаа арга хэмжээний үед үргэлжид байсаар ирсэн. Энэ арчаагүй, гутамшигтай араншингаа засахгүй бол Олон улс, Тив дэлхийн өмнө “Өлөн Монгол” нэрийг зүүхэд ойрхон боллоо. Иймд “Торгоны зам-2019” уралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хариуцлагатайгаар анхаарал хандуулж зохион байгуулсны хэрэг юу билээ, улсынхаа нэрийг уландаа гишгэж, тамирчдын хоол унднаас турж үхэх гэсэн мэт эхнэр хүүхэд, найз нөхдөө дагуулан ирж ам хамраа олохгүй идэлцсэн дарга нарт хариуцлага тооцон, албан тушаалаас нь зайлуулбал яана. Баг тамирчдын бивакт чихэлдэн, амаараа гартал идэлцсэн дарга, эхнэрүүдийн гэгээн дүр, ундаа жимсийг хэдэн арваар нь тэвэрч гүйлдсэн хүүхэд, жолооч нарын нь үйлдэл уралдааныг дагаж явсан зурагчдын хальсанд тодоос тод буусан байна лээ гэдгийг дашрамд дуулгая.

Эх сурвалж: niigmiintoli.mn

29
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419