Б.Хурцын шүүх хурал энэ сарын 23-нд болно
С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Б.Хурц нарын 9 хүнийг буруутган шалгаж байгаа. Энэ хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд Төв аймгийн шүүхэд хаалттай болсон юм. Б.Хурц нарын есөн иргэнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болно. Урьдчилсан хэлэлцүүлэгээр гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 23-ны 10.00 цагт хийхээр товлосон. Уг хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын нэр холбогдуулан шалгаж байна.