100 гаруй төрлийн үүл байдаг гэнэ. Үүнээс 10 түгээмэл үүлсийг танилцуульяа.
1. Борооны бөөн үүл (Cumulonimbus)
Өндөрт сүндэрлэсэн босоо хэлбэрийн үүл. Энэ үүлийн дотор ихэвчлэн дээшээ, доошоо чиглэсэн салхи их бага хэмжээгээр хөдөлж байдаг. Энэ үүлнээс маш хүчтэй бороо, мөндөр үүсдэг. Зуны цагт энэхүү хүчтэй үзэгдлийн дараа хурдан тэнгэр цэлмэдэг байна.
2. Борооны давхраат үүл (Nimbostratus)
Ихэвчлэн саарал, бараан саарал өнгөтэй, доошоо сунаж дүүжигнэсэн, өргөн, зах талаараа сиймхий үүл. Өтгөрч, тэлэх тусмаа удаан үргэлжилсэн бороо бий болгодог.
3. Сэмжин давхраат үүл (Cirrostratus)
Энэ үүл нь дулаан агаар хүйтэн агаарын дээгүүр ирэх үед, дулаан агаар хөрөн, аажмаар усны уурын өтгөрөлөөс бий болдог. Энэ явцад эхлээд Дунд өндөр давхраат үүл, дараа нь Давхраат үүл болон аажмаар Борооны давхраат үүлд шилждэг байна. Энэхүү Сэмжин давхраат үүл нь бороотой байхыг зарладаг байна.
4. Дунд өндөр давхраат үүл (Altostratus)
Энэхүү үүл нь сэмжин давхраат үүлнээс цаашаа үүсдэг. Энэ үүлнээс эхлээд сул шүршсэн бороо орж байгаад аажмаар хүчтэй бороо орж болно.
5. Давхраат үүл (Stratus)
Цайвар, саарал өнгөтэй, тодорхой илэрсэн хэлбэргүй, тэнгэрийг жигд бүрхдэг үүл. Зуны сүүл, намрын улиралд тайван, салхигүй тайван цаг агаарыг хэлдэг. Харин зуны улиралд цаг агаарын байдлаас хамааран энэ үүлнээс шиврээ, өвлийн улиралд цасан шамарга ордог.
6. Сэмжин үүл (Cirrus fibratus)
Сэмжин үүл нь 8000 м өндөрт жижиг мөсний хэлтэрхийнүүдээс тогтоно. Өдрийн турш нимгэн тунгалаг сайхан харагддаг бөгөөд харин аажмаар нягтаршаад ирэхээр цаг агаар муудахын шинж гэнэ.
7. Дэгээ маягийн сэмжин үүл (Cirrus uncinus)
Сэмжин үүлийг бодвол арай доошоо байрладаг, илүү өтгөн, дэгээ хэлбэртэй үүл. Энэ үүл агаарын даралт болон цаг агаар ирэх 2 хоногын дотор муудахын дохио болж өгдөг.
8. Сэмжин бөөн үүл (Cirrocumulus)
Сэмжин бөөн үүл мөн маш тунгалаг мөснөөс тогтох бөгөөд агаарын өндөр даралтын нөлөөгөөр ихэвчлэн маш нимгэн, тунгалаг байдаг. Хэрэв энэ үүл нь зуны халуун өдөр агаарын даралт өндөр байх болон гэнэтийн аяга цахилгаантай бороо орно гэсэн дохио аж.
9. Өндрийн бөөн үүл (Altocumulus)
Энэ нягт шигүү хурган хэлбэртэй бөөн үүл нь усны дуслаас бүрэлддэг. 3000- 6000 м өндөрт, ихэвчлэн хэсэг хэсгээр шаталсан, доод талаараа сүүдэртэй харагддаг. Энэ үүл нь цаг агаар муудахын дохио болж өгдөг.
10. Бөөн үүл (Cumulus)
Бөөн үүл нь маш их усны дуслаас бүрэлдсэн өтгөн шигүү, хэсэг хэсгээрээ шаталж оршдог үүл. Хэрэв энэхүү үүл нь өдрийн цагаар алга болох эсвэл хоорондоо салж эхэлвэл тэнгэр сайхан байхын дохио. Харин үдээс хойш өтгөрч эхэлвэл тэнгэр муудахын шинж аж.