Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр эхэллээ.
Хязаалангийн уралдаанд 267 хурдан үрээ хурдаа сорихоор гарааны зурхайнаас хөдөлсөн бөгөөд 11 цагийн орчимд барианд хүрнэ. Харин 14.00 цагаас Шүдлэн насны морьд уралдах юм.
Дашрамд дурдахад, Ноднин Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд тодорч наадамчин олноо баясгасан. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ хурдалсан юм.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг