Аваргын ерөөлтэй айл

2019-07-10, 09:24 Cпорт 1,182 0
Аваргын ерөөлтэй айл
Цэвээний Гэлэгжамц гуайг “Танайд өнжье” буландаа онцоллоо. Монголчууд түүнийг “Буур” хэмээх Н.Жамъян аваргын хүргэн, “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаярын аав гэдгээр нь андахгүй. Түүнтэй ярилцахад сурвалжлагч надад нэгэн зүйл дотно сайхан санагдсан нь тэрээр хадам аавынхаа үйл хэрэг, алдар сууг мөнхжүүлэхийн төлөө ном бичих, музей байгуулах, тэмдэглэлт ойг нь зохион байгуулах гээд чамгүй их үйл бүтээсэн явдал байв. 
 
Ц.Гэлэгжамц гуайнх Монгол бөхийн өргөөний ойролцоох байранд амьдардаг юм байна. Гэрээр нь дүүрэн далай аварга Н.Жамъян болон дархан аварга, хурандаа Г.Өсөхбаярын зурагтай том хивс өлгөөстэй. Аваргуудын зодог шуудаг, цол, тэмдгийнх нь гэрчилгээ, цом, өргөмжлөл гээд үндэсний бөхтэй холбоотой зүйл бүхэн дэлгээтэйг харахад үнэхээр л аваргын ерөөлтэй айл гэдэг нь андашгүй.
 
Тэрээр “Армийн сонины сурвалжлагч гэхээр нь ярилцлагад тань дуртайяа зөвшөөрлөө. Наадам хаяанд ирээд өдөр тутмын сониныхон залгаад салахгүй юм. Тэднийг алгасаад та бүхэнтэй ярилцаж байгаа юм шүү. Цэрэг, арми бол миний дотно газар. Аав минь дайны улаан шугам дээр явсан, өдгөө хүүгээ алба хааж байгаа болоод ч тэр үү цэрэг харахаар хайр хүрдэг” гэж байна. 
 
Ц.Гэлэгжамц гуай Ардын хувьсгалын 98 жилийн ойнуудаас 60 гаруй жилд нь тасралтгүй наадам дагаж. Бүр 1958-1959 онд нэг нутгийн, нэг үеийн нөхөр болох улсын арслан Ж.Чойжилсүрэнг төрийн наадамд амжилт үзүүлэхээс нь үндэсний бөхийн хорхойтон болсон гэнэ. Хожмоо хоёр хүүгээ барилдаж эхэлсэн 1994 оноос наадмын зүлэг ногоон дэвжээнээс салаагүй, хөвгүүдийнхээ дэргэд яваа. 
 
Тэрээр цэрэг, армитай хоёр жимээр холбогддог гэнэ. Нэг нь аав Цэвээн нь дайны үеийн цэрэг. Хүү Г.Өсөхбаяр нь 20-хон настайгаа эхлэн “Алдар” спорт хороотой ажил, амьдралаа холбосон учраас өөрийгөө армийн халагдашгүй мөнхийн цэрэг нь гэлээ. Түүний аав Цэвээн 1940-1945 онд хоёр дүүтэйгээ хамт Аугаа их Эх орны дайны галын шугам дээр эх орныхоо төлөө байлдаж явсан дайчин эр байж. Анх цэрэгт татагдсан түүх нь их сонин. Ванданжав, Хайдав гэж төрсөн хоёр дүүгээ цэрэгт мордуулахаар морьтой давхиад ирж л дээ. Тэгсэн цэрэг татлагын дарга “Тэнд нэг сайхан бие хаатай омголон эр морьтой давхиад байна. Тэрийг аваад яв” гэж цэрэгтээ үүрэгдэж. Өнөөх нь ч ирээд “Таныг цэрэгт авч явна аа” гээд цэргээс мултардаг жилдээ буюу 27 настай байхад нь ачаад явсан гэнэ. Аав минь хожмоо цэргээс ирээд “Явсан нь ч болж дээ. Эх орныхоо газар шороог бүтэн аварч үлдэхийн төлөө хэн ч гэсэн буу үүрээд байлдах ёстой. Хоёр дүүдээ ч түшигтэй байлаа” гээд нутаг усныхандаа хуучилж байсныг бүүр түүрхэн санадаг гэлээ. Тэр үед Гэлэгжамц гуай 10 настай байж. Нэг айлын гурван хүүхэд дайнд мордоход ард нь үлдсэн хүмүүсийн сэтгэл санаа тун ч хэцүү байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн тэрээр энхийн цагт хүүгээ цэрэгт өгсөн нь бас нэгэн хувь тохиол хэмээн бэлгэшээж явдаг нь ярианаас илт. 
 
1993 онд БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамба Ц.Гэлэгжамц гуайг өрөөндөө дуудаж гэнэ. “За, Гэлэг ээ. Танай хүү Г.Өсөхбаярыг “Алдар”-т авъя. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байх аа. Сайн барилдмаар хүү байна” гээд тушаал гарган “Алдар” спорт хорооны тамирчнаар авсан гэнэ. Тэр үед Г.Өсөхбаяр 20 настай, улсын баяр наадамд амжилт гаргаж эхлээгүй он цаг байж. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд үндэсний бөхөд элэгтэй хүмүүс байхын зэрэгцээ цэргээс улсын аваргууд төрдөг учраас бэлгэдлээ бодсон ч, дэг журам, сахилга баттай хүн болдгийн хувьд ч дуртайяа зөвшөөрчээ. Дархан аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин, Ш.Батсуурь, даян аварга Ц.Чимэд-Очир гээд суу билигт цуутай бөхчүүд цэрэг, армиас төрсөн байдаг. Тэгээд ч Г.Өсөхбаяраас өмнөх аваргууд голдуу цэргээс тодорсон байдгийг Ц.Гэлэгжамц гуай яриандаа онцолж байсан юм. 
 
 
“Ингэхэд Ц.Гэлэгжамц гуай танаас хадам аав, хүү хоёрынх нь тухай л асуухаас биш таны талаар сайн мэддэггүй. Залуудаа барилдаж байв уу. Таны удамд бөх бий юу” гэхэд “Миний удамд бөх байдаггүй шахуу. Судлаад үзэхээр байдаг ч юм шиг. Гэвч бодитой юм ярих гэхээр өрөөсгөл болно” гэж байна. Тэрээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төрж өссөн бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Архангай аймаг болон тус аймгийн Цахир, Чулуут, Тариат, Батцэнгэл сумдад насаараа нягтлан бодогч хийжээ. Түүний гэргий, даян аваргын охин, дархан аваргын ээж Ж.Насантогтох өөрийнх нь томилогдсон аймаг, сум бүрт мөн л насаараа номын санч хийсэн буурал. Тэд тэтгэвэртээ гарснаас хойш хөдөө мал маллаж амьдарсан бөгөөд саяхнаас хотод суурьших болсон гэнэ. Гэхдээ зуны улиралд ач, зээ нартайгаа нутагтаа очиж зуншдаг гэж байна. 
Ц.Гэлэгжамц гуайнх таван охин, хоёр хүүтэй. Хоёр том охин нь багш, удаах хоёр нь өөрийнх мэргэжлийг өвлөж ОХУ-д эдийн засагч мэргэжлээр төгссөн бол бага охин нь Анагаахын их сургуульд суралцаж байгаад 1986 онд автын ослоор бурхан болсон гэнэ. Бага охиныхоо тухай ярихдаа түүний нүдний аягаар нулимс мэлмэрч гарах нь ярилцахад хүнд сэдэв байлаа. Хоёр хүүгийнх хувьд үлгэр домог шиг хууч яриа ихтэй бөгөөд энэ талаар доор өгүүлэх учраас түр азная. 
 
Нийтлэлийн эзэн маань өдгөө 40 гаруй ач, зээ, зээнцэртэй. Тэднээс амжилттай яваа нь олон. Хүү Г.Өсөхбаярын том хүү Ө.Дэмиджамц өдгөө Японы дээд сургуулийн оюутан бөгөөд сумо бөхөөр барилдахаар бэлтгэгдэж байгаа бол дунд хүү Ө.Пэрэнлэйжамц сагсан бөмбөгөөр амжилттай яваад өвөө нь тун чиг баяртай байгаа нь андашгүй. Өвөө, эмээ хоёр нь түүний үнэнч шүтэн бишрэгчид. Тоглолт эхэллээ, суудал дээрээ тогтож сууж чаддаггүй гэсэн. Харин улсын харцага Г.Батбаярын хүү Б.Анхбаяр мэргэжлийн сумод мөн л амжилттай барилдаж байгаа хөдөлмөрч хүү байдаг гэнэ. Доод зиндаанаас дээшилсээр өдгөө сандамэ буюу дунд зиндаанд барилдаж байгаа ач хүүгээ аварга болно доо хэмээн битүүхэндээ итгэж явдгаа ч хуучилж байсан юм. Манай хүүхдүүд ер нь цөөхүүлээ талдаа. Хамгийн олон хүүхэдтэй нь Г.Өсөхбаярынх. Дөрвөн хүүхэдтэй. Бусад нь хоёр, гурав гээд цөөхөн юм. Би эхээс дөрвүүлээ. Өдгөө дөрвүүлээ энх тунх байна. Аав маань эхээс 11, ээж есүүлээ. Зөвхөн аавын тал гэхэд 1460 болж байна лээ. Уг нь олон байвал жаргал, зовлонгийн үед дэмтэй л байдаг юм хэмээн хуучлах зуур түүний гэргий Ж.Насантогтох гуай гаднаас орж ирлээ. Тэрээр том охиныдоо оччихоод ирж. “Зочинтой байгаа юм уу. Эгч нь одоохон хоол, цай хийгээд өгье” гэсээр гал тогооныхоо өрөөнд оров. 
Энд нэгэн зүйл онцлог санагдсан нь Ж.Насантогтох гуайгаас биечлэн асууж ярилцахгүй л бол барагтаа хөгшнийхөө ярианд оролцохгүй, толгой дохин инээмсэглэн суух нь аргагүй л аваргын охин, аваргын ээж юм. Монгол эр хүнийг дээдлэн хүндэтгэх ёс энэ айлд жинхэнэ утгаараа байна. 
 
Манай хөгшин асар их буянтай хүн. Даян аваргын өвөр дээр өсөж, дархан аваргыг өвөр дээрээ өсгөсөн хувь заяатай эмэгтэй. Энэ хэдэн хүүхдүүдийг манай хөгшин л өдий дайтай болгосон. Хүмүүс эхнэрийг айл гэрийн нэг багана гэж ярьдаг. Би бол нэг багана нь биш, ноён нуруу нь гэж хэлнэ. Нөхөр нь ноён нуруу шүү дээ гэж хэлэх хүн олон байгаа байх. Амьдрал дээр эхнэр сайн байвал тэр айл өнгөтэй өөдтэй, эр нөхөр нь амжилттай, үр хүүхэд нь зөв хүмүүжилтэй, сайн сайхан амьдардаг юм гэлээ.
Ж.Насантогтох гуайг хоол, цай хийх зуур нь төсөрхөн хөөрөлдөв. Би 1940 оны зуны дунд сард аавыгаа наадамд явсан эзгүй байхад төрсөн юм гэнэ лээ. Эгч Маруш ээжийн эгчид өргөгдөж, би гэдэг хүн ганцаараа өсөж. Эрх танхи гэж жигтэйхэн. Миний ээж нутаг усандаа үйлэнд уран, зан ааш сайхан эмэгтэй байсан. Аав минь энэ тэндхийн наадамд яваад ирэхдээ чихэр боов, гутал, хувцас авчирч өгдөг учраас “Аав хэзээ, ямар наадамд явж барилдах вэ” гээд мөн ч их шалгаадаг охин байж билээ. Нэг удаа аав түлээнд явах болов. Би ч хормойноос нь зүүгдээд дагадгаараа дагав. Аав үхэр тэргээр дүүрэн гишүү түүж дүүргээд, урд нь намайг суулгачихлаа. Өөрөө морио унаж, үхрээ хөтлөв. Тэр үед Хойд тэрхийн гол үертэй байж таарч, би голын дунд тэрэгтэйгээ ганцаар хоцордог юм байна. Тэрэгний уяа тасарч, үхэр нь хаяад явчихгүй юу. Тэгсэн аав морь, үхэр хоёроо голын захад орхиод эргэж ирээд нөгөө тэргийг чинь ямар ч түүртсэн шинжгүй чирээд гаргаж байсан юм даг. Тэр үедээ зургаан настай байсан болохоор төдийлөн юм бодоогүй. Хожим бодох нь ээ, бяр тэнхээтэй бөх байсны баримт юм даа хэмээн хуучлав. Тэрээр аваргын охин, аваргын ээж болж төрсөн их хувь заяандаа үргэлж талархаж явдаг. Аавын минь үйл хэрэг, алдар гавьяаг мөнхжүүлэх ажлыг миний хөгшин насаараа хийж яваа. Охиноос нь илүү тэр хүний алдар сууг түгээхийн төлөө оюунаа чилээж яваад нь энэ насаараа талархаад баршгүй гэж Ж.Насантогтох гуай бахархал дүүрэн инээмсэглэв. Үнэхээр ч Ц.Гэлэгжамц гуай “Даян аварга Н.Жамъян гэдэг бол Халхын домогт бөх” байсан талаар нь хүүхдүүдийнхээ хамт олон бүтээлч ажил хийсний нэг нь “Буур аварга” хэмээх ном байлаа. Энэ жил Н.Жамъян аваргын мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнд бэлэг болгож дөрөв дэх цуврал номоо саяхан хэвлүүлжээ. 
 
“Даян аварга Н.Жамъянг “Буур” хэмээн алдаршуулсны утга учир юу бол. Та аваргын охинтой хэрхэн танилцаж байв” гэхэд Ц.Гэлэгжамц гуай бүхэл бүтэн домог түүх мэт зүйл ярьж өгөв. Ардын хувьсгалын 98 жилийн түүхийн хугацаанд үндэсний бөхийн барилдааны амжилтаараа Монгол Улсад 25 аварга төрснөөс хоёр удаа түрүүлсэн анхны даян аварга нь Н.Жамъян. Тэрээр Архангай аймгийн Цахим сумын “Тарант” гэдэг уудам цэлгэр үзэсгэлэн төгөлдөр нутагт 1899 оны өвлийн эхэн сард ард Нацагийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Аваргын аав Нацаг нутаг хошуундаа “Нацаг заан” гэж хүндлэгдсэн, тухайн үеийн алдартай бөх, ээж нь үе дамжсан бөхийн удамтай учраас тэднийд бөх л төрөх ёстой байж. Тэр нь даян аварга Н.Жамъян, түүний зээ хүү дархан аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Г.Батбаяр нар юм.
 
Буур аварга 10 гаруй насандаа тухайн үеийн нийгмийн байдлаас үүдэж хүрээнд лам болохоор шавилан суусан байхад нь “Босоо” гэж алдаршсан жаахан Дамбий аварга түүнийг анх олж харсан гэнэ. Дамбий аварга “Бөх болох хүүхэд байна. Энд суух хэрэг байхгүй” гээд хийдээс нь оргуулах шахам авч яваад бөхийн эрдэм зааж өгсөн түүхтэй. Хожмоо домогт их аварга хүргэндээ “Намайг бөх болгосон Дамбий аваргад хэдэн үеэрээ талархаж явах учиртай” гэж захиж байжээ. Түүний “Буур” хэмээн алдаршсаны тухайд гэвэл домогт өвгөн аварга бага залуудаа буюу дөнгөж 10 гаруйхан настайгаасаа нутгийн ах нартай хамт жинд явж эхэлжээ. Тухайн үед БНХАУ-ын Альша хэмээх хотод цагаан идээ, арьс шир, үс ноос ачиж очоод арилждаг цаг үе байж л дээ. Нутгаасаа 20-уулаа явсаар хил ч давжээ. Гэтэл нэг ачаатай тэмээ нь жижиг модон гүүр рүү цөмрөөд ойччихож гэнэ. Цуг явсан ах нар нь ачааг буулгаж байгаад тэмээг өргөе гэхэд нь “Би ачаатай нь хамт өргөөд өгье” гэж ирээдүйн аварга Н.Жамъянг хэлэхэд өнөө хэд нь тоглоом шоглоом болгоод байхаар нь гүйж очоод өргөсөн байна. Тэмээ нь ч яах ийхийн зуургүй босоод ирж.
 
Үүнийг харсан жинчид “Буур өргөдөг энэ бяртай хүүг буур гэж нэрлэе” гэж шуугилдаж, нутаг олондоо аварга болохоосоо ч өмнө ийм нэр, цолтой болсон түүхтэй ажээ. Н.Жамъян аварга 1925 оны Үндэсний их баяр наадамд буюу 26 насандаа улсын начин, заан цолыг алгасаж улсын арслан цол, дараа нь алгасалгүй хоёр удаа түрүүлж даян аварга цол хүртсэн. 47 насандаа хүртэл улсад тав давж, шөвгөрч байсан харьшгүй хүчтэй бөх байсан. Улсын баяр наадамд гарах бүртээ уйлж байгаа харагддаг сан. Их л уяхан хүн байсан гэж Гэлэгээ гуай хуучиллаа. Аваргын охинтой танилцсан түүхийн хувьд тэрээр 1959 онд Их тамир суманд ерөнхий нягтлан бодогч байх үед нутаг усанд нь “Буур” хэмээх Н.Жамъян аваргынх нүүж ирсэн тухай нутгийнхан ярьцгааж гэнэ. Манай аав Цэвээн ч бөхөд хорхойтойгоос гадна морь цоллодог нэгэн байлаа. Аав минь яаж танилцсан юм бүү мэд нэг өдөр нээх өндөр хүнтэй орж ирсэн нь Н.Жамъян аварга байсан.
 
Домогт их аварга надад “Миний хүү шатар тоглодог уу. Манайд очиж тоглож байгаарай” гэснээр нь тэднийхээр орж гарсаар охинтой нь дотносож гэр бүл болсон юм. Манай хадам аав бөх хүнийг хайрлаж хүндэтгэдэг, унасандаа хорсдоггүй, давсандаа омойтдоггүй жинхэнэ бөх байсан сан. Ид барилдаж байхдаа хүртэл “Би босоо Самданд ойчиж билээ, гулзгай Дамчаад хоёр жил дараалан унасан даа” гэж ярихаас биш ингэж давсан, тэгж түрүүлсэн гэж ярих тун дургүй, дэндүү ч гэмээр даруухан. Энэ эрхэм зан чанарыг нь Г.Өсөхбаяр, Г.Батбаяр болон барилдах сонирхолтой ач, зээ нартаа хэлж, өвөөгийнхөө алдар сууг нь үргэлж өөд нь өргөж яваарай гэж захидаг даа гэлээ. 
 
 
Ц.Гэлэгжамц гуайн бас нэгэн хуучийг сийрүүлэхэд тэднийх хадам аавынхтайгаа олон жил айлсаж байгаад 1973 оны 10 дугаар сард Архангай аймгийн Тариат сумаас Батцэнгэл сум руу ажлын шаардлагаар нүүх болж. Тэр үед Ж.Насантогтох тулгар биетэй байсан гэнэ. Таван охинтой, хүү төрөөгүй үе байж л дээ. Тэр үед буур аварга “Танайх Вандан аваргын нутаг руу очих нь. Тэнд очихоор танайд хүү төрөх байх аа. Сайн хүү төрнө дөө” гэж бэлгэшээж хэлсэн ерөөл нь биелж, хоёр сарын дараа хүү төрсөн нь Г.Өсөхбаяр байв. Дараа жил нь домогт аварга зээ хүүгээ харна гээд мал ахуйгаа туугаад Батцэнгэл сум руу хөл хөөрцөг болоод нүүж ирсэн нь өчигдөр л мэт санагдаж байна гээд нулимсаа арчих нь сурвалжлагч надад гүн сэтгэгдэл үлдээснийг нуух юун. 
 
Би домогт их аваргыг хадам аав гэж боддоггүй. Өөрийнхөө төрсөн эцэг шигээ хайрлаж, хүндэтгэж ирсэн. Надад ч сайн байсан сан. Ажлаа тараад ирэхээр мод хөрөөдөөд сууж байна, дандаа. “Аав та амарч бай л даа” гээд очихоор хөрөөгөө нуугаад өгөхгүй. Хөөрхий минь, намайг өдөржин ажилласан, ядарсан гээд амьхандаа ажил хөнгөвчилж байгаа нь тэр. Аав маань бурхан болтлоо зүгээр суугаагүй. Ажилсаг гэж жигтэйхэн. Ямар нэгэн юм хийж байж л санаа амарна. Хожмоо бурхан болоход нь аавынхаа мөрийг түшиж, төрсөн буурийнх нь шороогоор хучиж хөдөөлүүлсэн гэлээ. 
 
“Г.Өсөхбаяр аваргыг барилдана гэдгийг нь өвөө нь мэдэрч байв уу” хэмээн асуухад “Өвөөгөө байхад Г.Өсөхбаяр дөнгөж зургаа, Г.Батбаяр хоёр настай байсан. Дархан аварга Ж.Мөнхбат агсан аавтай ихэд ойр дотно, ирж зөвлөгөө, заавар авч, хаа нэг шатар нүүдэг байсан л даа. Энэ үед түүнд “Миний зээ хүүг бөх болоод гараад ирвэл дэмжээрэй. Бөх болмоор харагдаад байгаа юм” гэж захиж байсан гэнэ лээ. Энэ тухайгаа Ж.Мөнхбат аварга ном зохиолдоо ч бичсэн байдаг” гэлээ. 
 
Гэлэгээ гуайн энэ яриан дээр шигтгэхэд Ж.Мөнхбат аварга өвгөн аваргад хэлснээ биелүүлж, 1995 оны Үндэсний их баяр наадмаар улсын цолгүй залуу бөх Г.Өсөхбаярыг тавын даваанд амлан тахимаа өгч, начны цолны босго алхуулсан түүхтэй. Тэр жилдээ Г.Өсөхбаяр начныг алгасаж заан болж байсныг бөх сонирхогч сурвалжлагч би бээр мэдэх юм.
 
Энэ үед Ц.Гэлэгжамц гуай авдраасаа нэгэн захидал авчирч үзүүлсэн нь Архангай аймгийн Чулуут сумын дунд сургуулийн 8А ангийн сурагч Г.Өсөхбаярын захидал байв. 1988 онд “Спортын мэдээ” сонинд “Та бүхний амрыг эрье. Танай сонины “Монгол бөх” буланд даян аварга Н.Жамъян буюу өвөөгийнхөө тухай бичиж явууллаа. Миний өвөөгийн тухай нийтлэлийг сониндоо нийтэлж болох уу. Надад хариу ирүүлэхийг хүсье. Хүндэтгэн ёсолсон даян аварга Н.Жамъяны зээ хүү Г.Өсөхбаяр” гэжээ. Сониныхон ч сурагч хүүгийн хүсэлтийг уриалгахан хүлээн авч, өвөөгийнхөө тухай бичсэн дурсамжийг нь сониндоо хэвлэж байсны нотолгоо болгон, сонины шарласан хайчилбарыг Гэлэгээ гуай нандигнан хадгалсан нь энэ ажээ. 
 
“Хөвгүүдээ бөх болгох замыг хэзээнээс засаж эхэлсэн бэ” гэсэн асуултад тэрээр ийн ярилаа. Би 1994 онд тэтгэвэрт гарчихаад Батцэнгэл сумандаа хөгшинтэйгөө хамт хөдөө мал маллаж байлаа. Тэр үед телевизор гэж байсангүй. Нэг өдөр малын захад радио чагнаад сууж байтал “Бүх цэргийн наадамд Доржсамбуу түрүүлж цэргийн арслан, залуу бөх Өсөхбаяр үзүүрлэж цэргийн заан боллоо” гэж байна шүү. Баярласан гэж жигтэйхэн. Цэргийн наадамд сайн барилдсан хүү минь улсын наадамд сайн барилдах байх гэж хотод ирэхэд манай хүн дөрөв даваад унасан. Анх удаа барилдаж байгаа гэхэд чамлахааргүй амжилт. Тэр жил Архангай аймагт учиргүй их бороо орж, аймгийн наадам улсын наадмын дараа болж таардаг юм байна. Тэгэхээр нь хүүгээ дагуулаад очлоо доо. Аймаг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойдоо хүү минь амжилттай сайн барилдсан.
 
Гэхдээ тэрнээс өмнө 1993 онд өвөөгийнхөө нэрэмжит барилдаанд түрүүлж, үндэсний бөхийн гараагаа эхэлсэнд өвгөн би бээр өдгөө ч бэлгэшээж явдаг гэлээ. 1995 онд Өсөхөөг улсын заан болдог жил нь хөгшин бид хоёрыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хот руу хүргэж өгсөн. Бөх гэхээр тийм л хүндэтгэлтэй сайхан хандаж иржээ. Улсын заан болсных нь дараахан БХЯ-ны сайд дэслэгч генерал Ш.Жадамба хүү бид хоёрыг хүлээж аваад “Гэлэг ээ, хоёулаа зөв сонголт хийсэн байгаа биз” гэж билээ. Тэнд эгнэн зогссон офицер, генералууд цөмөөрөө алга ташаад л. Хүүгээрээ бахархах сэтгэл тэгэхэд оргилж байсан даа. Тэгээд удалгүй Ш.Жадамба сайд өөрийн биеэр хөгшин, хүү бид гурвыг суманд маань хүргэж өгсөн. Г.Дэмид жанжны 95 жилийн ойд оролцох замаараа биднийг суулгаад авч явсныг нь хэзээ ч мартдаггүй гэсэн юм.
 
Тэрээр бөхийн барилдаан бүрт аймгаас Архангай, спорт хорооноос “Алдар”-ын бөхчүүдийг дэмждэг бөгөөд монгол бөх, цэрэг, армид орсон хүн зөв хүмүүжилтэй болж төлөвшдөг. Эр хүний хувьд энэ хоёрын аль нэгээр заавал дамжих ёстой гэж байв. Түүнээс энэ наадмын түрүү бөх хэн бол гэхэд “Хэлэхгүй” гэж эрс татгалзав. Хэлэхээр таамаг зөрж, будилдаг учраас таамгаа өөртөө үлдээх нь зөв гэж байна. Ярилцлагын төгсгөлд даян аварга Н.Жамъяны гэр музейд зочлов. Гэлэгээ гуайн гэрийн доод давхарт байрладаг энэхүү музейд их аваргуудын өмсгөл, өргөмжлөл, медаль, ном бүтээл, зураг хөрөг гээд үнэ цэнтэй олон үзмэрүүд байна. Тэрээр “Монгол бөх гэдэг Монголын ард түмний зуун зуунд хадгалж ирсэн аугаа их өв соёлын дархлаа. Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү” гээд БХЯ, ЗХЖШ, “Алдар” спорт хорооны удирдлага, бие бүрэлдэхүүн болон бүх цэрэг дайчдадаа Үндэсний их баяр наадамдаа сайхан наадаарай гэж уламжлуулав.
 
Тийм ээ, бөхөө дээдэлдэг ард түмний хүндлэл, бахархал дунд амьдарсан, амьдарч байгаа их аваргуудын тухай өгүүлэхэд ийм буюу.
 
 
Дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419