Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр /2019.07.08/ Төрийн одон медаль гардуулахаар болжээ.
Тухайлбал Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээх юм байна. Мөн Улсын филорманийн онцлох дуучин Э.Анхбаярт МУГЖ цол хүртээх аж.
Мөн НЗДТГ-аас дэлхий дахинд Монголын нэрийг дуурсгаж яваа "The Hu" хамтлагийнханд "Хангарьд" одон хүртээхээр болжээ.