Эх орон минь...

Эх орон минь...

Эх орон гэж миний бодлоор монгол хүн бүрийн унасан газар угаасан ус, ураг төрлөөс эхлээд улсын дархан хилээр хязгаарлагдсан энэхүү газар нутаг дээрээ туурга тусгаар оршин тогтнох монгол төр монгол түмэн монгол нүүдлийн соёл иргэншлийг хэлнэ. Монгол хүн эжий аав нь дэргэдээ эсгий гэртээ тарвалзаж байхдаа анзаардаггүй мөртлөө эр цэргийн алба, их дээд сургууль, энхийг сахиулах ажиллагаа, гадаад дотоод улс ганзага арилжаа наймаанд гараад өгөхөөрөө Эх орон гэдгийн үнэ цэнийг элэг зүрхээрээ ёстой мэдэрдэг нэгэн. Харийн нутагт хавчигдах хазаар монгол ахан дүүстэйгээ харьцуулахад ээжийн хайраар эрхлүүлдэг эгч ах нартаа аавын харцаар ширвүүлдэг ард олондоо гүний газар хүний нутгаас гүйдлийн ганц морь шиг гүйгээд ирэх Эх оронтой байна гэдэг хичнээн сайхан. Та таван тивээр хэрж долоон гайхамшигийг харлаа ч таанын үнэрт дуниартах талын монгол ахуй тараг цагаанд нэвчирсэн ээжийнхээ гэрээс илүү сайхныг эрээд эрээд олохгүй.

Эгэл ард маань тааваараа таван хошуу малаа талын нэг тараагаад таань мангираар цатгасан шиг хөдсөн дээлээ сугалдаргалаж хөх аргалаа өрдсөн шиг таван тэмээгээ хомнож тамхи тариагаа татсан шиг айраг цагаагаа исгэж адуу унагаа тамгалсан шиг байгаараа л байдаг ийм сайхан эх орон иргэншил энэ дэлхийд Монголоос өөр хаана ч үгүй. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь байгаль дэлхийгээ дээдэлж түүнийхээ ааш араншинг танин мэдэж дасан зохицсон амьдралын хэв маягтай дэлхий дээр тэсэж үлдсэн цорын ганц, НҮБ ЮНЕСКО-гийн өв соёл бодлого стратегиар хамгаалагдсан онцлог соёл иргэншил юм.

Гэвч зах зээл уул уурхай хүн амын төвлөрөл хотжилт цөлжилт цаг уурын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтөний сонгомол болон байгалийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр монголын нүүдлийн соёл иргэншил сүүлийн жилүүдэд гүнзгий өөрчлөлтөнд орж түүний дотор ялангуяа малчдын ахуй амьдралд бэлчээрийн доройтол, малын өвс тэжээл усны хомсдол, малын үржил селекц, нэг малаас авах ашиг шимийн бууралт, малын өвчин, малчдын эрүүл мэнд тэтгэвэр тэтгэмж нийгмийн даатгал, бага насны хүүхдийн боловсрол, баян хоосны ялгаа, ган зуд цөлжилт, уул уул уурхайн улмаас өвөлжөө, хаваржааны бэлчээрийн хомсдол маргаан, зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаараад таван хошуу малын тэнцвэр алдагдах зэрэг шил дараалсан тулгамдсан асуудлууд гарч ирснээр ирээдүйд бидний унаган иргэншил маань устаж үгүй болох аюулд хүрч болзошгүй тул төр засгаас дээрх асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай.

Учир нь дэлхийн олон улс орнууд нийтлэг соёл иргэншлээрээ нэгдээд холбоо байгуулаад өөрсдийн үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал, бие даасан байдал гэх мэт эх орон тусгаар тогтнолынхоо үнэт зүйлсээ нэгдсэн холбооныхоо нийтлэг эрх ашигт нийцүүлэн алдаад байгаа өнөө үед хоёр хөрш болон дэлхийн соёл иргэншлээс тэс ондоо, зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй, монголчуудаас өөр хэн ч амьдарч чадахааргүй, дэлхийд ганц нүүдлийн соёл иргэншил л биднийг шинэ колончлолоос авран хамгаалж Эх орон маань цаашид үеийн үед туурга тусгаар бие даан оршин тогтох гол хүчин зүйл болно.

НҮБ-д зэвсгийн шинжээчээр орсноос хойш ажил ажил гэж явсаар төрсөн нутаг Завхан Ургамал сум, Талын гурван улаан, Хүнгүй голдоо очилгүй, ахан дүүстэйгээ золголгүй, ардын засгийн наадмаа үзэлгүй нэг л мэдэхэд арван жилийг ардаа орхиж. Сүүлийн үед нутгаа ч их зүүдлэх болж, ах дүүс маань ч нас өндөр болж өнгөрөх нь өнгөрч, дордох нь дордож.., амралтын хэд хоногоор аавын голомтоо нэг эргээд ирье, Аргалын харын бууцаа нэг имрээд ирье хэмээн зориг шулуудан Амстердамаас онгоцоос онгоц дамжин Завхан Донойд буугаад аймгийн төв ч оролгүй шууд л нутгийн зүг жолоо залан замдаа Алагийн дөрөлжийн овоондоо чулуу нэмэн давхисаар Мандалын Хар үзүүр даваад орж ирэхэд Талын гурван улаан маань тарж нэг хурж нэг, тэг дундуур нь жирэлзэх Хүнгүй маань галгиж нэг цалгиж нэг тосоход өөрийн эрхгүй нүдний нулимс цийлэгнэж, хоолой зангирч байв. Талын гурван улаан өнгөрөөд баруун урдхан талд Хөх-Аманд төрсөн бууцан дээрээ очиход тавин гурван жилийн өмнөх намайг энэ дэлхийд тосч аван бүлээцүүлж, ээжийг минь тэнхрүүлж байсан аавын гэрийн галын тулгын гурван чулуу жаахан элсэнд дарагдсанаас бус, өөрөөр яг хэвээрээ ширтэж байна. Хамгийн сүүлд гучаад жилийн өмнө ээжийгээ мотоциклээр сундлан ирж төрсөн газраа улам баталгаажуулж энэ тулгын гурван чулуун дээр ёс болгож хээрийн хар цай чанаж ууж байснаа тод санах юм.

Маргааш нь аавын гэрийн зуслан хаваржаа намаржаагаар дайран далайн төвшнөөс дээш 2000 м орших аавын гэрийн өвөлжөө болох Хөтөл ус, Аргалын харынхаа оройд гарахад саяхан л хонь хариулж явсан бяцхан миний ул мөр овоо чулуу уул хад яг хэвээрээ.., тэртээ алсад Хан хөхий, Алтай нуруу, Хан Тайшир дүнхийж, Засагт хан төдийгүй Монголын сайхан эх орон минь алган дээр юм шиг дурайсаар.., ийм сайхан орныхоо хүү нь болж төрөөд, эцгийн гэрийн бууцнаас даян дэлхийг мөрлөж туурга тусгаар улсынхаа туг далбааг мандуулж яваа жирийн монгол эр би нутгийн уулсын орой дээрээс Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнэ утга учир, иргэн хүнийхээ эрх чөлөөг мэдрэхийн дээдээр мэдэрч байлаа. Ямартаа, Аршаан булгын усанд чинь Алдхан бие минь өсөн жаргалаа Алдхан бие минь жаргасны учраас Амь насаа таньдаа зориулъя хэмээн тавиад жилийн өмнө сургуулийн дотуур байрны оройн тоон дээр дуулж сурсан Эх орон танаа дууг амандаа аяархан аяархан аялахын зэрэгцээ, цаг нь болвол Таныхаа төлөө тулалдвал ч тулалдая, алалцвал ч алалцая гэдгээ монгол цэрэг эр баатарын ёсоор сэтгэл зүрхэндээ андгайлж зогсов.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419