Өглөө бүрийн 9 цагаас өдрийн 12 цаг хүртэл хэлний сургуульдаа явж мөн л 13 цагаас 15 цагийн хооронд бас л нөгөө хэдэн сонингоо мопид дээрээ ачаал өдрийн тараалтдаа гарна. Эхэндээ яаж 300 гаруй айлыг нэр устай нь цээжилнэ гэж бодож байсан угтаа бол хоёр долоо хоногоос л гарт ороод ирдэг юм билээ.
2014 оны тэр жил нилээн цас орж хэсэгдээ ярих яриатай болж сонингийн шугамаар ирсэн үеийн залуустайгаа уулзахаар нилээн хөглөснөө ярьцгаадаг байж билээ одоо бодоход. Захирал маань намайг нэг өдөр шөнийн 22 цаг гэхэд ирээрээ гэлээ. Яагаад ийм эрт дуудаж байгаа юм бол хэмээн асуутал цас орно, нилээн удаан орох төлөвтэй байна гээд сонингоо уншиж сууснаа бас бороотой гэж хэлээд хувцсаа сайн бэлдээрэй, халтираагаа их учир болгоомжтой яваарай гэж хэлээд хичээгээрэй гээд намайг орхин явлаа.
Шөнө дундын үед гэрээс ажил явах зам уул нь жирийн өдрүүдэд тас харанхуй байдагсан тэгэхэд тэр л шөнө бүх зүйл гэрэлтэй мэт гэрэлтэж аядуухан орж буй цасан ширгэхийг анзааранхан ажил руугаа алхан явлаа. Цасанд хучигдсан мопидоо харан хэсэг санаа алдаж би юу хийчхэв дээ гэж хэсэг бодсоноо…
Хүний хүү хийгээд байгаа ажлыг яагаад би хийж чадахгүй гэж өөрийгөө зоригжуулан нөгөө муу хуучирсан мопидоо цасан дундаас чирэн гаргаж ирээд урд хойд дугуйнд цас нилээн шигдсэн байхыг хараад цасыг нь хөлөөрөө гөвөөд өглөөний шинэхэн мэдээгээ нэг бүрчлэн уутанд уудлан ачаад замдаа гарлаа.
Шөнийн 23 цагаас гараад маргаашийн 11 цагийн үед өнөө муу мопидтойгоо нөхөрлөн өөрийн төлөвлөгөөт хувиарын дагуу тарааж дууслаа. Эцэс сүүлдээ мопидоо өөрөө чирэн сонингийн дэлгүүр дээрээ иртэл надтай цуг ажилдаг 13 хүнээс ердөө л 4 хүн нь миний өмнөхөн ирсэн харагдана.
Бүгд намайг гайхан харж чи дуусчихсан юмуу хэмээн гайхан хартал би бүгдийг тараачихлаа гээд шалба норсон хувцсаа хатаахаар өөрийн суудаг хэсэгтэй очоод дээгүүрх хувцсаа тайлан малгай дээрх цасаа гөвөн халуун зууханд хувцсаа хатаах зуур телевиз үзэн тэрхүү мэдээнээс ойрын хэдэн жилдээ ийм айхтар цас орж байгаагүйг мэдлээ.