Хилээр амьд мал гаргах гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо
Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоол гарчээ. Ингэснээр нөөцийн махыг сайн нөөцлөх, мах, гурилын үнийг ирэх жилд барих үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн байна.
Мөн өмнөх гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгожээ.
Тодруулбал,
- 2014 оны 282 дугаар тогтоол (Н.Алтанхуяг)
- 2015 оны 474 дугаар тогтоол (Ч.Сайханбилэг)
- 2017 оны 142 дугаар тогтоол (Ж.Эрдэнэбат)
- 2017 оны 284 дүгээр тогтоолыг (Ж.Эрдэнэбатын үүрэг гүйцэтгэгч) цогцоор нь авч үзэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж цуцлуулжээ.
Өөрөөр хэлбэл, хонь, ямааг амьдаар нь экспортод гаргах тухай 2014, 2015, 2017 оны Засгийн газрын тогтоолыг тус тус цуцалсан байна.