Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 20 автобус 3 минут тутамд үнэгүй үйлчилнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ. Мөн Нийслэлийн тээврийн газраас наадмын өдрүүдийн автобусны үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын өгсөн мэдээллээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэнэ.
Мөн Дүнжингарав ба Мишээл экспо төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэнг чиглэх богино эргэлтийн 3 чиглэл гаргажээ. Үүнд 20 автобус 3 минут тутамд иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчлэх юм байна.
Түүнчлэн наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд дүүрэг тус бүр 70 хоол үйлвэрлэл үйлчилгээ (хуушуур), 10 худалдаа үйлчилгээ эрхлэх тул нийт 400 худалдаа үйлчилгээний цэгийг асраар зохион байгуулах юм байна.
Харин Хүй Долоон Худагт 160 хоол үйлдвэрлэл үйлчилгээ (хуушуур), 50 худалдаа үйлчилгээ нийт 310 цэгийг гэрээр зохион байгуулах аж.
Энэ үеэр 400 орчим байцаагч хүнсний эрүүл ахуйд хяналт шалгалт хийх бөгөөд шалгалтын үеэр явуулын лабротори ажиллан, дээж авч шалгахаар болжээ.