Б.Ганхуяг: Нүүрс тээврийн жолооч нарт дугаар тараадаг болно

Б.Ганхуяг: Нүүрс тээврийн жолооч нарт дугаар тараадаг болно
“Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-“Тавантолгой Гашуунсухайт ” чиглэлд хатуу хучилттай автозамыг ашиглалтад өгч байна.   Хөрөнгийг танай компани дангаараа  гаргажээ.  Энэ автозам ашиглалтад орсноор ямар давуу талтай вэ?
 
– Олон улсын стандартад нийцсэн хүнд  даацын хатуу хучилттай 8.2 км автозам ашиглалтад орлоо.  Ингэснээр гурван төрлийн өндөр ач холбогдолтой.  Манай компани энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлочихоод байна.  Зам ашиглалтад орсноор энэ дүн өсч, эдийн засагт сайн үр дагавар авчирна.  Мөн жолооч нарт  аюулгүй, ая тухтай байдлыг бий болгож байна. Говийн нөхцөлд автозам барина гэдэг амархан мэт боловч энэ замын хувьд нэлээд  хад асгатай хэцүү байрлалд баригдсанаараа онцлог юм.
 
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд  2019 онд 18 сая тонн нүүрс экспортлоно гэсэн байна.  Энэ төлөвлөгөө хэр биелэлттэй байна вэ?
 
-Одоогоор  10 орчим сая тонн үлдсэн байна. Зам сайжирснаар манай компанийн төлөвлөгөө ч нэмэгдэж, Улсын төсөвт оруулах татварын хэмжээ өснө.  Мөн уурхайн орчимд тоосжилт нэлээд байна.  Малчин иргэдийн маань хувьд хүндрэлтэй байдаг.  Засмал замтай болсноор  энэ асуудлыг ч шийднэ гэж тооцоолсон.
 
-Компани дангаараа хөрөнгийг нь шийдсэн гэсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Замын ажлыг нэг жил зургаан сарын хугацаанд гүйцэтгэсэн. 14.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг  “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс гаргасан.  Ер нь 2019 он манай компанийн хувьд их бүтээн байгуулалтын жил болно.  Тавантолгой Зүүнбаянгийн төмөрзамын ажлаа эхлүүллээ.  Эхний санхүүжилтээ авсан.  50 км-ыг тавихаар явж байна.  Одоо Тавантолгой Гашуунсухайт чиглэлд мөн удахгүй төмөр зам барих ажил эхэлнэ.  Олон Улсын аудитын байгууллагаар баталгаажуулахаар ажиллаж байна.  350 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулсан.  Ингэснээр уурхайчдын хотхон байгуулах, ногоон байгууламж, кемп байгуулах асуудал багтсан гэсэн үг. Мөн Тавантолгой Гашуунсухайтын паралель автозамыг тавина. Тавантолгойн Хангимандал чиглэлийн автозамын ТЭЗҮ бэлэн болсон.  Концессын асуудал удахгүй баталгаажих байх.   Ирэх сарын сүүлчээр нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем суулгахаар  ТЭЗҮ-г боловсруулж байна.  Удахгүй зураг төслийг нь боловсруулж гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалтын ажлыг хийнэ.  Тэгэхээр 2019 онд бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил болно.
 
-Нүүрс тээвэрт явж байгаа жолооч нарын эрүүл ахуй, ажиллах орчин нөхцөлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 
-Ерөнхий сайдын зүгээс жолооч нарын нөхцөл байдлыг сайжруулах үүрэг, чиглэл өгсөн.  Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн Тавантолгой компанийн зүгээс хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна.  Одоогоор 11 мянга гаруй  жолооч нүүрс тээвэрлэж байна гэсэн бүртгэл бий.   Тэдний зам дагуу 100 км тутамд эрүүл мэндийн цэгүүд байгуулж байна.  Мөн компани дээрээ эрүүл мэндийн төв байгуулах ажлыг удахгүй эхлүүлнэ.  Түүнчлэн 8.2 км автозамын хувьд Ерөнхий сайд зургадугаар сард багтаж ашиглалтад оруул гэсэн үүрэг өгсөн.  Ямартай ч хугацаандаа багтаж, зургадугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж байна.  Одоо бид тээвэр ложистикийн төвийг хоёр газар байгуулах гэж байна.  Энд тээвэрчдийн амрах орчинг зохицуулж өгсөн.   Ингэснээр жолоочид зам дагуу дугаарлах биш ложистикийн төвдөө дугаараа бичүүлж, тэндээ амрах боломжтой болох юм.  Нүүрс ачих дугаарыг нь он сартай нь өгчихдөг болно.  Энэ ложистикийн төвийг  Цагаан хад болон Тавантолгойн  Цанхид байгуулна.
 
-Зам ашиглалтын төлбөрийг яаж шийдсэн бэ?
 
-Одоогоор ашиглалтын төлбөрийг шийдээгүй байна. Наадмаас өмнө замын комисс хуралдана. Зам хэвийн ажиллаж, үйл ажиллагаа нь жигдрээд эхлэхээр бид төлбөрийн  асуудлыг шийднэ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419