Өнөөдөр би уйлж сууна. Бид нэгэн эхийг харамсалтайгаар алдчихлаа...
Нэгэн эмч цахим хаягтаа уйлж суугаа зургаа нийтлэн ийнхүү өгүүлжээ:
"Өнөөдөр миний амьдралын хамгийн их гунигтай өдөр. Би төрөхийн өрөөнд ажлаа хийж байхдаа бүх эхчүүдийг хамгаалж ивээгээч гэж бурханд мөн залбирдаг. Тэр өрөөнд эхчүүд төрөхийн тэсэшгүй өвчний мэдэрч уйлж байдаг ч хүүхэд төрж шинэ амьдрал эхэлж байгаа нь сайхан байдаг.
Өнөөдөр бид гашуунаар уйллаа. Бид нэгэн эхийг алдчихлаа. Эцсийн арга хэмжээгээ аваад, аргаа баран бурханыг дуудсан ч түүнийг энэ нөхцөл байдлаас гаргаж чадсангүй.
Тэрбээр өндгөвчийн хавдраас болж 14 жилийн турш хүүхэд төрүүлж чадахгүй байсан ч шинжлэх ухаан эм тариа эмчилгээний хүчинд амжилттай жирэмсэлж чадсан юм
Жирэмсэн байх үедээ хавдар нь хайлж бүх зүйл хэвийн байсан.
Түүнийг өвдөж эхэлснээс хойших 7 цагийн турш түүний нөхөр бидний хажууд байсан. Хүүхэд эсэн мэнд төрсөн ч хавдраас болж бид эхийн савыг тайрсан юм...гэвч түүнийг авч үлдэж чадсангүй. Тэрээр инээмсэглэн хүүхдээ элгэндээ тэвэрсээр аажмаар нас эцэслэсэн.
Хүүхэд амьдарсан ч Ээж нас барлаа...түүний нөхөр эхнэр нь нас барсан тухай мэдээд ухаан алдахыг ...энэ байдлыг харах үнэхээр хэцүү байсан. Нэгэн жаргалтай мөч болон эмгэнэлт явдал зэрэг тохиолоо.
Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл нэгэн шинэ амьдралыг 9 сар хэвлийдээ бүрэлдүүлж, төрөхийн зовлонг, өвдөлт эдэлж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд амьдралынхаа олон өдөр шөнийг зориулдаг хамгийн их золиос гаргадаг агуу хүмүүс бол эх хүн юм.
Хэрэв та ээжээсээ хол, уулзаагүй, утсаар яриагүй удсан ер нь ямар ч шалтгаантай бай яг одоо ярь, тусал хайрла. Эх хүн бүрийг, эмэгтэй хүн бүрийг хайрлаж, халамжилж, хамгаалж тэдэнд хүндэтгэл үзүүлээрэй” гэжээ.
Эх сурвалж: Дэлхий ертөнц хүн төрөлхтний хачирхалтай сонин хачинтай танилцацгаая