Монгол бөхөө хэн аврах вэ?

2019-07-02, 14:05 Cпорт 1,057 0
Монгол бөхөө хэн аврах вэ?
Яг л ийм асуудал тулгарчихаад байна л даа. Монголчууд өв соёлоо бөхчүүд минь тээж ирсэн гээд тэдэнд хайр хишгээ харамгүй хүртээдэг билээ. Бөх гэхээр монгол хүний нэг ааг омогшил хөдөлдөг нь үнэн. Баяр наадмын нэг сүр сүлд нь ч бөхийн барилдаан байсан, байсаар ч…
 
Гэтэл сүүлийн жилүүдэд үндэсний бөхтэй холбоотой хэрүүл, маргаан улам даамжирч байна. Зүгээр нэг бөхөө барилдуулаад байж чадахыг болив. Ийм байдал саяхан Бөхийн өргөөнд болсон улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит нэгэн барилдааны үеэр улам тод илрэв. Бөхийн барилдааны эхлэл саатаж цаг гаруй үзэгчдийг чилээв. Яасан бэ гэвэл допингийн асуудалд бүдэрсэн зарим бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн гэх шийдвэрээс болсон асуудал маргаан дэгдээв. Нэр бүхий бөхчүүд барилдахаар иржээ.
 
Энэ нь аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ. Тэд “Бид допинг хэрэглээд шийтгэлийн хугацаагаа дуусгаагүй бөхчүүдтэй барилдахгүй” гэсэн байна. Энэ нь шийтгэлийн хугацааныхаа 70 хувийг эдэлсэн бөхчүүдийг барилдуулахаар шүүхийн шийдвэр гарсантай холбоотой юм. Шүүхийн шийдвэрийг үндэслэн бөхчүүдийн хүсэлтийг авч хэлэлцсэн МҮБХ-ны тэргүүлэгчдийн шийдвэр ч мөн буруу гэж үзснээс тийнхүү эсэргүүцсэн байна.
 
Аварга Ч.Санжаадамбын “Бид бөхчүүдтэйгээ тэмцэж байгаа юм биш. МҮБХ-ны болон шүүхийн хууль бус шийдвэрийн эсрэг зогсож байна” гэснээр барилдааны явц саатуулсан шалтгаан ил байв. Бөхчүүд ерөөс үндэсний бөхөө хөгжүүлье гэвэл шударга байя гэсэн санаа хэлж байна л даа. Хариуцлагыг тооцсон шиг тооц, нэгэнт гаргасан шийдвэртээ бат зогс.
 
Битгий зарим нэгийн эрх ашиг энээ тэрээ гээд дахиад буруу шийдвэр битгий гарга гэж байна. Энэ ч зөв л дөө. Гагцхүү хаана, хэнд хандаж хэлээд байгаа нь тодорхойгүй мэт санагдана. Яагаад гэхээр үндэсний бөх маань өнөөдөр толгойгүй байна шүү дээ. Хоёр холбоотой гэх. Гэтэл тэр холбооны аль аль нь үйл ажлаа бүрэн төгс хийх эрхгүй байгаа. Байнга хэрүүл маргаан хийж байдаг тэдний алдаа завхрал бөхчүүддээ муу нөлөөтэй байна. Зарим бөхчүүд дагах дүрэм журамгүй мэт зан гаргаж найраа хийдэг, барилдааны явц дунд өрсөлдөгчөө дэлсэх, өшиглөх зэргээр танхайрдаг болсон. Энэ байдлыг хэн зогсоох вэ. Лав л үйл ажлыг нь шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн холбоод биш байх шиг. Саяхан МҮБХ-ны гүйцэтгэх захирал улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийхдээ:
 
-Допингод бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх асуудлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар дахин авч хэлэлцэж шийдвэрлэнэ гэлээ. Гэхдээ өмнөх шигээ тэднийг барилдуулах нь зүйтэй гэж дахиад шийдвэрлэж яасан ч чадахгүй л болов уу. Хэрэв барилдуулъя гэх юм бол Улсын баяр наадмаар бөхчүүд эсэргүүцлээ үргэлжлүүлж суулт хийнэ гэж байгаа юм билээ. Тэгэх юм бол наадмыг наадам биш болгоход хүрнэ шүү дээ. Шүүх нь ч шүүх. Хэн нэгний ятгалаг худлаа үгэнд итгээд хууль бус шийдвэр гаргаж байдаг. Түүнийг нь өлгөж аваад шийтгэлийнх нь хугацаа дуусаагүй бөхчүүдийг барилдуулъя гэж байгаа зэрэг нь үндэсний бөх хаашаа яваад байна вэ гэхэд хүргэж байна.
 
Допингтой тэмцэж буй дэлхий нийтийн жишиг бий. Хэн нэг допинг хэрэглэсэн тамирчинд шийтгэл оноогоод зогсохгүй тив, дэлхийн тэмцээнд оролцох багт нь хориг тавих нь ч байдаг. ОХУ-ын баг, тамирчид хүртэл Солонгост болсон наадамд төрийн тугаа барьж жагсах эрхээ хасуулж байсан удаатай. Нэгэнт эрхээ хасуулсан л бол тэр цаг хугацааг баримталдаг зарчимтай. Гэтэл манай бөхчүүд яаж байна элдэв янзын тайлбар хэлдэг, шүүхэддэг, шийтгэлийн хугацаанд барилддаг зэрэг нь том зөрчил юм.
 
Энэ мэтээр бөхчүүдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага гажуудсаар байгааг яалтай билээ. Одоо бий болоод байгаа алдаа, завхрал бөхийг муухай харагдуулж байнаа. Ялангуяа бөхийн холбоо гэх толгой байгууллага нь тодорхой биш нь бүх буруудлын зангилаа болж байна гэхэд хэн ч тийм шүү гэх байхаа. Ер нь “Морь унасан толгойгүй хүн” гэдэг зохиолын үлгэр л энд харагдаад байх юм. Олон түмэн энэ жилийн наадам ямар болдог болдоо л гэж санаа зовонгуй байгааг дамжуулъя. Бөхийн холбоодынхон ер нь хэрүүл, маргаанаас өөрийг бодож байна уу, үгүй юу?
 
 
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419