Big Gee: Охид минь эр хүний араас гүйхээ одооноос зогсоо!
Эмэгтэй хүн яасан ч байсан өөртөө үнэхээр их хайртай хүнтэй суух ёстой юм байна лээ шүү. Өөрийг чинь хайрлахгүй, сэтгэлийг чинь зовоодог, яахгаад байгаа нь мэдэгдэхгүй, цагийг чинь үрдэг эр хүн байвал зүгээр л хаячих. Өөртөө анхаарал тавь. Ойлгож байна л даа. Яг л тэр залууг л өөртөө дурлуулаал, тэрийг л аваад суучихмаар тэрэнтэй л уулзмаар санагдаад байдаг л даа. Даанч болохгүй юм цаанаасаа л огт болохгүй.
Ер нь өөрт чинь сэтгэлгүй хүний араас чаргууцалтаж амьдарсанаас өөрийнхөө дураар амьдрах шиг жаргал хаана байна. Өдөржин шөнөжин үргэлж чамайг боддог, чиний дуртай хоолыг хийж өгөхгөөд гэрлүүгээ яардаг, биений чинь аль хэсэг хаанаа яаж өвддөг, ямар хумсны будаг гаранд чинь илүү гоё харагдахыг мэддэг, 2 өдөр юунаас ч болоод хамаагүй уурлахад чамайг аргадаал хажууд чинь байдаг, өглөө сэрэх бүртээ чи минь миний аз жаргал, чамгүйгээрээ яаж амьдарч байсын болдоо гэж хардаг, ёстой кинон дээр гардаг хайр дурлалыг үзүүлдэг эр хүн чамд гарч ирж л таарна. Ер нь эмэгтэй хүн тэгэж л хайрлагдах ёстой.
Эр хүн өөрт чинь хайртай бол муу зуршлаа хаяж, чиний дургүй бүхнийг орхиж, ёстой л чамд тааруулж амьдардаг юм байна лээ. Тэрэндээ ч тэд нар чинь их дуртай. Тэд нарт тэр нь ерөөсөө асуудал биш. Харин хайргүй болохоороо л цагийг чинь үрээл сэтгэлийг чинь шаналгаал, өөр хүүхнүүдтэй алцаганаал, ирээдүйгээ ч төлөвлөхгүй, удаан хугацааны дараа хариу мэссэж нтр бичээл, чамайг байгаагаар чинь хүлээж авахгүй, уурлах болгоныг чинь төвөгшөөгөөд байдгийн байналээ. Охидууд минь бид аав нартай яаж эрхэлдэг байсан яг тэрэн шиг өөрийг чинь хайрладаг эрчүүд гарч ирэх л болно.
Тэр хүртэл нь өөрийгөө цэнэглээл амьдралаа цэгцлээл байжээ. Би одоо шөнө л юм идмээр санагдаад байдаг хүслийг минь Жастин мэддэг болоод их уджийна. Шөнө болгон залхуурахгүй босоол хоол хийж өгдөгийн. Ядарж байгаа хэрэггүй байхаа гэхээр тэгээд чиний гэдсийг чинь өлсгөөд яаж унтуулахын гэдэгийн. Нэг орой хоёулаа дугуй унаад доороосоо даарчихсан байсан чинь маргааш өглөө нь надад циститний эм авчихсан орж ирдэгийн.
Чи яаж мэдсийн гэсэн чинь өчигдөр чи даарсан гээд хэлээ биздээ гэчихсээр орж ирсэн. Яг л тэрэн шиг өөрийг чинь нэвт шувт мэдэхийг хичээдэг, өөрийн чинь гэр бүлийг ямар ч гэр бүл бай өөриймсөг хандаж өөрийн эгч дүүс шиг үздэг тэр хүн гарч ирнэ шүү. За тэгээд охид минь эр хүний араас гүйх хэрэг огт байхгүй. Цаадуул чинь хайртай бол чиний эр хүн 100 хувь байж чамайг өдөр бүр сонгох болно.
Big Gee