Өргөл гэж юу вэ?

Өргөл гэж юу вэ?

1. Яах гэж өргөл өргөдөг вэ?

Өргөлийн зорилго нь аян замаа болон буусан нутаг газартаа өөрсдийгөө таниулан эздээс нь зөвшөөрөл хүсч байгаа явдал. Хэн нэгэн биднийг унтаж байхад гэрийн хаалгыг цөм цохиод гэрт орж ирээд эсвэл цонхоор гараад явчихвал бид баярлахгүй нь лавтай. Яг л үүнтэй адил бид уул усны эздийн гэр орноор дамжин заримдаа тэдний гэрт нь хоноглодог ч зөвшөөрөл огт хүсдэггүй. Ийм учраас бид аян замд гарахдаа зорих газраа, буусан газар орныхоо бүх уул, ус, амьд бүхэнд зориулаад овог нэрсээ өргөлдөө шившээд сүүн өргөлүүдийг сайхан дээшээ өргөх нь зохилтой. Тэгж байж бидний аян зам цагаан саад бартаагүй болдог. Сүү бол ариун хайрын биелэл, будаа нь арвижин дэлгэрэхийн бэлгэдэл. Сүүг аягаар болон цацлаар өргөж болно. Өргөл өргөхдөө задгай газар сайн. Олон нийтийн газар бусдын эд зүйлийг бохирдуулахгүй байхад анхаарах нь чухал. Бусдад сөрөг үр дагавар үүсгэж байвал өргөл болохгүй шүү дээ.

Өргөл хэмээн элдэв зүйлээр байгаль дэлхий, дурсгал, шүтээнийг бохирлож байгаа нь маш буруу юм. Эдийн дээд хадгийг эрхэм дээд хүмүүндээ өгдөг байтал хээр гадаа хаях, уул, мод, хаданд зүүж байгаль орчныг бохирдуулбал харин ч хувь хишиг чинь дутдаг гэдгийг Тэнгэр сануулсан болно. Байгальд шингэхгүй зүйлс болон хар сархадыг өргөлд цээрлэх нь зүйтэй. Хар сархад хар эрчим татаж, хий сүнс босгодог тул уул, ус сэвтээж, эздийг нь хилэгнүүлдэг.

Хаа сайгүй босгосон овоо чулуу, хогийн цэг мэт болсон нь мөн л хар эрчим цуглах нөхцөл болдог тул та холуур явах нь зүйтэй. Монгол хүн хэзээ ч хаа хамаагүй чулуу, шороо хөндөж, овоолж явдаггүй. Ариун дагшин уул, усны эзэд тэрхүү хог, сэгэн дээр тухалж залраад байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Малгай өмсүүлж, толгойн оройгоороо авах эрчим, хишгийг хааж өргөл өргүүлдэг болгосон нь буруу. Алгыг нь хавсруулж, сугыг нь хавчуулж залбируулдаг нь мөн л буруу аж. Учир нь хүн хоёр алга, хоёр хөлийн ул, хоёр суга, зулайгаараа газар, Тэнгэрээс эрчим авдаг юм байна.

2.  Аян замд ан амьтад таарвал яах вэ?
Аян замд зараа, үнэг, хярс таарвал түр зогсож, машиныхаа 4 дугуйд сүү өргөн зам зуурын хар энергээс хамгаална. Эдгээр амьтад энэ газар хар энерги байна хэмээн бидэнд сануулга дохио өгөх гэж зам зуур хөндөлсдөг гэнэ. Могой таарвал заавал зогсож өнгөрөөгөөд далд орсон хойно замаа үргэлжлүүлнэ. Туулай таарвал хурдлаарай, хурдан давхиарай, хурдан эндээс холдоорой гэсэн дохио байдаг. Чоно таарвал хийморьтой гэдэг үнэн. Гэхдээ чоныг агнах нь маш муу. Зам дээр амьтан дайрчихсан байвал тойрч гараад тэдгээр амьтдын сүнсийг дараа төрлөө хурдан олог гэж бодох нь тустай. Ямарваа амьд оршихуй гэнэтийн ослоор амиа алдахад нэхэл, хараалыг дагуулдаг. Муур урдуур гарахад халтай зүйл байхгүй ч сонор сэрэмжээ нэмэх учиртай. Шувууд бол хэл чимээ хүргэж явдаг учраас эмээлтгүй.

3. Гол устай хэрхэн харьцах вэ? Лусын хорлол гэж юу вэ?
Гол уснаас 100 алхамын зайд сүүн өргөл өргөж ойр орчимд нь хонох бол зөвшөөрөл хүсэх хэрэгтэй. Гол усанд орохдоо өөрийнхөө овог нэрийг 3 удаа хэлэн мөргөж, зулай, 2 гартаа уснаас нь адис авч байж орно. Архи уусан болон хир буртагтай бол усанд орж огт болохгүй. Хог, хоолны үлдэгдэл, хувцас, хүүхдийнхээ тоглоом, резинэн шаахайгаа гол усанд хаядаг. Янз бүрийн өнгөтэй усны хувцасны өнгөний энергээр усыг бохирдуулдаг. Мөн амьтай, тусгай зориулалттай эдлэл хэрэглэлээ усанд хүргэхээр амь нь усанд үлдэх гээд байдаг тул ээмэг бөгж, бусад эд зүйлсээ бүгдийг тайлах хэрэгтэй. Зарим нуур усанд маш олон шувууд хуран цугларч Лусын чуулган болдог. Лусын чуулган болж байвал нуур урсанд орж болохгүй.

Цагаан идээ болон цусны ганц дуслыг ч голд хүргэж болдоггүй. Эдгээр ёс дүрмийг ямар нэгэн байдлаар зөрчсөнөөс лусыг хилэгнүүлж, догшруулж, өвчин зовлонд ээрэгдэх, ажил алба нь бүтэлгүйтэх, хөрөнгө орлого нь багасах, өр зээлэнд орох улмаар гэр бүлээрээ эрүүл мэндийн асуудалд орох тохиолдол арвин байна. Тухайн гэр бүлийн хэн нэг нь лусын хорлолтой байхад гэр бүлийн бусаддаа дамждаг бөгөөд хамгийн дархлаа султай нь өвдөж эхэлдэг. Мөн лусын хорлол, хараал жатгатай хүмүүс гол усанд орохоор тэрхүү гол усыг муу эрчмээрээ хордуулдаг тул орж болохгүй. Лусын нэхэлтэй хүмүүс нуур усанд орж болохгүйг анхаар. Усан дотор нь ямар ч өргөл өргөдөггүй. Маш цөөхөн тохиолдолд 9 эрдэнийн өргөл өргөж болдог. Уул хайрхадыг мөн адил хүндэтгэх ёстой. Хог бохироо үлдээж огт болохгүй.

4. Ган гачиг тохиохын гол шалтгаан юу вэ?
Сүүлийн хэдэн зун хур бороо бага нилээн гантай байлаа. Үүнийг учир шалтгааныг судлаад үзвэл ахиад л бидний буруугаас байх юм. Олон шалтгаан байгаа ч гол шалтгаан нь онгон дагшнаараа байх учиртай хайрхад, уул ус олны хөлд талхигдсан, хог буртагт дарагдсан, уул уурхай хэрээс хэтэрсэн учраас уул усны эзэд хилэгнэн догширсон шалтгаан голлож буй гэнэ. Үнэхээр төрийн тахилга хийгээд сайн сайхан болсон уу? Яаж ч бодсон хэдэн зуун машинаар хэдэн мянган хүмүүс очиж идэж ууж, хог тарьж, буртаглаж тахих ёсгүй. Өмнө нь тахихгүй байхад одоогийнх шиг ган болдоггүй л байсан. Дээр нь хүүхдийнхээ памперсыг хээр хаяж лус, савдагийн хорлолд өртөхөө болих хэрэгтэй.

5. Алтан аяга хэрэглэхийн учиг
Эмчлэн анагаах ямар нэгэн арга зам байхгүй, насны төгсгөл ирж байгаа хүмүүнд алтан тагшнаас рашаан хүртээдэг. Энэ хорвоо дэлхийд хийх үйлээ дүүргэлээ хэмээн Тэнгэртээ буцаж буйн тэмдэг. Тэгвэл одоо алтан тагш барьдаг хүмүүс энэ алтныхаа хариу үйл, нэхэл, хэл ам, бусдын шунал, нүдний хорыг даахуйц байх учиртай. Ямар сайхан тагш вэ, ийм сайхан хийц байдаг аа, та ямар мундаг юм бэ хэмээн шогширцгоох, харсан хүмүүн ийм сайхан эдтэй болох юмсан хэмээх шунал, нүдний хор тухай эзэнд нь хар энерги болон наалдаж байдаг. Эдгээр хар хоруудыг хариулах чадалгүй бол амиараа төлдөг. Ийм ч учраас алт амины үнэтэй гэлцдэг.

Ер нь хүмүүн бусдаас хэт онцгойрох, тунг нь хэтрүүлэн гоёж гоодох, баярхан чамирхах, мөн бусдаас хэт дорд явахыг бидний эцэг дээдэс таашаадаггүй байсан нь бусдын хар цагаан хэл ам, шунал, нүдний хоронд өртөхгүй байхыг хичээдэг байсантай холбоотой. Энэ яасан сайхан охин бэ, ямар сайхан залуу вэ гэх тоолонд тухай хүнд хар энерги наалдаж заяа тавиланд нь нөлөөлж байдгийг Монголчууд бүгдээр эрт дээр үеэс мэддэг байжээ. Олны хараа булаасан олон сайхан бүсгүйчүүд эдлэх ёстой заяа тавилангаа эдэлж чадалгүй Тэнгэрт хальсныг тоочоод барамгүй. Тийм ч учраас “Цуутай хүүхэн хуримгүй, дуутай Тэнгэр хургүй” гэдэг үг гарсан. Нутаг орондоо алдартай баячууд насаа гүйцээж чадалгүй Тэнгэрт хальсан нь бүр ч олон буй. Бусдаас хэт илүүрхэлгүй, бусдаас хэт дордолгүй алтан дундажид амьдрах нь хамгийн зөв зам мөр юм.

Алтан шар зам тань өлзийтэй байж
Алив сайн сайхан бүхэн таньд хурлан чуулаг ээ.

Түдэв Удган

30
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419