Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг вэ?

Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг вэ?

Эхлээд сэтгэл гутралд

Энэ нийтлэлийг бичин суугаа надад өөрийгөө голох мэдрэмж нэг хэсэг маш их төрж, үүнээсээ салж чадахгүй удаан явсан. “Би чадахгүй байна, бусад хүмүүс мундаг байна, би мэдэхгүй байна, бусад хүмүүс дэндүү ухаантай юм, би хэт удаан байна, харин бусад нь ажлаа хурдан хурдан гүйцэтгэж, яг од мэт гялалзаж байна, ерөөсөө би л болохгүй байна” гэдэг бодол нэг хэсэг намайг эзэмдэж, үүнээсээ болоод сэтгэлд гутралд орсон юм. Сэтгэлд гутралд “нэрвэгдсэн” хүн сайхан зүйлсийг олж харахаа больж, шаналж, сөрөг таагүй мэдрэмжиндээ дийлдэж, алхам тутамдаа өөрийгөө дотроосоо мэрж эхэлнэ. Харин өөрийгөө “мэрж” эхэлсэн хүн яах вэ гэхээр зүгээр л ямар ч хүчгүй болдог. Ямар нэг зүйлийг хийх хүч, сурах хүч, урам зоригтой байх хүч, бодох ч хүч үгүй болчихдог.
Сэтгэл хангалуун бус амьдралд

Үргэлж өөрийгөө голдог хүн нэг өдрийг ч сэтгэл хангалуун, жаргалтай өнгөрөөж чаддаггүй. Өнөөх бүтэлгүй бодлууд тархийг эзэмдсээр байгаа цагт байгаа ажилдаа, гэр бүлийн болон найз нөхдийн харилцаандаа, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийж байгаа алхмууддаа хэзээ ч хангалуун байж чадахгүй. Чин сэтгэлээсээ хандаж ч чадахгүй. Учир нь “би ийм юм чинь дээ” гэсэн бодол дотор хүнийг минь үгүй хийж, дутуу мэдрэмж төрүүлсээр байдаг.

Юу ч үгүй “сорогдсон” чиний урам зориг 

Чи маш их урам зоригтойгоор шинэхэн ажилд орлоо гэж бодъё. Ажлаа эхэлж байгаа хэнд ч чадвар дутах олон зүйлс гарч ирнэ. Харин энэ үед “өөрийгөө голдог” хүмүүсийн толгойд юу бодогддог гээч? “Би иймхэн зүйлийг ч хийж чадахгүй байна шүү дээ, ажил олгогч минь намайг голвол яана аа, би ажлаасаа халагдвал яах вэ, би хэзээ сайжирна даа...” Угтаа бол чадахгүй, мэдэхгүй зүйлс гарч ирэх нь жам ёсны л зүйл шүү дээ. Мэддэггүй зүйлээ алдаж л мэдэж авна, хийж үзэж л сурна. Харин бид нэг жижигхэн зүйл дээр л алдсанаа хараад шууд л сэтгэлээр унаж, гутарч, өөрийгөө байж болох хамгийн муу ажилтан мэтээр бодчихдог. Анх эхлэхэд бий болсон урам зориг, үзүүлээд өгнө дөө гэсэн эрч хүч юу ч үгүй алга болж, сарын дараа гэхэд хий нь гарсан шаар шиг болж орхино.

Гэхдээ мэдээж шийдэл бий:
Өөрийгөө голохоо боль гэж хэлэх нь шийдэл болж чадах уу гэвэл чадахгүй. Ингэж хэлээд хүн шууд л өөрийгөө голохоо больчихдог бол хорвоогийн бүх эмэгтэй өөртөө дэндүү итгэлтэй болчих байсан даа. Тиймээс бага багаар л урагшилцгаая!

Өөрийгөө хийж, бүтээж чаддаг нэгэн гэдгийг батлах шалгаан ол

Хүн бүрт өгөгдөл байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг. Хэн нэгний бичиж найруулах чадвар сайн байхад, нөгөөгийнх нь бусдын өмнө ярих, илтгэх чадвар илүү хөгжсөн байдаг. Нэг хэсэг нь хувцас урлаж, нэг хэсэг нь дуулж, нэг хэсэг нь өөрийн сурснаа бусадтай дуртай нь аргагүй хуваалцаж, нэг хэсэг нь хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхэд насаа зориулж түүгээрээ аз жаргалаа мэдэрдэг. Хүн бүрийн чаддаг мэддэг зүйлс ондоо, тэс өөр. Тэдэнд байгаа зүйл чамд байхгүй ч, чамд байгаа зүйл тэдэнд байхгүй байж мэднэ. Тэгэхээр өөрийгөө голж, өөрийгөө хэн ч биш болгох шалтгаан бий гэж үү? Үүний оронд, яг одоо цаас үзэг гаргаад өөрийгөө голохгүй байхад хүргэж шалтгаануудыг жагсаагаад үзээрэй.
Дутагдлаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийг “гоё” гэж харах шалтгаан ол

Чи өөрийгөө махлаг гэж голдог байж магадгүй л дээ. Гэхдээ нөгөө талд жаахан ч гэсэн мах нэмж хэвийн жиндээ очих чин хүсэлтэй эмэгтэйчүүд байдгийг чи минь мэдэх үү? Эвгүй дуу гаргаж инээдэг чинь, хээгүй сайхан зан чинь, булцгар хацар чинь, хэт бардам эсвэл хэт хэнэггүй араншин чинь, аливаад амархан гомддог чинь, сэвхтэй төрх чинь, бамбаргар уруул чинь, эмэгтэй бүхэнд заяагаагүй өндөр сайхан нуруу чинь гээд чиний бусдаас доогуур гэж хардаг зүйлс чинь чамайг бүтээж, бусдаас харин ч онцгой болгодог гэдгийг сана. Чиний байгаа байдал чиний өөрийгөө голох шалтгаан биш, харин чиний өөрийнхөөрөө давтагдашгүй байх шалтгаан болог.
Өөрийгөө хайрлах шалтгаан ол

Өчигдөрхөн үзсэн Хюго (Hugo) гэдэг кинонд дээрээс “Чи энэ хорвоо дээр ямар нэг зүйл бүтээх гэж л ирсэн байгаа, бурхан хэн нэгнийг зүв зүгээр л энэ ертөнц дээр илгээдэггүй” гэх үгийг сонсоод өөртөө итгэх итгэл минь хэдэн хувиар нэмэгдэж, өөрийгөө илүү хайрлах сэтгэл төрсөн юм. Би ээж аавдаа энхрий үр нь болж ирсэн, хөөрхөн дүү нартаа сайн эгч нь болох гэж төрсөн, ажилдаа итгэл даах ажилтан нь байх гэж ирсэн, нөхөртөө халамжтай хань нь байж хамтдаа амьдралаа бүтээх гэж би түүнтэй учирсан. Найзуудаа жинхэнэ нөхөрлөлийг батлах гэж, өөрийнхөөрөө байж энэ хорвоог чимэх гэж бүсгүй хүн болон мэндэлсэн. Ингээд бодохоор амьдарч байгаа минь заавал ямар нэг утга учиртай л байж таарах нь. Чинийх ч бас утга учиртай чи л харж амжаагүй байхгүй юу! Тэгэхээр өөрийгөө хэн ч биш эсвэл бусдаас доогуур гэж үзэх шалтгаан бидэнд үлдэж байна уу?

Эх сурвалж: Фэйсбүүк

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419