Казахстаны төр иргэдийнхээ хэрэглээний зээлийн үлдэгдлийг барагдуулна
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь хүнд байдалд орсон иргэдийн хэрэглээний зээлийн өрийг төрөөс барагдуулах зарлиг буулгасан тухай мэдээлжээ. Өрийг төрөөс барагдуулах зарлигт олон хүүхэдтэй өрх, тэжээгчээ алдан төрөөс тэтгэлэг авдаг өрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл, 18 нас хүрээгүй хөдөлмөрийн бэрхшээлтэй хүүхэдтэй ал, нийгмийн халамж авдаг хүмүүс, өнчин хүүхдүүд зэрэг бүлгийн хүмүүс хамрагдана.
3 сая тенгэгээс хэтрэхгүй зээлтэй, төлөгдөх үлдэгдэл ба хүүгийн хэмжээ нь 300 мянган тенгегээс хэтрэхгүй байх ёстой аж. Ийнхүү хэрэглээний их хэмжэээний зээлийн өрийг төрөөс төлөн барагдуулж байгаатай холбоотойгоор банк, ББСБ зэрэг байгууллагууд нэмэлт алданги, торгууль нэмж тооцох, амжиргааны доод түвшнээс доогуур орлоготой хүмүүст хэрэглээний зээл олгохыг хориглосон байна.