Монголын морин цэрэг бүхэн бугуйл авч явдаг, түүнийгээ чадварлаг хэрэглэж байсныг Европын цөөн бус жуулчин узэж, үзсэнээ тэмдэглэн үлдээсэн бий. Тэгвэл энэ зэвсгийг хуучин монгол бичгээр «ураха» гэж бичдэг, баруун, монголд бугуйл, ойрад монголд цалам, гэж хэлэлцдгээс орос хэлнээ эртний хэлбэрээр «аракан» (уракан) гэж хэвшжээ.
Бугуйл бол малчдын ахуйн ердийн хэрэгслийн хувьд нэн эртний гаралтай. Индианчууд Берингийн хоолойгоор дамжин Америк тивд суурьшихдаа бугуйл авч явсныг үзэхэд лав 12000 жилийн, настай гэж болно. Морь малаа барихад хэрэглэдэг бодохоор эртний монголын бугуйл (ураха буюу урхи)-тай байжээ.
Бат хааны морин цэргийн бугуйлын тухай өрнө дахины судар бичигт цөөнгүй мэдээ байдаг. Монгол цэргийн адууны сүүлээр томсон хялгасан бугуйл буюу “арката түрэмгий гогцоо” өрсөлдөгчийнх нь хувьд хамгийн санамсаргүй дайралт болдог бөгөөд явган цэрэг бол чирэгдэж, морьт рыцарь аваас унаа зэвсгээсээ салж олзлогдсоноор төгсгөл болдог ажээ.
Наполеоны эсрэг тэмцсэн Оросын армид халимгийн цэргийн хороод оролцож байжээ.
1814 онд Халимагийн 2 дугаар хороо Парисын ойролцоох нэгэн бэхлэлтийг морин жагсаалаар довтлохдоо бугуйл хэрэглэсэн нь бэхлэлт хамгаалагчдыг ихээхэн тэвдүүлж, тун хүнд арчаагүй байдалд оруулжээ. Галт зэвсгийн эрин үед дэндүү эгэл гэмээр суран бугуйлын исгэрээ францын буучдыг гайхшруулж, хөл дээрээ хэдийн тогтохоо байн чирэгдэх одож буй нөхдөө, дайчдаа харан, тэднийг хараалан буудахаас нь өрссөн шаламгай морьтнууд амжин сумын тусах хүрээнээс зайлж оддог ажээ.
Төрөл бүрийн их буу, урт буу (штуцер), гар бууны утаан дундуур бугуйлдуулсан францчуудын арга тасран чарласаар алга болж байгаа нь ер бусын сэтгэгдэл төрүүлж, чухам тэр үеэс аугаа их Наполёоны хал үзсэн дайчдын дунд Оросын арми дотроо «махчингуудын хороо» байдаг тухай зүрх үхмээр цуу яриа тархсан гэдэг билээ.
Ийнхүү Монголын нэгэн дайчин омог халимаг түмэн маань XIX зуунд бугуйл хэмээх эгэл багажийг цэрэг дайны түүхэнд дахин тэмдэглүүлжээ.
Эх сурвалж: Фэйсбүүк