Хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн дөрвөн иргэнд 1-4 жилийн хорих ял оноолоо
Хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн Монгол Улсын дөрвөн иргэнд 1-4 жилийн ял оноожээ. Тодруулбал, 2017 онд Н, М нар нь БНХАУ-аас “мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, хууль бусаар нэвтрүүлсэн хилээр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Дээрх этгээдүүдэд холбогдох шүүх хурал энэ сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1-4 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.