Б.Хурцтай холбоотой хэргийг төв аймгийн шүүх рүү шилжүүлжээ
ТЕГ-ын дарга асан, хошууч генарал Б.Хурцыг баривчилж, хорих 461 дүгээр ангид хориод байсан ч үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хэлэлцэж, суллах шийдвэр гаргасан билээ.
Түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хориод байсан гэх мэдээлэл байгаа юм.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагааг Тагнуулын байгууллага хариуцан явуулж байсан юм. Энэ үед тус байгууллагыг Б.Хурц удирдаж байсан билээ. Тэгвэл түүнтэй холбоотой тус хэргийг харъяалалын дагуу Төв аймгийн шүүх рүү шилжүүлжээ.