Олимпын наадамд “Break dance” бүжгийн төрлийг оруулах саналыг дэмжжээ
Олон улсын олимпын хорооны чуулганы үеэр 2024 онд Парист болох олимпын наадмын хөтөлбөрт “Break dance” бүжгийн төрлийг оруулах саналыг дэмжжээ.
Өнгөрсөн 10 дугаар сард Буэнос-Айрес хотод болсон Залуучуудын олимпын наадамд энэ төрлийг анх удаа оруулж байсан юм. Тэр үед Оросын тамирчин Сергей Чернышев “Break dance” төрлөөр түүхэндээ анх удаа олимпын аварга болсон юм.
Түүнчлэн 2024 оны олимпын наадмын хөтөлбөрт серфинг, скейтборд, хаданд авиралтын төрлүүдийг оруулах саналыг ОУОХ-ны гишүүд санал нэгтэй дэмжжээ. Энэ 3 төрлийг Токиод болох 2020 оны олимпын наадмын хөтөлбөрт мөн анх удаа оруулж байгаа юм.
“Breakdance” төрөлд 16 эрэгтэй, 16 эмэгтэй оролцох ёстой аж. 2024 оны олимпын наадам Парис хотод 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 11-нд болно. Олимпын наадмын хөтөлбөрт эдгээр 4 төрлийг оруулбал наадмын төрөл 33 болох юм.
Эх сурвалж: Фэйсбүүк