Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 16310 иргэний саналыг аваад байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож байгаа билээ.
Өчигдөр /2019.06.24/ -ийн байдлаар 16310 иргэний саналыг аваад байна.
Энэ ажил энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж, 27-ны өдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэх төлөвлөгөөтэй байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.