Бусдын яриаг сонсож сур
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт. Гэхдээ л бүгдийн яриаг сонсож байх нь чиний сэтгэлийн тогтоол усыг үерлүүлэн, давалгаалуулдаг.
Хүн сэтгэл дотроо орших элдэв бодлуудаа яриагаараа гадагшлуулж байж тайвширдаг. Бас ийм ярианууд нь тухайн хүний мѳн чанарыг илэрхийлж байдаг болохоор тэр хүнийг таньж мэдэхэд дэм болно. Бас сэтгэл санааных нь багтаамжийн цар хүрээг ч тодорхойлж байдаг. Бас дотоод ертѳнц эмх цэгцтэй, эсвэл маш замбараагүй байдлыг нь ч илчилнэ. Андашгүй дээ, ном их уншдаг хүмүүс цаанаа л нэг уянгалаг гэгээлэг ярина. Хэрвээ юу ч уншдаггүй бол ихэвчлэн хов жив ярина.
Хүмүүс уулзаж учрахаараа бие биедээ олон зүйлийг ярьцгаадаг. Яриа болгон нь дотоод сэтгэлийнх нь илрэл. Чамд тэр яриа таалагдах. эс таалагдахаас үл хамааран анхааралтай сонсож байх нь тэр хүнийг хүндэлж байгаагийн илрэл юм шүү дээ. Хэн нэгний яриаг гэнэт таслан бүдүүлгээр харилцах нь тэр хүний сэтгэлийг "зодож" байгаа "дарамт" юм. Хэрэв яриа нь таалагдахгүй байгаа бол гүйцэд сонсоод зүгээр л эелдгээр талархаад холдон явж болно. Бүр тэвчээр барагдах аваас эелдгээр таслан уучлал гуйгаад орхиж явж болно. Гэхдээ хүн бүрийн яриаг анхааралтай сонсох аваас авах гээх зѳндѳѳ ѳгүүлэмжүүд бий. Авахыг нь аваад хаяахыг нь хаяад ѳѳрийн дотоод сэтгэлээ баяжуулан бѳхѳлж байвал сайн. "АВАХ, ГЭЭХИЙН УХААН" гэж буй. Заримдаа хэн нэгний яриаг зугээр л анхааралтай сонсох нь тэр хүний сэтгэлийн тайвшралд нь тус болж байдаг юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах