УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлт тавив

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлт тавив
Монгол Улсад айлчилж буй Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар албан ёсны хэлэлцээ хийв.
 
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж буйд тань чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Та хоёр талын харилцааны асуудлаар манай, төр засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийхийн сацуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжиж байгаа төслүүдийн явц, үр дүнтэй газар дээр нь танилцах болсонд баяртай байна” гэлээ.
 
Уулзалтын үеэр Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлал хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол, Швейцарийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын парламент хэд хэдэн чухал хууль батлан гаргасны нэг нь Татварын багц хууль юм. Энэхүү хуулиудыг бид  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг (BEPC) үйл ажиллагааны стандартад нийцүүлж баталсан хэмээн онцлов. Түүнчлэн 3 парламент дамжиж, 10 гаруй жил яригдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгааг мэдээлэв.
 
Тэрбээр өнгөрсөн 3-р сард Швейцарийн Холбооны Улсад (ШХУ) хийсэн айлчлалынхаа үеэр санал болгосон ШХУ-ын Элчин сайдын яамыг Улаанбаатарт нээх, Парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, харилцан сонирхсон асуудлуудаар туршлага судлах, Швейцарийн парламентад УИХ-тай харилцах бүлэг байгуулах, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтээ дахин илэрхийлж, Үндэсний зөвлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
 
Мөн Швейцарийн талаас санал болгосон оффшор бүсийн жагсаалтад Швейцарь Улсыг оруулсныг эргэж харах, улмаар хоёр орны хооронд байгуулсан Давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар тохиролцоонд хүрэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас тодорхой ажил хийж эхэлснийг тэмдэглэлээ.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжиж ирсэн төсөл, хөтөлбөрүүд нь манай нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэнд Монголын ард түмэн талархалтай байдгийг онцлоод, эдгээр төсөл манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтыг бэхжүүлэх, нутгийн захиргаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэв.
 
Түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны зэрэгцээ ШХУ-тай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийллээ.  
 
УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцах, Швейцариас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, үзэсгэлэн яармагт тогтмол оролцуулах, энэ салбарын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт их, дээд сургуулиуд хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байгаагаа тэмдэглэлээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг салбарт ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг Үндэсний зөвлөлийн зүгээс анхаарч, дэмжихийг хүсэв.
 
Тэрбээр үгийнхээ төгсгөлд хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байна гэв. Мөн энэ онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд манай улс ШХУ-ыг дэмжихээр шийдвэрлэснийг дуулгалаа.
 
Маргааш Улаанбаатар хотноо “Маналайлагч эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалт” болох бөгөөд уг арга хэмжээнд хатагтай М.К.Гүшетти үндсэн илтгэгчээр оролцох гэж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв.
 
ШХУ-ын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай М.К.Гүшетти Монгол Улсад айлчлахыг урьж, найрсаг дотноор хүлээн авч буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны хооронд идэвхтэй, өргөн хүрээний хамтын ажиллагаа өрнөж, энэхүү харилцааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй өөрийн биеэр ирж, танилцах боломж олдсонд баяртай байна гэв.
 
Тэрбээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, тоо хэмжээ бага байгаа ч ирээдүйд  улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлоод, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газар үйл ажиллагаагаа 2001 оноос эхэлж, мэргэжлийн боловсрол, засаглалыг сайжруулах, бичил уурхайг дэмжих зэрэг олон салбарт төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 2018-2021 оны хамтын ажиллагааны стратеги нь хүрсэн үр дүнгээ улам бататган бэхжүүлэхэд чиглэж байгаа. Мөн хотжилтын сөрөг үр нөлөөг даван туулах, тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах, дотоод шилжилт хөдөлгөөний асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж байна гэлээ.
 
Хатагтай М.К.Гүшетти ШХУ Монголд бэлчээрийн тогтвортой менежементийг хэрэгжүүлж, малчдын өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Үйл ажиллагааны туршлага, судалгаанаас “Бэлчээрийн тухай” хууль батлан хэрэгжүүлэх нь чухал болов уу гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар Монгол Улсын Их Хурал, ноён Г.Занданшатар Таныг анхаарна гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.
 
Тэрбээр Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, ажилтнуудыг сургалтад хамруулах, туршлага хуваалцах, хууль тогтоох байгууллагуудын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүргэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.
 
Түүнчлэн их, дээд сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургалт, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх боломж мөн гэдгийг онцлоод, 1993 оноос хойш Холбооны Засгийн газрын тэтгэлгийг Монгол Улсын 53 судлаач хүртсэнийг мэдээллээ.
 
Хатагтай М.К.Гүшетти УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосон Үндэсний зөвлөлд Швейцарь-Монголын парламентын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. 2019 оны 12-р сард байгуулагдах шинэ парламент энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
 
Хэлэлцээнд Монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг,  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг,  Швейцарийн талаас ШХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, ШХУ-ын Холбооны ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер, ШХУ-ын Холбооны ассамблейн Ёслолын дарга Филлип Баерисвил, ШХУ-ын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Габриэла Спирли нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар, ШХУ-ын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай М.К.Гүшетти нар дараа нь хэлэлцээний талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.
 
Хатагтай М.К.Гүшетти айлчлалынхаа үеэр “Манлайлагч эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалт”-д оролцож, Улаанбаатар хот, Увс, Ховд аймагт Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.       
 
 
УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419