З.Энхжаргал: Телевизийн салбарт бүх өрсөлдөгч нь хожигдчихоод байна

З.Энхжаргал: Телевизийн салбарт бүх өрсөлдөгч нь хожигдчихоод байна
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Максима медиа” ХХК-ний гүйцэтгэх захирал З.Энхжаргалыг урилаа.
 
ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТИЙН СУДАЛГАА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХАНШИЙГ ТОГТООХ ҮҮРЭГТЭЙ
 
-“Максима медиа” компани 2012 онд Английн “Кантар медиа”-тай хамтран пиплметр технологи ашиглан дэлхийн стандартын Телевиз үзэлтийн судалгааг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Манай гол хэрэглэгчид бол сурталчилгаа нийлүүлэгчид болон телевизүүд юм. Медиа бизнес бусад салбараас ялгаатай.
Уламжлалт медиа хэрэгсэл дундаа телевиз нь үзэгч, сонсогчийн танин мэдэх, хөгжин цэнгэх хэрэгцээгээр дамжуулан орлогынхоо ихэнхийг төвлөрүүлдэг. Тэгэхээр зар сурталчилгаа эсвэл контентийг хэр олон хүнд хүргэх эсэхээс орлого нь шууд хамаардаг гэж хэлж болно. Тиймээс телевизийн бизнес үүссэн цагаасаа үзэгчээ судлах, хэмжих, ойлгох хэрэгцээ байсан. Япон, Англи, Канад зэрэг орнуудад телевиз байгуулагдсан цагаас л  үзэгчийн хэмжилт хийгдэж эхэлсэн байдаг. Телевизийн контентийн хэрэглэгчийн тоог гаргах тийм ч хялбар биш. Технологийн шийдэл, салбарын тоглогчдын зөвшилцөл, харилцан ойлголцлыг шаарддаг учраас  дэлхий дээр телевиз үзэлтийн судалгааны хэмжилт хийдэг компани олон байдаггүй.
 
“Максима медиа”-гийн судлаачид  2016  онд дэлхийн 35 орны телевиз үзэлтийн хэмжилтийн туршлагыг харьцуулсан. Судалгаанаас харахад улс орнууд телевизийн хөгжлийн процессдоо харилцан адилгүй замналыг туулж ирсэн  ч олон улсын хэмжээнд телевиз үзэлтийн хэмжилтэд баримтлах үндсэн зарчмууд ижил. Дэлхийн Зар сурталчилгаа нийлүүлэгчдийн Холбооны медиа зөвлөлөөс 2011 онд гаргаснаар ил тод, шударга, бүх оролцогчдод нээлттэй. Хэмжилт хийх судалгааны байгууллагууд өөрчлөгдөж болох ч  нэг зах зээл дээр нэг л байна гэж үзэж тендерээр зохицуулдаг. Мөн олон улсын технологи, стандартын дагуу байна.
 
Харин телевиз үзэлтийн судалгаа медиа салбартаа хэд хэдэн гол үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, телевиз болон зар сурталчилгаа нийлүүлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах буюу адилтгавал Төвбанк шиг зар сурталчилгааны ханшийг тогтоох үүрэгтэй байдаг. Мөн телевизийн салбарын засаглалыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг бий болгож, тоглогчдын дунд зах зээлийн тоглоомын гол дүрэм болж өгдөг. Түүнчлэн телевиз үзэгчээ ойлгох, программ, контентын бодлогоо сайжруулах чухал хэрэгсэл болдог. Нөгөө талаас телевиз үзэлтийн судалгаа нь сурталчилгаа нийлүүлэгчдэд зорилгодоо хүрэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг өгдөг. Монголд энэхүү судалгаа долоон жил гаруй хийгдсэн учраас телевизийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд гарсан. Замбараагүй, зохицуулалтгүй явж ирсэн Монголын телевизийн салбарт зах зээл гэдэг утгаараа дэвшил болсон юм.  Зар сурталчилгаа нийлүүлэгчид, тэрдундаа үндэстэн дамнасан, гадаадын зар сурталчилгаа нийлүүлэгчид телевиз үзэлтийн судалгааны мэдээллийг ашиглаж эхэлснээр телевизийн зах зээл дээр зар сурталчилгааны мөнгө хуваарилагдаж эхэлсэн. Нөгөө талаасаа телевизүүд рейтингийн төлөө өрсөлддөг, үзэгчийн зан төлөвийг судалдаг болж, үзэгчийн таалалд нийцсэн контент хийж эхэлсэн нь маш чухал юм. Гэтэл одоог хүртэл зар сурталчилгааны “ханшийг”  тогтоох гол үүргээ телевиз үзэлтийн судалгаа гүйцэтгэж чадахгүй л байна. Зар сурталчилгааны үнэлгээ GRP системд орвол телевизүүд контентоо  үнэлүүлж, зах зээлээс илүү мөнгө татах  боломж үүсэх юм. Цаашлаад контентын үнэлэмжийг өсгөж, чанарыг сайжруулах механизм ажиллаж эхэлнэ. Телевиз үзэлтийн судалгааны зохицуулалтын бас нэг үүрэг Монголд огт хэрэгжээгүй. Нэг талаасаа Монголын телевизийн зах зээл жамаараа хөгжсөнгүй. Харин эсрэгээрээ өөрийн далд хүчээр буюу эздийн татаас, улс төрийн нөлөөллөөр   явж ирлээ. Төр, салбарын зохицуулах байгууллага нь ч  хүртэл энэ салбарын засаглалыг хэрэгжүүлж чадахгүй  байна.
 
ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТИЙН СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГ ХУУЛЬЧИЛЖ ШИЙДВЭР ГАРГАЛТАД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
 
Блиц:
 
Мэргэжил:
Социологич
 
Боловсрол:
Моксвагийн Ломоносовын их сургуулийг социологич мэргэжлээр.
 
Ажлын туршлага:
1995-1996 онд: МУИС-д багш
2015 оноос: “Максима Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг.
 
-Өнөөг хүртэл бараг зохицуулалтгүй, замбараагүй явж ирсэн телевизийн салбар   Өргөн нэвтрүүлгийн хуультай болох гэж байгааг дэмжиж байна.  Төрийн зүгээс улс үндэстний эрх ашгийг хамгаалах, соён гэгээрүүлэх, хүүхэд хамгаалах үүргийг хүлээлгэх, үндэсний контентыг хөгжүүлэхээс гадна зах зээлийн орчныг нь зөв, шударга, үр ашигтай байхад нь дэмжлэг үзүүлдэг туршлага бусад улс оронд түгээмэл байдаг.
 
“Максима медиа”-гаас 2016 онд “Телевизийн салбарын зах зээлийн зохицуулалтад гүйцэтгэх үзэгчийн судалгааны ач холбогдол, үүрэг” судалгаа хийсэн. Газар зүйн байрлал, улс төрийн тогтолцоо, үндэсний онцлог зэргийг  харгалзан 28 улсыг  авч үзэхэд төрийн зохицуулалт телевиз үзэлтийн хэмжилтэд оролцох талаас нь гурав ангилж болохоор байна. Телевиз үзэлтийн судалгаанд төрийн оролцоо хүчтэй орнуудын хувьд энэхүү судалгааг төр өөрийн зохицуулагч байгууллага эсвэл төрийн болон ОНТВ-ээр дамжуулан  санаачлан эхлүүлдэг, гардан хэрэгжүүлдэг туршлага байна. Хоёрдугаарт, төрийн оролцоо дунд зэрэг орнууд телевиз үзэлтийн судалгааны хэрэглээг хуульчилдаг. Мөн үр дүнг нь медиа зохицуулалт, салбарын засаглалын хэрэгжүүлэлт, шийдвэр гаргалтад ашигладаг. Салбарын зохицуулалттай холбоотой шийдвэрт өрсөлдөөний зохицуулалт, нийгмийн цөөнх, хүүхдүүд гэх мэтийн хувьд медиа контент хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх гэх зэргийг дурдаж болно. Харин төрийн оролцоо сул АНУ зэрэг орнууд телевиз үзэлтийн судалгааны мэдээллийг цэвэр арилжааны шинжтэй гэж үзээд хувийн компанид даатгадаг. Улс орнуудын жишээг харахад эхлээд төрийн оролцоо хүчтэй байснаа дараа нь телевиз үзэлтийн хэмжилтийг олон нийтийн байгууллага, холбоод руу шилжүүлэх байдлаар явсан түгээмэл түүх харагдаж байгаа юм. Манай Монголын медиа салбарын нөхцөл байдалд хоёр дахь хэлбэр буюу телевиз үзэлтийн судалгааны хэрэглээг хуульчилж үр дүнг нь медиа зохицуулалт, салбарын засаглалын хэрэгжүүлэлт, шийдвэр гаргалтад ашиглах хэлбэр илүү  тохиромжтой юм.
 
Үзэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлагаар сурталчилгааны хугацааг хязгаарлах нь олон улсад түгээмэл байдаг. Ихэвчлэн нэг цагт дамжуулах хугацаа 9-15 минут байдаг. Манайд одоо Харилцаа холбооны зохицуулах хорооны нөхцөл шаардлагаар сурталчилгааны хугацаа  цагт 15 минут байх шаардлага тавьж, хяналт хийдэг. Гэхдээ хэтрүүлэх нь их. Энэ заалтыг хуульчилж, хариуцлага хүлээлгэдэг болох нь зөв.  Хугацаагаар хязгаарлах нь телевизийн сурталчилгааны үнэ цэнийг өсгөх хөшүүрэг болно гэж үздэг ч хэт олон сувагтай манай нөхцөлд боломжгүй. . Телевиз, сошиал медиа өөр өөрийн онцлогтой. Тэгэхээр телевизүүд онцлогоо сайн судалж, түүнээ давуу тал болгон ашиглах хэрэгтэй.  Одоохондоо сурталчилгааны зах зээлд телевиз давамгай байгаа ч цаашид онлайн медиа, сошиал медиа давамгайлахыг үгүйсгэхгүй. Сошиал медиад тухайн хэрэглэгч юу сонирхож, юу үзэж байгаад нь анализ хийгээд, сонирхдог чиглэлийнх нь сурталчилгааг харуулдаг болж байна. Телевизийн хувьд том дэлгэцтэй, гэр бүлээрээ үздэг онцлогоор урлаг спортын томоохон эвентүүдийн шууд дамжуулалт, реалити шоу, цуврал кино зэрэг контентууд сайн хөгжиж байна. Одоохондоо сурталчилгааны зах зээлд телевиз давамгай байгаа ч цаашид онлайн медиа, сошиал медиа давамгайлахыг үгүйсгэхгүй. Олон нийтийн санаа бодлын судалгаанаас харахад үзэгчид сошиал медиагаас илүү телевизийн мэдээнд итгэдэг.
 
МЕДИА САЛБАРЫН ТОГЛОГЧДЫН ОРОЛЦОО, ДУНДЫН ХОЛБООГ ТӨР ДЭМЖИХ  ХЭРЭГТЭЙ
 
-Монголын телевизийн салбарын тоглогчдын чих хаалттай, зөвхөн тус тусын эрх ашгийн төлөө явж, салбараа ойлгохгүй, өөрсдийгөө аргацааж ирлээ. Харин саяхнаас салбар орлогогүй, хөгжихгүй байгааг мэдэрч байх шиг байна. Энэ үед мэдээлэлгүй, мэдлэггүйгээсээ болж асуудлынхаа бурууг бусдаас хайх хандлага хүчтэй илэрлээ. Нийт медиа зах зээлийн буруу замналаас болж байгаагаа ойлгохгүй, харин судалгааны байгууллага, телевизийн дамжуулагч оператор компаниуд руу буруугаа тохох хэрэггүй юм. Тиймээс Салбар дундын холбооны (Joint Industry Committee) талаар  багахан тайлбар хийе. Медиа зах зээлийн өөрийн зохицуулалтын байгууллага болон төрийн зохицуулалтын байгуулага нь телевизийн зах зээлийн маш чухал субъектууд юм. Салбар дундын холбоо гэдэг нь медиа салбарын бүх оролцогч талууд буюу сурталчилгаа нийлүүлэгчид, телевиз, зар сурталчилгааны агентлагууд, телевизийн цагийг борлуулдаг селлеруудыг төлөөлсөн хороо буюу холбоо юм. Энэ  байгууллагын  гол зорилго нь телевизийн салбарын тоглоомын дүрмийг бүрэлдүүлж, оролцогчдын ашиг сонирхлыг дэмжиж, салбарын тоглогчдын хоорондын харилцааг зохицуулж, төртэй холбогдох гүүр болдгоос гадна реклам зар сурталчилгааны стандартад хяналт тавьж, үзэгчдийн эрх ашгийг хамгаалахад оршино. Салбар дундын холбооны бас нэг гол үүрэг нь телевиз үзэлтийн судалгааны компанитай нягт холбоотой ажиллаж, үзэлтийн хэмжилтийн мэдээллийг эзэмших, түгээх тухай шийдвэрүүдийг гаргадаг. Холбоо байгуулахын гол давуу тал нь арилжааны нэгдсэн системтэй байх (GRP-д суурилсан), зардал хуваах, бүх талын оролцоог хангах, олон улсын  аудитад нээлттэй, хамгийн сайн судалгааны байгууллагыг тендерээр сонгох боломжтой. Эцэст нь дүгнэхэд телевиз үзэлтийн хэмжилт бол зөвхөн арилжааны телевизүүдийн зар сурталчилгааны борлуулалтаа зохицуулах хэрэгсэл төдий зүйл биш харин салбарын зохицуулалтын ихээхэн ач холбогдолтой гэдэг нь олон улсын туршлагаас харахад илэрхий байна. Иймээс  тухайн зах зээлийн бүтцээс үл хамааран төр телевиз үзэлтийн хэмжилтийг нэвтрүүлэхэд ямар нэг оролцоотой байх, нөгөө талаас медиа салбарын тоглогчдын оролцоо, салбар дундын холбоог төр аль нэг хэлбэрээр дэмжих  хэрэгтэй.
 
ТАВАН ТЕЛЕВИЗИЙН САЙН КОНТЕНТ ХИЙХ МӨНГӨН ДЭЭР 75-УУЛАА ОРШИН ТОГТНОЖ БАЙНА
 
-Улаанбаатарт 75 суваг гарч байна. Манай 2018 оны судалгааны дүнгээр ТОП 30 суваг хотын үзэгчийн зах зээлийн 91 хувийг эзэлж байна.  Үлдсэн 45 сувагт зах зээлийн есөн хувь л оногдож байна. Хэрэв зах зээлийн зарчмаар ажилладаг бол нийт сувгуудын тал нь бараг үзэгчгүйгээс орлогогүй, оршин тогтнох боломжгүй  баймаар. Гэвч оршин тогтносоор байгаагийн шалтгаан нь улс төрийн нөлөөлөл, эздийн татаас, хямд контент гэж дүгнэхээр байна. Энэ нь зар сурталчилгааны үнэлгээг үзэгчийн тоогоор тооцдоггүйтэй холбоотой. Үзэгчийн тоог тооцдог үнэлгээнд ашигладаг систем олон улсад хөгжөөд 30 гаруй жил, Монголд нэвтрээд долоон жил болсон.
 
Телевизийн салбарынхан өөрсдөө хүсч хичээвэл хөгжих, чанаржих боломжтой. Гэтэл зах зээлийн тоглогчид, тэр тусмаа телевизүүд өөрсдийгөө л аргацаадаг системдээ дасан зохицож, тэндээ тухлан оршин тогтносоор байна.
 
Монголд анх удаа 2017 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар “Максима Консалтинг” ХХК медиа зах зээлийн багтаамжийн судалгааг хийж, салбарын мөнгөн зардлыг гаргаж зарласан. Монголын нийт медиа зах зээлийн бодит мөнгөн хэмжээ буюу бартер болон бусад жинхэнэ мөнгөөр тооцогдоггүй үзүүлэлтийг хасахад 2017 оны байдлаар 47 тэрбум төгрөгт хүрсэн. Телевизийн  салбар 28.9 тэрбумаар тэргүүлж, нийт медиа зах зээлийн 60 хувийг эзэлж байгаа үр дүн гарсан. Ингэхдээ 2015 оноос хойшхи телевизийн зах зээлийн бодит мөнгөн дүн өөрчлөгдөөгүй, гэтэл телевизүүдийн тоо нэмэгдэн 75 хүрч,  нөгөө 12 сая ам.долларын багтаамжтай зах зээл дээрээ оршин тогтнож байна. Энэ бол үнэндээ сайн контент хийж, хүнд юм үзүүлж чадах 3-5 телевизийн л мөнгө. Байдал ийм байхад сайн контентын асуудлыг ярих боломжгүй. Телевизүүдийн зарим нь гадны форматуудыг хийж байна. Нэг талаасаа үзэгч сайн контент үзэж байгаа мэт боловч энэ контентыг хийх зардлаа буцаад олж чадаж байгаа юу. Үзэгчдийн тоогоор зах зээлээс мөнгөө татаж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Гадны форматын хойноос хөөцөлдөөд, зах зээлээ анхаарахгүй, судлахгүй алдагдалтай ажлаад байгаа мэт дүр зураг цөөнгүй ажиглагддаг.
 
СУРТАЛЧИЛГАА НИЙЛҮҮЛЭГЧДЭЭ ТЕЛЕВИЗҮҮД ӨӨРСДӨӨ ШАХАЖ  ГАРГААД БАЙНА
 
-Улсын телевизүүдээ хуульчилж олон нийтийн статустай болгосон ч, арилжааны телевизүүдийн чиг үүргийг тодорхойлоогүй. Мөн төрийн зохицуулалтын чиг үүргийг заагаагүй, хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байна гэж хариуцлагагүйгээр хий хоосон тунхаглаж  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд даатгасан. Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгож, тодорхой зохицуулалт хийж байгаа ч хэрэгжилт  хангалтгүй. Тухайлбал, зар сурталчилгааны хязгаарлалт тавьсан ч хэтрүүлдэг, төрөлжсөн эсэх нь тодорхойгүй сувгууд байдаг. Эдгээрийг хуульчлах хэрэгтэй. Манай байгууллагын судалдаг зар сурталчилгааны зах зээлийн өнцгөөс харвал өнөөгийн телевизийн салбар маш хүнд, бүх оролцогч нь ”хожигдсон” систем болж,  дампуурлын байдалд орсон . Шулуухан хэлбэл, “looser”-уудын салбар болж дуусч байна. Манай компани ч бас тэдний тоонд орж байгаа.
2017 онд дэлхийн шилдэг үндэстэн дамнасан компаниудын нэг болох Procter & Gamble компанийн Монголд зарцуулж байгаа зардал жилээс жилд буурч, ТОП 10 зар сурталчилгаа нийлүүлэгчдийн тоонд багтаж байсан бол 2018 оны байдлаар 37 дугаар байрт жагссан байна. Бусад гадаад зар сурталчилгаа нийлүүлэгчдийн хувьд ч адил. Үндэстэн дамнасан зар сурталчилгаа нийлүүлэгчид Монголын телевизийн зар сурталчилгааны зах зээлээс гарч байгаа нь  хэт олон сувагтай, салбарын стандартгүй, рекламны нэг блокод зөвшөөрөгдсөн хэмжээгээ барьдаггүй хэт замбараагүй сурталчилгаа явуулдаг. Мөн чанаргүй контент, сурталчилгааны үнэ хэт хямд үнийн бодлогогүйтэй холбоотой. Телевизүүдэд сурталчилгааны талбар хангалттай  байхад зөвхөн оройн эфирт бүх рекламаа дүүргэж үзэгчдийг залхааж байна.Тиймээс  сурталчилгаа нийлүүлэгчид үр дүнгүй, үр нөлөөгүй, учир нь олдохгүй телевизийн  салбарыг орхиж  “шууд сурталчилгаа”-ны талбар руу шилжиж байна. Хамгийн их, ингэхдээ бүр бодит мөнгө авчирдаг зар сурталчилгаа нийлүүлэгчдээ телевизүүд өөрсдөө зах зээлээсээ шахаж  гаргаад байна.  Дэлхийн зар сурталчилгааны гол категориуд ариун цэвэр, гэр ахуйн, үнэртэн, косметик, харилцаа холбоо, үйлчилгээ, автомашин, эм, эмийн бүтээгдэхүүн, хүнс, ус ундаа гэсэн хүний хэрэглээний бүтээгдэхүүнүүд байдаг бол Монголд 2018 оны байдлаар топ категорийг үзвэр буюу шоу, нийгмийн реклам эзэлж байна. Энэ  төрлийн реклам нь  телевизүүдэд бодит мөнгөн орлого авчирдаггүй,  бартерын сурталчилгаа юм.
 
Харин  зах зээлийн бүтцийн өнцгөөс харах юм бол дэлхийн орнуудын жишгээр мэргэжлийн хараат бус, хэд хэдэн төрлийн тоглогчид салбарт байх ёстой . Өөрөөр хэлбэл, нийлүүлэгч талаасаа сурталчилгааны агентлагууд, телевиз талаасаа селлерууд байна гэсэн үг. Сурталчилгааны агентлагууд Монголд байгаа боловч мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй, гадаадын зар сурталчилгааг телевизүүдэд дамжуулахдаа зөвхөн үнээр өрсөлдөн ханш буулгах л ажил хийж байна. Харин телевизүүдийн эрх ашгийн үүднээс ажилладаг селлерүүд зах зээл дээр байхгүй. Телевизүүд нь ч үүнийг ойлгохгүй, хүлээж авахгүй, одоогийн  “дампуу” системээ эвдэх сонирхолгүй. Энэ гол дөрвөн төрлийн тоглогч болох нэг талаас зар сурталчилгаа нийлүүлэгчид болон сурталчилгааны агентлагууд нөгөө талаас телевизүүд болон селлерүүд мэргэжлийн түвшинд ажиллаж байж л зар сурталчилгааны зах зээл талаасаа тоглоомын дүрэмтэй болж, үнийн бодлого өөрчлөгдөж, бүх оролцогчдод ашигтай болж эхэлнэ.
Гэхдээ энэ байдлыг өөрчлөх суурь тавигдсан. Энэ нь бидний хийгээд байгаа, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн телевиз үзэгчийн судалгаа юм. Үүнийг бид Английн “Кантар медиа” компанийн телевиз үзэлтийн хэмжилтийн “Peoplemeter 5000” системээр хийдэг. Энэ бол айл өрхүүдэд суурилуулсан телевиз үзэлтийн хэмжигч төхөөрөмж, үзэлтийн датаг хүлээж аван боловсруулах төв сервер, зохих программ хангамж бүхий бүрэн автомат нэгдсэн систем юм.  Судалгааг бид Улаанбаатар хотод, төвийн зургаан  дүүрэгт хийдэг. Ингэхийн тулд 118 peoplemeter аппаратыг түүвэрлэсэн айл өрхүүдэд суурилуулж 4+ насны 400-450 хүний телевиз үзэлтэнд тогтмол хэмжилт хийдэг. Ингэхдээ өрхийн гишүүн бүрийн үзэлтийг тус тусд нь хэмждэг. Жишээлбэл, хоёр зурагттай таван гишүүнтэй өрхөд нэг нь нэг зурагтаараа тийм нэвтрүүлгийг тэдээс тэдэн цагийн хооронд, хоёр нь нөгөө зурагтаараа өөр нэвтрүүлгийг, харин үлдсэн хоёроос нэг нь аль алинийг нь богино хугацаанд түр үзээд,  нэг нь огт зурагт үзээгүй байгааг ч тус бүрт нь бүрэн бүртгэж боловсруулна. Дата дамжуулалт болон боловсруулалт хүний оролцоогүй, “Кантар медиа”-гийн Комтел,  инстар+ программаар бүрэн автомат хийгддэг.
Улаанбаатар хот, төвийн зургаан дүүрэг бол хүн амын тал нь  төвлөрч, ДНБ-ий  60 хувь бий болж байгаа газар учраас хэрэглэгчид зохих дүгнэлтээ хийхэд хангалттай хэмжигдэхүүн. “Peoplemeter 5000” систем өндөр үнэ, зардалтай учраас дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх хэмжээнд хүрээгүй учраас нэг хэмжээндээ зогссон. Гэхдээ зарим нэг хүмүүсийн ярьж буйгаар түүврийн тоог нэмэгдүүлэх нь үзэлтийн үр дүнд нөлөөлөхгүй. Үүнийг статистикийн удиртгал хичээлд суусан оюутан бүр мэднэ. Бид Улаанбаатар хотын дүүргүүд бус бүхэлд нь задаргааг гаргадаг.  Судалгаанд оролцсон үзэгчдийн тоог ч явуулж буй тайлангийн техникийн картанд дээр бичдэг.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419